antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 13, 2012 13 comments

Б.Жаргалсайхан: С.Оюун миний саналыг луйвардчихаад УИХ-д сууж л байна

нийтлэсэн Admin

БНН-ын дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа.

-Улс төрийн намууд сонгуультай холбоотойгоор хөдөлгөөнд орж зарим нь нэгдэн нийлж нөгөө хэсэг нь салж байна. Та энэ хаврын улс төрийн өнгийг юу гэж харж байна вэ?

-Бид ардчилсан оронд амьдарч, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэмд амьдарч байна. Тиймээс өнөөдрийн улс төрийн энэ нэгдэх, салах байдалд гайхаад байх зүйлгүй. Зарим намууд нэгдэнэ, нөгөө хэсэг нь бүр алга болно. Бүр нөгөө хэсэг нь салах нь байдаг л зүйл. Бид одоогоос 20 жилийн өмнө нэг намын системдээ дассан байсан. Нэг л нам биднийг удирдана гэж ойлгож байсан. Одоо бол дэлхий даяар олон намын системийг хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр бид үүнд дасах цаг болсон. Хувьсгалт нам одоо хоёр задарлаа яана гээд гайхаад, ямар аймар юм бэ гээд байх цаг өнгөрсөн. Үзэл бодол нийлээгүй учраас хүмүүс салж л байна шүү дээ. Үүнд гайхаад байх юу байгаа юм бэ. Сонгуулиар иргэд алинд нь саналаа өгөхөө өөрсдөө шийднэ биз.

-Үүний эсрэг  улс төрийн жижиг хүчнүүд ч нэгдээд эхэллээ. Та  сонгууль дөхөхөөр жижиг намууд яадгийг сайн мэдэх хүн дээ?

-“Ногоон нам” нөгөөх нь юу билээ. “Иргэний зориг” билүү. Ер нь “Иргэний зориг” гэдэг нам байдаг юм уу. Ганц С.Оюунаас өөр хүнгүй нам шүү дээ. Тэгээд нэг хоёр хүн нийлээл биз. Үүнд ч нэг их ач холбогдол өгөх шаардлагагүй. Тэд нэгдлээ гээд дэлхийн цаг агаар, улс төрийн амьдралд өөрчлөгдөөд байх зүйл байхгүй. Тэр тусмаа монголд өөрчлөгдөөд байх зүйлгүй.

-Эдгээр чухал биш улс төрийн намын хөдөлгөөнүүд ирэх 2012 оны сонгуультай холбоотой нь мэдээжийн хэрэг. Уг сонголт 2012-1016 он хүртэлх монголчуудын амь амьдралтай холбогдоод байгаа болохоор энэ бүхнийг сонирхоод байна л даа?

-Сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлдлээ. 2012 оны сонгууль ямар байдлаар өрнөх нь вэ гэдэг чухал асуудал. Манай сүүлийн сонгууль томсгосон мажеритор тогтолцоогоор явагдсан. Энэ сонгууль маш их будлиантай болсон. Пропоциналь тогтолцоогоор нь дэлхийн ихэнх улс орнууд явж байгаа. Энэ тогтолцоогоор бол улс орон даяараа нэг л тойрог байна. Тэгээд аль нам олонхийн дэмжлэгийг авч чадсан тэр нь төрийн эрхийг барьдаг. Уг нь манайх шиг хүн ам  цөөтэй улс пропоциналь системээр сонгуулиа зохион байгуулах нь зүйтэй юм. Тэгвэл зардал бага гарна. Хамгийн гол нь хүнд анхаарлаа хандуулахаасаа илүү намуудын мөрийн хөтөлбөрт хүмүүс анхаарлаа хандуулдаг болно. Харамсалтай нь энэ пропоцинал системээр явахаар сонгогчид хүнийг нь илүү анхаараад байдаг.  Царайлаг, нүдэнд дулааханыг нь л дугуйлах санаатай. Эсвэл бөх, дуучин гээд л олны танил хэн нэгнийг нь сонгоод байх юм. Уг нь хэн нь илүү мэргэжлийн ур чадвартай, соёлтой улстөрч, сэхээтэн гэдэг талаас нь харж сонгох учиртай шүү дээ

-Та намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөр чухал гэлээ. Эрх баригч хоёр намын мөрийн хөтөлбөрт ямар үнэлгээ өгөх вэ?

