antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 18, 2017 7 comments

Их Засаг Их Сургуулийн удирдлагууд оюутан амиа алдсан хэрэгт ёс зүйн хариуцлага хүлээх үү?

нийтлэсэн Admin

Их Засаг олон улсын их сургуулийн Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн сургуулийн төгсөх курсын ангийн оюутнууд энэ сарын 15-ны өдөр хонхны баяраа тэмдэглэж байх үеэр 23 настай Г.У гэх эмэгтэй нас барсан харамсалтай хэрэг гараад байна. Оюутнууд Баянзүрхийн товчооноос цааш 15 км зайд байрлах амралтын газарт хонхны баярын үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байх үеэр эмэгтэй амиа алджээ. Ийм хэрэг болсон талаарх дуудлагыг амралтын газрын ажилтан цагдаад өгч, улмаар цагдаагийн алба хаагчид хэргийн газарт хүрч очжээ. Эмч нар хэргийн газарт очиход  талийгаач эмэгтэйн зүрхний цохилт удааширсан байдалтай, их хүнд байдалтай байсан бөгөөд эмнэлгийн тусламж авч чадалгүй амьсгал хураасан гэх мэдээлэл бий.

Талийгаач эмэгтэйн биед хийсэн задлан шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарах юм байна. Хэрэг явдал болсон амралтын газрын ажилтан medee.mn сайтад өгсөн тодруулгадаа  “Хагас сайн өдрийн нилээн оройхон манай амралтад хонхны баяраа тэмдэглэж яваа хоёр ангийн оюутнууд ирсэн. Тэд анги даасан багш болон ангийн дарга нарынхаа удирдлага доор байгаа гэж байсан. Хэрэг гарсан орой хүүхдүүд бужигнаж, нэг хүүхдийн бие муудсан гээд түргэний эмч нар ирсэн ч охиныг нас барчихлаа гэсэн. Удалгүй цагдаа нар ирээд охины цогцосыг аваад явсан. Тэр шөнөдөө сургуулийн захиргаанаас явж байгаа гээд удирдах багш нар нь мөн ирсэн байсан. Харин маргааш өглөө нь үлдсэн оюутнууд хоол цайгаа идэж уугаад амралтаас явцгаасан. Оюутнууд хонхны баяраа тэмдэглэж архи, пиво ууцгаасан байсан. Харин талийгаач охиныг архи уусан байсан эсэхийг мэдэхгүй байна” гэж ярьжээ.

Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаад шалгаж эхлээд байна. Задлан шинжилгээний хариу хэрхэн гарах нь гол анхаарал татсан асуудал юм. Талийгаач эмэгтэй нь тухайн өдөр эрүүл мэндийн байдал нь таагүй байна гээд амралтад явахаас татгалзсан ч, ангийнхан нь төгсөлтийн баярын арга хэмжээндээ заавал явах хэрэгтэй гээд аваад явсан гэх мэдээлэл бий. Түүнчлэн хонхны баярын үйл ажиллагаандаа оролцож явсан оюутан амиа алдсан энэ хэрэг явдалтай холбоотойгоор  сургуулийн удирдлагуудын хариуцлагын асуудал бас давхар яригдах ёстой юм.

Эх сурвалж: Шуурхай.мн  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • зочин (April 18, 2017 12:33:19 pm )

    10 жилийнхэн, энэ оюутнуудыг ийм арга хэмжээнээсээ татгалзахыг уриалж байна. Үүнд багш нар нь ч хамаатай. Мөнгө зээлж байгаад л архидаддаг .

  • zaluu (April 18, 2017 12:46:30 pm )

    Ум сайн амгалан болтугай Ер нь хонхны баяр гэж сайхан баяр Гэхдээ нэгнийгээ ойлгох хэрэгтэй Манайхан бол бүгд явна бүгдээрээ явнаа л гэдэг Ямар ч шалтаг шалтгаан хэлээд нэмэргүй

  • Zovhon (April 18, 2017 2:40:28 pm )

    Ih zasgiin 2 oyutan omno ni oyutnii bairandaa nas barsan

  • санал (April 18, 2017 2:42:55 pm )

    өнөө их хурлын гишүүн том цээжит учралын сургууль биздээ энэ сургууль ингэж байхад бусад нь аргагүй юмаа ….ичээчэээ

  • Anonymous (April 18, 2017 4:03:53 pm )

    маргааш өглөө нь үлдсэн оюутнууд хоол цайгаа идэж уугаад амралтаас явцгаасан. нэгнийгээ нас барчихаад байхад яаж ингэж чадаж байнаа.

  • Зочин (April 18, 2017 5:41:55 pm )

    Тэр насанд хүрсэн хүн зугаалганд яваад амь эсрдэхэд Учрал гишүүн ямар хамаатай юм болоо. Учрал гишүүн гэрээс нь дагуулж гараад зугаалганд аваад явсан юм боловуу. Ум мании пад ни хум

    • иргэн (April 19, 2017 1:59:08 pm )

      Энэ сургуулийн эзэн, захирал, дагуулж явсан багш нарт хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.

antalya rent a car