antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 2, 2017 6 comments

МАН-ын бүлэг хөрөнгө оруулагчидтай холбоотой төслөө өөрчлөхөөр болжээ

нийтлэсэн Admin

МАН-ын бүлгийн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар ОУВС-гийн асуудлыг хэлэлцэж байгаа юм. ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахын тулд 2017 оны төсөвт тодотгол хийгдэж улмаар Төсвийн тодотголын хуулийг дагаж баталсан УИХ-ын тогтоол батлагдсан. Тэгэхдээ тус тогтоолд хөрөнгө оруулагчидтай холбоотой, хөрөнгө оруулагчдад халтай заалт орсон гэж ОУВС-нд зарим хөрөнгө оруулагчид гомдол гаргасан байдаг.

Учир нь Төсвийн тодотголыг дагалдуулж, “Оюутолгойн” шууд гадагшаа гарч байгаа мөнгийг Монголоор дамжуулдаг болох агуулгатай тогтоолын төслийг баталсан юм.

Зарим хөрөнгө оруулагчдаас гомдол гаргасны дагуу ОУВС-ийн зүгээс Монгол Улсын Засгийн газарт Төсвийн тодотголыг эргэж харах, хөрөнгө оруулагчидтай холбоотой заалтыг нягтлах зөвлөмж өгч, ОУВС-д хамрагдахыг хойшлуулсан. Уг асуудлаар МАН-ын бүлэг хаалттай хуралдаж байгаа юм. Хуралдаанаар хөрөнгө оруулагчидтай холбоотой төслөө өөрчлөх шийдвэрт хүрсэн гэж эх сурвалж мэдээллээ.

Энэ талаарх дэлгэрэнгүйг эргэн мэдээлэх болно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • ззочин (May 02, 2017 2:13:08 pm )

    өөрын гэсэн толгой байнуу муу юмандаа сайн шүү Хаянхаваа чи наад юмаа хииж чадахгүй байнуу монголд ашигтай хийгээрэй манухай минь

  • Зочин (May 02, 2017 2:26:38 pm )

    Яг үнэн МАН-ы мануухайнууд минь, өөрийн гэсэн бодол байхгүй, ард түмнээ боддоггүй, зөвхөн өөрсдөөл баяжихаа боддог, та нар хэрвээ татварын асуудлаа ярихгүй бол ерөнхийлөгчийн сонгуульд шууд ялагдана

  • Овоо (May 02, 2017 3:55:57 pm )

    Гадныхны омно гараа оргоод хэлээ гаргаад бууж огчих болтои юм Монгол Улс 34% эрх мэдэлгуим баихдаа

  • 9999 (May 02, 2017 5:15:16 pm )

    Чааваас гэж, МАН- булшныхаа нүхийг нилээд гүн унлаадаа?????

  • Ha ha ha (May 02, 2017 10:28:57 pm )

    Odoo bol za geed zovshoorood oorchilchih. Daraa ni valyutiin sangaas mongoo avchih. Terniihee daraa oyu tolgoigoos honzongoo yanaglan horloh zamaar avchih. Tegeed l bid hojino. Joohon teseerei ard tumen mini.

  • Anonymous (May 03, 2017 10:12:58 am )

    ENE XEDEN TENEG YMNUUD ODOO YAJ BNAA BID BUREN ERXT MONGOL ULSIIN IRGED GETEL ENE ARCHAAGUI NOVSHIIN NOVSHUUD TER GADNII KOMPANIUDAD BOXOLZDOG N YU BE. ENXBOLD. ERDENEBAT. CHOIJILSUREN. XAYANXYRVAA NOVSHOO TA NAR ZAILJ DALD OROOCH. XULGAIZ NOVSHIIN NOVSH TA NARGUIGEER BOL MONGOL ULS XOGJINO.

antalya rent a car