-Ямар хөтөлбөртэйгээр энэ нам гарч ирээд бидний амьдралыг сайн сайхан болгох юм бэ гэдэг чухал асуудал. Гэтэл манай иргэд энэ хөтөлбөр дээр огт анхаарал хандуулдаггүй юм. Өнгөрсөн сонгуулиар МАН 1.5 сая, АН нэг сая төгрөгөөр сонгуулийн гол сурталчилгаагаа хийсэн. Хэрвээ энэ мөрийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж тэр их мөнгийг өгвөл таван жилийн манай улсын төсөв нэг амьсгаагаар тараагдана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, юмны үнэ арав дахин өснө гэсэн үг. Сүүлийн 5-6 жилд маш их мөнгийг тэтгэмжийн сангаар дамжуулж иргэдэд өгч байгаа. Үүнээс болоод эдийн засгийн хямрал, инфляци асар өндөр боллоо. Үүнд хэн ч ямар ч арга хэмжээ авч чадахгүй байна. Би үүнийг энэ хоёр намын маш муу хариуцлагагүй амлалтаас үүдэн нийгмийг тэр чигт нь унагаж байна гэж хэлнэ. Тиймээс намуудын хөтөлбөрийг маш сайн анхаарах хэрэгтэй. Ярилцлага өгч байгаагийн хувьд өөрийн намаа ярьхад, “Бүгд найрамдах нам”-ын хувьд монгол хүн төвтэй хөтөлбөр зохион байгуулсан. Бүгдийг монгол хүний төлөө зориулья. Монгол хүн гэдэг бол энэ нийгмийн хөгжлийн хөшүүрэг юм. Түүнээс нүүрс, ноолуур биш. Тиймээс энэ хүнийг голд нь тавьж байгаад хөгжлийг бий болгоё гэдэг хөтөлбөр хийсэн. Харамсалтай нь намуудын энэ хөтөлбөрүүд дээр ерөөсөө шүүмжлэл гарахгүй юм. Энэ 1.5 сая, нэг сая төгрөгийг хэн амласан юм бэ. Тэр мөнгө биднийг сайхан амьдруулах гээд байгаа юм уу, сөнөөх гээд байна уу гэдэг дээр шүүмжлэл гаргах хэрэгтэй. Ингэвэл дараачийн сонгуулиар намууд улс орны хөгжлийн болон намын хөтөлбөрүүд дээр хариуцлагатай хандах байх. Одоо Ардчилсан нам, МАН хоёр хоёулаа хүн төвтэй хөтөлбөр гээд манай хөтөлбөрийг урдаас нь нэг бичээд, хойноос нь нэг хуулаад биччихсэн байна. За яахав, манайхан авч болно л доо. Манай нам зөвхөн өөрсдөө зориулж хийсэн хөтөлбөр биш болохоор авч болно. Гэхдээ бид үүнийг ажил хэрэгчээр, зөв зүйтэйгээр  бидний хөтөлбөрийг авч байгаа бол хоёр гараа өргөөд дэмжинэ. Одоо бол нийгэм эдийн засгийн амьдралыг системээр нь татахгүй бол юм урагшаа явахаа больчихлоо. Одоо Улаанбаатар хотод 160 мянган оюутан суралцаж байна. Тэдний 60 хувь нь нийгмийн ухааны мэргэжлээр суралцаж байна. Гэтэл өнөөдөр энгийн цахилгаанчин, мончор, үйлдвэрийн норомчин, инжнерүүд хэрэгтэй. Ийм хүмүүс байхгүй байна. Бид үйлдэврээ бэлдэхийн зэрэгцээ боловсон хүчнээ бэлтгэх хэрэгтэй байна. Өнөөдөр ийм бодлого чухал байна. Түүнээс энэ Б.Жаргалсайхан гэж нэг нөхрийг дагаж дуурайгаад алиалж, шоолоод байх хэрэг алга. Энэ зөвхөн хоёр хүнийг л асуудал. Хөгжлийн асуудал гэдэг бол бид хэдэн үеэрээ хамтарч хийх зүйл. Үүнийг ганц Засгийн газар ч юм уу нэг УИХ гарч ирээд хийхгүй. Уншигчид санаж байгаа байх. Одоогоос зургаан жилийн өмнө Н.Энхбаяр даргыг элдвээр шүүмжилж байсныг би санадаг юм. 1000-ны зам мянгуужингийн үлгэр ээ гээд л бичдэг байсан. Гэтэл өнөөдөр өнөөх мянгуужингийн зам чинь 60-70 хувьтай хэрэгжээд явж байна. Ихэнх алслагдсан аймаг, сумд засмал замтай болсон. Хоёроос гурван Засгийн газар энэ ажлыг хийгээд өнөөдрийг хүртэл дуусаагүй явж байна. Тэгэхээр улс орны хөгжлийг ганцхан хүн нэг удаагийн төр засаг шийдвэрлэгдэггүй юм. Манайхан гэтэл бүх зүйлээ Засгийн газраараа шийдүүлэх гээд нэхээд байдаг.

