antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 13, 2012 1 comment

Миний заяаны хань барилддаг хүн байгаасай гэж боддог

нийтлэсэн Admin

Энэ удаагийн “Хийморилог зочин” буландаа “Сингапур-2010” өсвөр үе, залуучуудын анхдугаар Олимпийн аварга, ОУХМ Б.Батцэцэгийг урилаа.
Тэрбээр өдгөө Монгол Улсын Боловсролын их сургуулийн багш, дасгалжуулагчийн хоёрдугаар курст суралцаж байгаа бөгөөд  найзууд нь түүнийг “Баавгай” хэмээн хочилдог ч одоог хүртэл багын мисс болох мөрөөдлөө орхиогүй гэнэ. Сургуулийнхаа дотуур байранд амьдардаг түүний талаар байрны найзууд нь ам сайтай байдаг юм билээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө Ерөн­хий­лөг­чийн тэтгэлэгт хам­рагд­санд тань баяр хүргэе?
-Баярлалаа.
-Жил бүр авдаг байх аа?
-Тийм ээ. Жил бүр ав­даг.
-Тэгэхээр хоёулаа яриа­гаа бага наснаас тань эхэлье. Бага байхдаа ер нь ямар хүүхэд байв аа?
-Би хөдөө өссөн. Охид их цөөхөн байсан болохоор ихэвч­лэн эрэгтэй хүүх­дүүд­тэй тоглож өссөн, эр­шүүд хүүхэд байлаа. Өвөө, эмээдээ тусалж мал дээр байсан болохоор ер нь эрэгтэй зан­тай, эмэгтэй хүүхэдтэй нийл­дэггүй, дүрсгүй, охидыг их гомдоодог хүүхэд байсан. Бас морь унадаг, хурдны морь унах дуртай хүүхэд байсан даа.
-Багадаа мисс болох мөрөө­дөлтэй байсан гэж сонс­сон юм байна?
-Нэг, хоёрдугаар ангид байх үедээ ээжийнхээ өсгийтэй гутлыг өмсчихөөд гэртээ их алхдаг байсан. Уг нь мисс болно гэж боддог байтал нэг л мэдэхэд бөх болчихсон. Бага байсан болохоор юугаа ч мэдэх вэ дээ, зурагтаар гоё, гоё эгч нар гарахаар л тэдэн шиг болохыг мөрөөддөг байлаа. Хүмүүс эмэгтэй хүүхдийг бөх болчихоор бие галбираа алдаад муухай болчихдог гэж боддог, тийм зүйл огт­хон ч байхгүй. Миний мэр­гэжил өөрчлөгдөөд бөх болсон ч гэсэн би дотроо өөрийгөө мисс гэж боддог. Миний энэ мөрөөдөл ч талаар өнгөрөөгүй.
-Бас гоё зурдаг гэж сонс­сон юм байна?
-Зурдаг байсан. Манайх эхлээд байшинд байж байгаад дараа нь гэрт орсон. Шалан дээрээ зураг зурдаг байлаа. Тэгээд хүмүүс орж ирээд гишгэх гэвэл хүний зурсан зураг муухай болголоо гээд л хамгаална. Харин бөх рүү орсноос хойш зургаа бараг хаясан. Одоо зурдаггүй ээ.
-Яагаад гэнэт бөх болохоор шийдсэн юм бэ?
-Би сургуульд байхдаа ч гэсэн дүрсгүй, охидыг шог­лодог, банди нартай нийлж тэвэг, хөлбөмбөг тоглодог бай­сан. Бусад охид шиг жар­таа, дээс тоглож өсөөгүй. Анх намайг тавдугаар ангид бай­хад Мөнхбаяр багш маань чи барилдаж үзэх үү, сонирхолтой юу гэхэд нь “Багш аа би дуртай, ээж ааваасаа асууя” гээд зөв­шөөрч байсан.
