antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 18, 2017 2 comments

Монголын газрын тосны “газрын зураг”

нийтлэсэн Admin

Ч.ҮЛ-ОЛДОХ 

Манайханд  нэг гоё зүүд бий. Газрын тос боловсруулах үйлдвэртэйболохсон гэдэг. “Алтан загас”-ны эмгэн шиг нефтьүйлдвэрчлэгчдээс  хараат байдгаа болихсон гэж ярьдаг. Үе үеийнЗасгийн газар ийнхүү “зүүдэлж”, үлгэр яриад бүтээгүй, 20 жилөнгөрсөн. Сэрчихгүй бол энэ Засгийн газрын үед шийдлээ олжмагадгүй гэх сураг  саяхнаас чих дэлсэх болов.

Оршил нь их энгийн. Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнийхэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг. Үүнд жил бүр 1-1.2 саятонн шатахуун импортолж, түүндээ  нэг  тэрбум орчим ам.долларзарцуулдаг. Ийм учраас … гэж байгаад өнгөрсөн сарын сүүлчээр  Засгийн газрын хуралдаанд оруулж  төсөл хэрэгжүүлэхээр болсон. Харин тэрхүү тайландаа манай улс газрын тосны баялагтай. Түүнийгээ 100 хувь экспортолдог. Тухайлбал, Петро Чайна ДачинТамсаг компани Тамсагийн талаас хэчнээн тонн газрын тосолборлож, гаргаж байгаа талаар тооцоо судалгаа байдаггүй зэрэгмэдээллүүдийг дурдсангүй.

Ер нь бол Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банкхоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тосболовсруулах үйлдвэр” барих төслийг хэрэгжүүлнэ гэсэн шийдвэртхүрээд удаагүй байгаа. Тэгвэл гар бариад бугуй барих гэгчээрманайхан  “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийнтехник, эдийн засгийн үндэслэл, тооцоо, судалгаанд тулгуурлан 100 хувь төрийн өмчит компани үүсгэн байгуулахаар хэдийнэтогтсон. Гэхдээ тэр нь хөшигний ард байгаа.  Компанийн бүтэц, зохион байгуулалт, дүрмийг боловсруулах үүрэг бүхий Ажлынхэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулахаар тогтсон нь ч одоогоор тодорхой мэдээлэл алга. Газрын тосныүйлдвэр байгуулах нь зөв гэсэн нийгмийн сэтгэлзүй рүү хандсан   сурталчилгаа л жин дарж байх шиг. Мэдээж зөв. Гэхдээ сэтгэл хөдлөлөөр биш, тооцоо судалгаа, эдийн засгийн үндэслэлтэй байх ёстой. Дээр нь өмнөх шиг улс төрорж, газрын тосны үйлдвэр байгуулах зөвшөөрөл өгчихөөд “царцаадаг” байж таарахгүй л болов уу.