-Та 2012 оны сонгуульд нэр дэвших үү?

-Яахав, УИХ-аас Бүгд найрамдах нам түүний дарга Б.Жаргалсайханг улс төрийн сонгуульд оруулж болохгүй гэж хууль гаргавал орохоо болино доо.

-Ирэх сонгуульд Бүгд найрамдах нам дангаараа оролцох уу эсвэл дахин нэгдэж нийлэх үү?

-Бүгд найрамдах намаас нэр дэвшигчдийг 100 хувь дэмжчихдэг бол дангаараа л ормоор байна. Бид нарын үзэл бодол, зорилго хөтөлбөрт маш улс орны хөгжлийг маш богино хугацаанд дээш нь татах, хөтөлбөр чадвар байна. Харамсалтай нь үүнийг манай иргэд ойгохгүй байна. Таньд таван мянган төгрөг, нэг сая төгрөг өгье та дэмжээрэй. Бүгд найрамдах намыг битгий дэмжээрэй. Яагаад гэвэл таныг ажил хийлгэх гээд байна. Таныг хөгжүүлнэ гээд байна шүү дээ. Та тийм хөгжил дэвшил рүү орж, мундаг болж сайхан амьдарч яах юм бэ. Ингээд л ядуухан шиг хүний өгсөнийг аваад байж бай гэсэн сонгуулийн үйл явц явж байна. Харамсалтай нь бид нар энэ асуудлыг ярьж байна. Нийлнэ нэгдэнэ гэдэг чинь бид хуримлах гээгүй байна. Бид улс орноо яаж хөгжүүлэх юм бэ гэдгээ тохирсоны дараа сонгуульд орох ёстой. Тэрнээс биш “Ногоон нам”, “Иргэний зориг” нам хоёр юугаараа нийлэх гээд байгаа юм. С.Оюун. Д.Энхбат нар нэгдэж нэг гэр бүл болох гээд байгаа юм. Нийлэхээрээ юу болох гээд байгаа юм ойлгохгүй байгаа. Тэдний нийлж байгаа зорилго, зорилт нь юу вэ гэдгийг нь би мэдэхгүй байна.

-Таныг сонгуульд намтай нэгдэж нийлээд хаширсан гээд байгаа шүү дээ?