Ингэж би 2012 оны 11 дүгээр сарын нэгэнд анх чөлөөт бөхийн спортод хөл тавьснаас хойш долоон жил болжээ. Энэ долоон жилийн хугацаанд надад шантрах, болимоор санагдах, баяр хөөртэй, уйлмаар үе ч тохиож байсан. Тэр бүхнийг даван туулж, амжилтад хүрсэн гэж боддог. Тийм болохоор энэ амжил­тад хүрэхэд хамгийн их нөлөөлсөн Мөнхбаяр багш болон, ээж, аав, өвөө, эмээ болон надад тусалж дэмждэг бүх хүнд баярлалаа гэж хэлье.
-Хүмүүс нэр алдартай болохоороо биеэ тоодог. Харин өөрөө их энгийн, хээгүй юм шиг санагдлаа?
-Зарим хүн би дэлхийн авар­га, Азийн аварга бол­чих­лоо гээд биеэ тоох нь их байдаг. Миний хувьд тийм зүйл байхгүй. Энэ бол миний ээж аавын надад өгсөн хүмүүжил.
Өнөөдөр би оюутны до­туур байранд биш, хоёр гурван өрөө байранд амьд­раад явах хүн. Гэхдээ миний үеийн оюутан залуус яаж амьдардгийг үзэх гэж оюут­ны байранд орсон. Би за­луучуудын Олимпийн авар­га болчихлоо гээд хүнээс илүү гарах, гайхуулах нь сонин биш. Гоё найз нөхөд­тэй болж, хүн шиг амьд­рах нь л чухал.
-Олимпод орохынхоо өмнө медаль авна гэж бодож бай­сан уу?
-Азийн аваргын тэм­цээнд Энэтхэгийн бөхөд ялагд­чихаад байсан. Дараа нь Узбекстан улсад Олим­пийн эрхийн оноо олгох чухал тэмцээн болж, тэнд мөн Энэтхэгийн бөхтэй зооны аваргын төлөө барилдаж, ялагдаад хүрэл медаль авсан. Тэр үед би ээ чааваас гээд уйлж билээ.
Тэр үедээ би монгол хүн, нэг хүнд гурван удаа ялагдахгүй, Олимпод заавал ялна гэж бодсон.
-Олимпийн эрх аваад их баярлаж байсан гэсэн. Энэ талаар эргээд дурсаач?
-Эрх авахгүй байх магад­лал өндөр байсан. Нэг өдөр багш маань өнөөдөр чиний төрсөн өдөр чинь юм уу гэсэн. Үгүй гэтэл “Чи Олимпийн эрх авсан байна” гэхэд нь маш их баярлаж, шууд л бэлтгэлээ хийж эхэлсэн. Өдөрт гурван удаа бэлтгэл хийх ёстой ч би дөрвөн удаа хийж хичээсний эцэст Олимпийн аваргын төлөөх барил­даанд Энэтхэгийн бөхийг ялсан.
-Аваргын төлөөх барил­дааны өмнө юу бодогдож байв?
-Би онгоцны буудал дээр очоод дүүгээсээ “Би ямар медаль авах вэ” гэж асуусан. Тэгсэн дүү маань  “Та алтан медаль авна” гэсэн. Жаахан хүүхдүүд яг үнэнийг хэлдэг юм байна лээ.  Аваргын төлөөх барилдааны өмнө дүүгээ бодсон, аав, ээж, эх орноо бүгдийг нь бодож бүх чадлаа дайчлан барилдсан.
Хамгийн инээдтэй нь би аваргын төлөөх барилдааны өмнө унтчихсан байсан. Багшийг сэрээнгүүт дэвжээн дээр эвшээж гарч ирээд бие халаалтаа хийсэн. Учир нь тамирчин хүн сэтгэл зүйн бэлтгэл маш сайтай, тайван байх ёстой байдаг.
-Өсвөр үеийнхний анх­дугаар Олимпоос алтан медаль хүртэж, Сингапурын тэн­гэрт Төрийн дууллаа эгшиг­лүүлж байх үед юу бодогдож байв даа?
