antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 2, 2017 Comments are off

Украин далан босгож, Крымын ундны усыг хаажээ

нийтлэсэн Admin

Киев булаан эзлэгдсэн гэж үздэг Крымын хойгийн хил дээрх шинэ далангаа гүйцээн босгожээ.  Телевизийн сувгуудын мэдээлснээр энэ бетон далан нь “хуурайшилттай Крымыг Днепр мөрний уснаас бүрэн тусгаарлав” гэж мэдээлж байна. Далан барьснаар Украины Херсон мужийн өмнөд хэсгийг  бүрэн усжуулах боломжтой болжээ.

“Хэрэв сувгийг захиргааны хил хязгаар хүртэл гүйцээн босгосон бол түүний өмнөх нутаг гантай учирах юм.  Тиймээс тийш нь усыг бага даралтаар шахсан ба фермерүүд өөрсдийн хэсгийг  элстэй шуудайнаас бүтсэн далангаар тусгаарлан авлаа. Асуудлыг бүрэн шийдлээ гэж мэдээллийн агентлаг дамжуулжээ. Шинэ далан нь ус тавих шлюзтай учир Крымыг Украинд эргэн ирсэн цагт усыг тавин 300 км-ын өмнөх  сувгийг дүүргэж болно гэж  Украин  хэлж байгаа аж.

Даланг босгоход 35 сая гривенийг зарцуулсан ба одоо тэнд тохижуулалтын ажил үргэлжилж байгаа гэнэ.

2014  онд Крым Оростой нэгдснээс хойш Северо-Крымскийн сувгийн хаалтыг Киев хаах болсон байв. Тэр үед энэ усан сувгаар Крымын усан хангамжийн 80 хувийг авдаг байжээ. Крым өөрийн дотоод усны нөөцийг ашиглахад анхаарч иржээ.

Википедиа сайтад тавигдсан мэдээллээр, Северо-Крымский канал (Хойд Крымын суваг) гэх усжуулалтын системийг 1961-1971 онуудад Зөвлөлт Украины Херсон, Крым мужуудын хуурайшилттай  нутаг дэвсгэрийг усжуулах үүднээс босгожээ. Сувгийн усыг тавиад онуудад дүүргэгдсэн Днепр мөрний доод урсгал дахь Каховскийн усан сангаас  авдаг байна.

Эх сурвалж: Eagle.mn 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car