-Хаширсан биш. Угаасаа С.Оюун залуу хүний хувьд их хариуцлагагүй. Миний тойрог дээр миний саналыг луйвардчихаад УИХ-д сууж байна. Би үүнийг хэлэх ёстой гэж бодож байна. Яахав, намайг тэглээ гээд муу хэлнэ л биз. Цагдаадаа өгнө л биз. Үнэн юм хэлсэн хүнд үхэр өшөөтэй л гэдэг юм. Тэглээ гээд айгаад яах вэ. Намууд хамтарч илүү хүчирхэгжинэ гэдэг талаасаа би хамтарсан. Харамсалтай нь үүнийг С.Оюун ашиглаж, Бүгд найрамдах нам гэдэг нэрийг минь булааж авч, туг далбайг минь авсан. Ингээд манай намын гишүүдийг гудамжинд гаргасан.  Тэгээд болье. Та нар наад хараацай шувуугаа ав, бид  өөрийнхөө бүргэдтэйгээ улс төрийнхөө ажлыг үргэлжлүүлье гээд салсан. Үүн дээр С.Оюун маш муухай зохион байгуулалттайгаар муу зүйлийг маш сайн хийдэг эмэгтэй юм билээ. Эмэгтэй хүн чинь жаахан нандин сэтгэлтэй, гоё байх ёстой. Гэтэл улаан цайн сонгуулиар Б.Жаргалсайханы сонгуулийн үр дүнг С.Баяртай нийлж, луйвардаж авчихаад дээрээс нь шоронд хийлгэчихэж болдог юм уу. Ганцхан манайд л ингэж болж байна шүү дээ. Бүгдээрээ шударга, гоё амьдарья л даа. Ийм худрагагүй зүйлтэй нийтээрээ тэмцье л дээ. Африк шиг болох гээд байна шүү дээ. Бид бараг ялгаагүй боллоо. Эдгээр хүмүүс сүүлдээ давраад ард түмнийхээ амыг скочдоод дугарсаныг нь 20 жил шоронд аваачиж хийе гэж байна.

-Грек гэдгээр та долдугаар сарын 1-ний хэргийг сануулаад байна уу?

-Тэгж болох л юм. Энэ явдал бол үндэсний эмгэнэл байсан. Бид сайхан таван залуугаа алдсан шүү дээ. Харамсалтай байна. Дахиад л энэ хэрэг нь хаалттайгаар үлдэж байна. Үүнийг хийсэн хүмүүсийн нэр тодроогүй. Хэн буруутай юм бэ гэдэг одоо болтол шийдэгдээгүй байна. Грекид нэг хүн алсаны төлөө бүх ард түмэн нь боссон. Нэг нь нэгийнхээ төлөө нийт нь нөгөөгийнхөө төлөө гэдэг бол энэ. Нарт хорвоод  бид нэгэн хуулийн дор нийтээрээ л нэгнийхээ төлөө амьдарья л даа. Бид чинь их цөөхүүлээ шүү дээ. Бид үүнийг ойлгох хэрэгтэй. Манай хэвлэлийнхэн намуудын салалт, нийлэлтийг их сонирхоод байх шиг байна л даа. Ямар авгай нөхөр хоёр салж байгаа биш. Тэр юу нь сонин юм бэ. Чухам намууд харин хэрхэн төлөвшиж байна. Хэр зэрэг бидний өмнө хариуцлагатай байж чадаж байгаа вэ гэдэг нь чухал.

-Сая долдугаар сарын 1 гээд ярилаа. Тухайн өдөр тэр талбай дээр байсан хүмүүс нэлээд хэл аманд орооцолдлоо шүү дээ. Таныг ч энэ хэл ам тойрсонгүй?