-Олимпийн аварга болоод хоёр жил болж байна. 2011 оны наймдугаар сарын 16-ны өдөр үнэхээр гоё байсан. Яг юу ч гэмээр юм. Тэнгэрт  салют буу­даж байгаа юм шиг сэтгэг­дэл төрсөн. Төрийнхөө дал­бааг бариад гүйж байхад маш гоё байсан. Хамгийн гол нь би монгол хүн шүү гэд­гээрээ маш их бахархаж байлаа.
-Олимпийн аварга болс­­ны­хоо дараа оюутны ан­гийнх­­наа зайрмагаар дайл­­даг байсан гэж сонс­сон?
-Миний халаасанд арав ч бай, хорь ч бай өөрт байгаа мөн­гөөрөө ангийнхнаа дайл­чихдаг. Өнөөдөр нэг хүн надаас чухал хэрэгтэй болоод мөнгө асуухад би өгчихдөг. Яагаад гэвэл энэ нь тэр хүнд буян болж л байгаа хэрэг. Хамгийн гол нь сэтгэл байхад л хангалттай гэж боддог. Сэтгэл гэдэг бол агуу зүйл. Хүн болж бүтэх­гүй байна гэх тусам улам бүр доройтоод бүр л муудна. Харин өнөөдөр баяр баясгалантай сайхан байна гээд гоёор бодоод байвал хүний амьдрал дээшилнэ. Тэгэхээр сэтгэлээрээ байх хэрэгтэй. Залуустаа сэтгэлээр битгий унаарай, сэтгэл байхад бүхнийг ялна гэж хэлмээр байна.
-Ингэхэд хэр үрэлгэн бэ?
-Их үрэлгэн шүү. Ер нь бол мөнгийг байгаагаар нь үрдэг, бас үрснийхээ хэрээр ол­дог гэж хэлж болно. Гэх­дээ энэ үрэлгэн зангаа хаяхыг хүсдэг. Би 20 мянган төгрөгтэй дэлгүүрт ороод тав нь үлдчихвэл одоо би үүгээр ямар гоё юм авах вэ л гэж боддог. Энэ бас миний нэг том дутагдал. Гоё зүйл л харагдвал шууд авчихдаг. Тэгээд дараа нь мөнгөгүй болчихоод одоо яаж мөнгө олно доо гэж боддог. Хүн өөрийн олсон мөнгөнийхөө хоёр хувийг цааш нь хийгээд байвал үрэлгэн биш болж, баяжих сууриа тавьдаг гэсэн. Би хоёр хувийг далд хийдэг болъё гэж бодож байгаа.
/инээв/
-Оюутны амьдрал ямар байна. Тэр тусмаа оюутны бай­ранд амьдарч байгаа оюут­ны хувьд?
-Анх оюутны байранд ороход хүүхдүүд “Нөгөө Олимпийн аварга Батцэцэг чинь энэ” гээд ярихыг нь сонсоод дотроо жаахан эмээж л байсан. Хүүхдүүд хонгилд тамхи татахаар нь “Хөөе, чи наад тамхиа болиоч ээ” гэхээр өөдөөс оюутны амьдрал угаасаа ийм байдаг юм аа гээд тоодоггүй. Тэгэхээр нь айгаад өрөөндөө орчихдог байлаа. Ер нь оюутны амьдрал их гоё байна. Байранд бол нөгөө “Цаг цагаар нэг цадна, Цагаан сараар нэг цадна” гэдэг л ёстой үнэн үг.
-Чөлөөт цагаа хэрхэн өн­гө­рөөдөг вэ?
-Чөлөөт цаг гарвал шүлэг з­охионо, тэмдэглэл бичнэ, кино үзнэ, хааяа нэг зураг зурах гэж үзнэ. Зурахаар гар эвлэхгүй муухай болгочихвол их уур хүрдэг. Би ёстой тэнэг гээд л. Шүлэг зохиох л их дуртай.
-Ном хэр уншдаг вэ?
