antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 18, 2017 1 comment

Өмнөх Засгийн газар ОУВС-аас тусламж гуйж байжээ

нийтлэсэн Admin

Нэгнийхээ хийх ажлыг нийтээрээ, нийгмээрээ эсэргүүцдэг үгүйсгэдэг муухай жишиг манайд тогтсон гэж хэлж болно.

Тодруулбал, эрх баригч МАН-ын хийж байгаа ажил гаргаж байгаа шийдвэрийг сөрөг хүчин үгүйсгэж, болохгүй бүтэхгүй, боломжгүй хэмээн эсэргүүцэж гоочилно. Үнэндээ тэд засаг барьж байхдаа өөрсдөө олон алдаа гаргасан. Наад зах нь өмнөх засгийн алдаатай бодлогоос үүдсэн олон асуудал бий. Тиймээс хуульд гар хүрэхээс өөр аргагүй байдалд хүрсэн гэж эрх баригчид хэлж ярьж байна.

Өнгөрсөн хугацаанд төсвийн тодотголыг хийх гэж бөөн юм болов. АН-ын гишүүд ОУВС-д Монгол Улс хамрагдвал эдийн засаг улам хүндэрч бүр амь ч үгүй болно гэж байсан бол МАН энэ санд хамрагдсанаар эдийн засаг аврагдах амь тариа болно гэж үзэж, хоорондоо хэлэлцэж хэрэлдсээр байгаад өдийг хүрсэн гэж хэлж болно. Гэхдээ Монгол Улс төсвийн тодотголоо хэл амтай хийснээр ОУВС-ийн санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдах нь тодорхой болсон юм. Ингэхээс өөр арга зам байхгүй гэдгийг ч Сангийн сайд болон эрх баригчид тайлбарлаад байгаа.

Тэгвэл яагаад гаргасан шийдвэр бодлогыг сөрөг хүчин эсэргүүцдэг юм бэ. Яагаад эв нэгдэлтэй улс эх орныхоо эдийн засгаа аварч сайжруулахын төлөө сэтгэл нэгдэж гар нийлж болдоггүй юм болоо. Дандаа өнгөрсөн үе рүүгээ өнгийж, өнөө хийх ажилд нь чөдөр тушаа болдог нэг хэсэг байх юм.

МАН-ын ОУВС-нд хамрагдах гэж байгаа нь буруу гэсэн шүүмжлэл нэг хэсэгтээ явсан. Гэвч үнэн хэрэгтээ өмнөх Засгийн газар ч ОУВС-аас өөрсдөө тусламж дэмжлэг гуйгаад явж байсан баримт нотолгоо нь байна шүү дээ. Тухайн үедээ бүтээгүй бололтой. Одоо болохоор бүтээсэн эрх баригч намаа харлуулаал муулаад явах нь хэр зохимжтой вэ. Нэгнийхээ хийж хэрэгжүүлж байгаа зөв ажлыг үгүйсгэдэггүй, эсэргүүцдэггүй байх нь чухал болов уу.

Одоо авч хэрэгжүүлэх ОУВС-гийн хөтөлбөр гурван жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд үүнд хамрагдсанаар 5.5 тэрбум ам.долларын зээлийн шугам нээгдэнэ гэж үзэж байгаа. Харин авсан зээлээ яг юунд зарцуулах вэ гэдэг нь ихээхэн анхаарал татаад байгаа юм.

-Азийн хөгжлийн банкнаас авах 900 сая ам.долларын зээл гурван жилийн хугацаатай. Үүний 600 сая ам.доллар нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд, үлдсэнээр нь нийгмийн шинж чанартай бодлогуудыг хэрэгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ.

-Дэлхийн банк 600 сая ам долларын зээл олгоно. Үүний 440 сая ам.доллар нь төсвийн алдагдлыг нөхөж, 160 орчим сая ам.долларыг тодорхой хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулах юм байна.

-Япон улсаас 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авна. Үүнийг 2017 , 2018 оны төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зарцуулна.

-БНСУ-аас 200 сая ам.доллар, мөн нэмж 500 сая ам.долларын зээл авна. Төсвөөс хийх хөрөнгө оруулалтын ажлуудыг санхүүжүүлэхэд энэ зээлийг зарцуулна. Зээлийн жилийн хүү нь 2 хувиас хэтрэхгүй, үүнийг 2018, 2019 онд авч ашиглах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

О.Сайхан

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • irgen (April 18, 2017 4:11:33 pm )

    yarilzaya l gej baina shdee bitgii hudlaa soliorood bai chi, bidend zeel hereggui

antalya rent a car