-Би тэр цуглааныг хийгээгүй гэдгийг цохон тэмдэглэе. Гэхдээ тэр цуглаан яагаад бий болов гэдгийг би маш сайн мэдсэн. Тэр цуглаан болсон газар чинь миний тойрог байсан. Сонгинохайрхан дүүрэг дээр би нэг номероор гарсан. Миний сонгогчид надад маш их хайртай. Намайг маш их дэмждэг. Тэд энэ хэрэг явдлыг дараа уйлж байсан.  Тэгтэл тэнд улаан цагаан саналын хуудсыг худлаа тоолж уншаад гаргая гэсэн хүнээ гаргасан. Үүнийг улс төрийн намын нөхдүүд буюу С.Баяр хийсэн. Тэр хүн энэ Б.Жаргалсайхан, О.Магнайг битгий гарга. Харин С.Оюуныг гаргаарай гэж байсан. Тэгээд хэсгийн хорооны сонгуулийн дарга нь ажиглагчийг арван метрийн цааана суулгачихаад улаан цайн сольж тавиад л уншаад байсан. Тэгээд л С.Оюун гарч байсан. С.Оюун шударга хүн мөн үү. Энэ хүн ардчилал их ярьдаг хүн шүү дээ. Долдугаар сарын 1-ний өдөр С.Оюун санал булааж, хулгай хийж авчихаад дээр нь энэ олон залуучуудыг  хилмэгдүүлээд дээр нь эрүүгийн хэрэгтэн болгож ял өгсөн. Тэднийг нэг тэмдэг, шил архи авсных нь төлөө таван жилийн ял өгөөд таван сайхан залуу эндчихээд байхад С.Оюун гэдэг намын дарга нэг үг дуугарсан билүү. Ийм намын удирдагчтай ийм нам цаашид оршин тогтнох ёстой юм уу гэдгийг бид цаашид бодох хэрэгтэй. Би тэр өдөр болсон фактиудыг ярьж байна. Ингээд сонгууль будлиантай боллоо гээд залуучууд эсэргүүцлээ илэрхийлсэн шүү дээ. Тэрний дунд дэрвэгчид, далимдуулагчид, санаатайгаар энэ цуглааныг мушгин гуйвуулж, цуглааныг үймээн болгох зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн үйл ажиллагаа явагдаж байсан. Тэгээд жинхэнэ шударгаар улс төрийн эрхээ хамгаалж явсан залуучуудыг нухчин дарах ажил болгосон. Энэ түүх түүхийн хуудаснаас тодоос тод харагдана. НҮБ-ын конвенцийн хурлаар манай улс хүний эрх сахиснаараа маш муу үзүүлэлт үзүүлж, Негер, Чадын хажууд зогссон. Ичмээр байна. Өнгөрсөн 20 жилд монгол хүний олж авсан хамгийн гол зүйл нь уг нь эрх чөлөө. Өнөөдөр өвөрмонголчууд гудамжинд гараад би монгол хүн гэж орилж чадах уу. Харин Сүхбаатарын талбай дээрээ бид ингэж орилж чадах уу гэдгийг бид бодох ёстой. Бид эрх чөлөөгөө дээдлэх ёстой. Тэгэхгүй бол цөөхөн монголчууд энэ хоёр том зэвсгэлсэн, үзэл сурталдаа ороогдсон хоёр гүрний дунд байдаг улсын хувьд тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн талаар яриад хэрэггүй.

-Тэр чинь Э.Бат-Үүл гишүүн хуулийн төсөл барьсаныг хэлж байна уу?

-Тийм. Э.Бат-Үүл юу юм бэ. Тэр Садам Хусейн болох гээд байгаа юм уу. Энэ ард түмэн чинь тэр Э.Бат-Үүлд хайртай шүү дээ. Учир нь энэ эрх чөлөөг бий болгоход тэр хүний гавьяа зүтгэл байсан. Одоо энэ залуучууд Э.Бат-Үүл рүү яаж харах вэ. Энэ бол галзуурал, солиорол. Одоо манай улстөрчид өөрсдийнхөө хэлэх, хийх, амьсгалах байдлаа анхаарах цаг болсон. Ингэхгүй бол яах вэ гэдгийг  Тунис, Грейк хоёр харууллаа. Ард түмэн нь төрийн эргэлт хийнгүүд нэг даргынх нь эхнэр 1.5 зуун кг алт аваад хил гараад зугтаж байгаа биз дээ. Манайд ийм байдал үүсэхгүй гэх баталгаа байхгүй. Ихэнх дарга нар маань гадаадад байшин савтай, дансанд мөнгөтэй болсон. Эхнэр, хүүхэд нь гадаадад амьдарч байна. Энд хэн үлдэх вэ өнөөх л тэтгэмж аваад өлсч, цангаад байсан борчууд маань тал дээр үлдэнэ. Ардчилсан нийгмийн манлайлагчид нь хүний эрх эрх чөлөөг боомилно гээд хууль оруулж ирж байгаа нь гутамшиг.