Газрын тос боловсруулах үйлдвэр барих гол зорилго  шатахууны импортын хараат байдлаас гарахад л оршино. Тэгвэл яагаад энэ хүртэл үйлдвэр байгуулсангүй вэ. Яагаад өнгөрсөн 20 жилд шатахууны үнэ хэд дахин өсч, импортын хамаарал улам нэмэгдэв. Энэ хооронд, ийм зовлонд МАН ч, АН ч ав адилхан эрх барьж ирсэн. Аль нь чэс шийдэв. Тэгвэл зах зээлд монополь тогтоосон цөөн хэдэн импортлогч компани хоёр намын аль алинд бий. Тэднам санхүүжүүлж, өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулж ирсний илрэл энэ. Үйлдвэртэй болох нь тэдэнд ашиггүй. Импорт тийм ашигтай юу гэвэл онцгой албан татвараас эхлээд бас асуудалтай. Гэтэл томоохон импортлогчдод басл ашигтай. Тэр нь юу вэ гэвэл, энэ салбарын “том тул”-нууд татвараас зайлсхийж, керосин, газ гэж бичүүлээдтатвараас хөнгөхөөн бултчихдаг. Төлдөг хэд нь цөөхөн “жараахай” л байдаг. Ийм л замаар өнгөрсөн 20 гаруйжилийг үдэв. Гэхдээ манайхан зүүдлээд зүгээр суугаагүй. Нэр бүхий 17 компани газрын тос боловсруулах данболон хамтарсан 10 гаруй үйлдвэрийн төслийг боловсруулж, 3-4 компани тусгай зөвшөөрөл  авч байв. Харин  бодит ажил болоогүй. Тухайн үедээ МАН, АН-ын  сонгуулийн PR  болж шав тавьж, тууз хайчилснаас  хэтрээгүй.  Багануур, Налайх, Сайншанд, Дарханд газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавьсан. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын Засгийн газар хэрэгжүүлээгүй. Тухайлбал, Дорнод аймагт “Хэт” компани жилд 120 мянгантонн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж,  бүс нутгийнхаа шатахууны хэрэгцээг хангая гэдэг саналыгЗасгийн газарт тавьж байв.   “Сүмбэр Ойл” компани Германаас хамгийн сүүлийн үеийн  тоног төхөөрөмж оруулжирж, бага оврын, 100 мянган тонны хүчин чадалтай боловсруулах  үйлдвэр барих санал тавиад дэмжигдээгүй.  Зүүнбаянд “МОГ” компани 300 мянган тонны хүчин чадалтай газрын тосны үйлдвэр барих төсөл боловсруулсан чтусгай зөвшөөрөл олгоогүй. Чойр,  Сайншандад бага оврын хүчин чадалтай  хоёр ч үйлдвэр барих тусгайзөвшөөрлийг Засгийн газар олгоод  бүтэлтэй юм болоогүй. Бүгд Н.Алтанхуягийн улс төрийн “заазуур”-т хэрчигдсэнгэлцдэг.

Үйлдвэр ч яахав, барьж болох. Нөөцөө хэр тодорхойлж, техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулсан юм болгэж эргэлзэх хүмүүс бас байдаг. Газрын тосны газрын албан мэдээллээр бол манай улс 2017 онд 1.5 сая тоннгазрын тос олборлох төлөв бий гэж дурджээ. Үүнээс  80-100 мянган тонныг  нь Зүүнбаянгаас, 1.3 сая тонныг  Тамсагийн ордоос  гаргаж авах төлөвлөгөөтэй юм байна.

Хоёр орд нийлээд ч Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрийг хангаж чадахгүй гэж зарим судлаач, эдийнзасагч хэлдэг. Өнөөгийн түвшинд газрын тосны үйлдвэр байгууллаа гэхэд Оросоос түүхий эд авах тухай зарим ньярьдаг. Гэтэл Зүүнбаян болон Дорнодын Мэнэнгийн тал дахь Тамсагийн ордыг Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагууашиглаж, газрын тос ямар ч хяналтгүй урд хөрш рүү урссаар байна. Өөртөө байгааг ямар ч үнэ цэнэгүйурсгачихаад бусдаас түүхий эдээ үнэлж авна гэхэд шинэ тутам байгуулах үйлдвэрт хэр өгөөжтэй байх бол. Түүнчлэн үйлдвэрийг хаана байгуулвал ашигтай байх вэ, яаж улс  төрөөс хараат бус байлгах вэ, аль нэг намынсанхүүжүүлэгчид тендер олгож зөрчилдөөн үүсгэхгүй байх арга юу байна гээд олон асуулт хөвөрч байна. Суласгаж, хөсөр хаясан Монголын газрын тос хэзээ өгөөжөө өгч, Монгол Улс нефтийн хараат байдлаас ангижрахыгМэргэжлийн Засгийн газар хэзээ эцэслэн шийдэж, ажил хэрэг болгох нь олон талын  хүлээлттэй байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (April 18, 2017 11:14:18 am )

    манай хурлийзууд тосоо авч дөнгөхгүй байх. санаачилга дутна

  • ззочин (April 18, 2017 4:24:53 pm )

    манай төрд байгаа хужаад ажилдаг хүмүүс невтиин үйлдвэр барихииг олон жил хориж ирлээ төмөр зам ч гэсэн хужаа ахдаа үйлчилдэг хүмүүс монглиин төлөө ажилхгүй хужаа ахынхаа төлөө ажилна өөрт ашигтай л ажил хиинэ шүүдээ өөрт ашигүй бол хиихгүй даанч монголд элэгүй хүмүүс ажилах юмдаа одоо эд нар бидныг орс хятад хоёрт хувааж өгөөд чугтаж магд шүү мэдээтэй байгаарай дэндүү өртөй боллоо

antalya rent a car