С.Заяа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Anonymous (February 13, 2012 11:03:35 am )

    iim er baih ch gej 4 jil Oyuntai l zyyraldlaa

  • Anonymous (February 13, 2012 11:17:30 am )

    Za bolij uzee ogor tolgoit muu hujaa Jargalsaikhan heleh ugee sain bodoj yarij bai chamaas yamarch sain yum garahgui oilgoj bn uu oioriigoo .chi bol MNG liin tord baikh yamar ch erkh uureg baikhgui yuch buteej hiij chadahgui hun gedegee medej av chamaig songuulid demjih hun baikhgui eeee zail ????????!!!!!!!!!!!!!!!!!!!

  • Anonymous (February 13, 2012 11:21:38 am )

    Oyun gishuun chamd yamar muu yum hiisen yum tsagiin saikhand namaa ooroo avchirch niiluulj baisaniig chini baga saga medeh yum bn hoorhii chi bol er khun bishee kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk ichig ichig ……..Jagaaaa ooroosooo …….

  • Anonymous (February 13, 2012 11:28:34 am )

    Archaagui l amotan yum daa ha ha ha

  • Anonymous (February 13, 2012 12:12:18 pm )

    yag unen yostoi hohi chinde emegtei hund luivarduulj chaduulchad heden jil yrij bulaigaa delged bgan

  • Anonymous (February 13, 2012 8:15:25 pm )

    uneheer yag Jargalsaihani helj baigaaa ugnuud unen. Oyun bol zugeer l dur esgegch, hezee ch ard tumen eh ornihoo tuluu iu ch hiigeegui hiih ch ugui. uurtuu l bugdiig hiine.unen ug helsen hund yasan ih ushirhuj bainaa.

  • Anonymous (February 13, 2012 8:51:56 pm )

    door setgegdel bichsen har durakuud yu ch medehgui har aalz nuud haa bsan hel am heruul uruuliig n olj haraad setgegdel bichhiin unen zow yum zondoo l helsen bna ter asuudliig n demjij yria ch har malnuudaa
    iim har malnuud eh orond mine duuren nbh yum bol ireh songuuli hetsuu dee

  • Anonymous (February 13, 2012 11:11:36 pm )

    Ene Doors setgegdel bichsen garuud estoi mal durakuud yumaa unen zow yum zondoo l helsen bnshde Zaâval ch gui ter avgaitai hel am hiiseniig n ontslood iim malnuud bhad yaj goy sônglolt hiinee 4 jil yrila chi êmgtei hund chaduulsan bol hohino ch gehshig mal duRakuud

  • Anonymous (February 14, 2012 9:36:11 am )

    Jagaag demjdeg shuu. Ajil hiie gej yaridag bilihiir chini zalhuuchuud demjihgui. GURGVDAGCH HUCHINTEI NEGDEJ BAIGAA CHINI MASH SAIN HEREG BOLLOO. TA GAR HURUUGAA CH GOZOGONUULAHGUI GOYO YARIJ BAINA LEE. BAYAR HURGEJ, AMJILT HUSIE, JARGALSAIHAND.

  • Anonymous (February 17, 2012 2:39:52 am )

    oyun oyun oyun ……. ene emegtei hunii ner barij uls turiin amidrald orson. uls tur gej,mash hund zavaan togloom…odoo jiriin amidrald jiriin hun shig amidarj chadahgui… zuv ch bai buruu ch bai zuuraldana… nuguu buruu hereg hiisen uls chin chamaig uls turt bailgaad baigaa bolov uu daa…

  • Anonymous (February 17, 2012 2:42:12 am )

    oyun oyun oyun ……. ene emegtei hunii ner barij uls turiin amidrald orson. uls tur gej,mash hund zavaan togloom…odoo jiriin amidrald jiriin hun shig amidarj chadahgui… zuv ch bai buruu ch bai zuuraldana… nuguu buruu hereg hiisen uls chin chamaig uls turt bailgaad baigaa bolov uu daaaaa

    a…

  • Anonymous (February 17, 2012 12:42:40 pm )

    bnn gej yu ba nam jagaa ch zunuj de zailuul noosoo huraagaad yabbal barna esgii hiih gazar nohoi herggui gej songuul chamd hamaagyi

  • Anonymous (February 18, 2012 4:39:08 pm )

    Zochin nohoi Jargalsaihan nohoitoj bna Urgelj nohoitono

antalya rent a car