-Сүнс, хий үзэгдэлтэй аймш­гийн өгүүллэг их унш­даг. “Буг чөтгөртэй таарсан нь” гэдэг номыг нэгээс 13 хүртэл уншсан. Хүмүүс аймшгийн ном унших муу, бараг галзуурна л гэдэг. Би зөв зүгээр л явж байна.
-Сүнс, хий үзэгдэл яг байдаг гэдэгт итгэдэг үү?
-Итгэдэг.
-Харин өдрийг хэрхэн өн­гөрөөдөг вэ?
-Сургууль, бэлтгэл, оюут­ны байр, сургууль, бэлтгэл, оюут­ны байр. Яг л ийм байдлаар өнгөрдөг.
-Хичээл, бэлтгэл сургуу­лил­таа хэрхэн зохицуулдаг вэ?
-Зохицуулахад үнэхээр хэцүү шүү. Өглөө хичээлдээ явж ирээд бэлтгэлийн цаг болтол унтдаг. Заримдаа тавхан минут, аравхан минут гэж унтсаар байгаад бэлт­гэлийн цагаа тул­гачих­даг. Тэгээд бэлтгэлдээ нэг их нойрмог амьтан л орно доо. Хичээлийн дүн гаргах болохоор тэмцээн бас давхцаж эхэлдэг. Энэ бүхнийг зохицуулахад их хүндрэлтэй. Нэг тэмцээнд орж ирээд  “Багш аа би түрүүлээд ирлээ шүү дээ. Дүн гаргаад өгөөч” гээд гуйхаар “Хичээлээ зохицуул, би ч гэсэн зохицуулдаг л байсан” гэдэг. Нэгдүгээр курст хичээл гайгүй байсан, одоо улам хүндэрч байна. Гэхдээ одоо зохицуулж сурна аа.
-Ойрд болох тэмцээн юу байна?
-Уг нь бол нэг сарын 15-нд тэмцээнтэй байсан. Гэтэл тэмцээний өмнө өвдгөндөө бэртэл аваад барилдаж чадаагүй. Тамирчин хүний хамгийн том бэрхшээл бол бэртэл. Бэртэл авсан л бол спортоо хаях нь бараг зөв. Гэхдээ надад тийм бодол байхгүй. Миний дараагийн тэмцээн дөрвөн сараас хойш байгаа. Би дөрвөн сарын тэмцээнд түрүүлбэл зургаадугаар сард Азийн аварга, долоодугаар сарын дэлхийн аваргын тэмцээн намайг хүлээж байна.
Таван сард  бүх ард түмний спартакад болно. Тэнд ч гэсэн түрүүлнэ гэсэн зорилготой байна. Бэртэлтэй болохоор эрчимжүүлсэн бэлтгэл хийж чадахгүй ч гэсэн дээс тоглож, гүйж байгаад л орно. Суурь бэлтгэл сайтай болохоор айхгүй байна. Тэгээд ч  хүн зорилготой, мөрөөдөлтэй байвал юунд ч хүрнэ гэж боддог. Хэн том зүйл мөрөөдөж чадна, тэр л түүндээ хүрнэ.
-Ирэх насанд хүрэгчдийн Олимпод орох уу?
-Оролцох ямар ч боломж­гүй. Яагаад гэвэл  Олимпийн жин гэж тусдаа 48, 55, 63, 72 кг гэж байдаг. Миний жин 59 /51,67 Олимпийн бус жин/ кг. Би энэ жил орохгүй гээд харамсахгүй байна. 2016 оны Олимпоос бүх жинг оруулдаг болно. Тэр үед миний мөрөөдөл биелнэ гэсэн үг. Харин би дөрвөн жилийн хугацаанд Азийн аварга, дэлхийн аварга болох хэрэгтэй. Хамгийн гол нь хичээх л үлдээд байна.
-Ирээдүйн амьдралаа хэрхэн төсөөлж байна. Магад­гүй зургаан жилийн дараа ч юм уу?
-Би зургаан жилийн дараа 26 настай байна. Намайг гэсэн сэтгэлтэй, намайг ойлгодог, тийм хүнтэй амьдралаа холбоод, өөрийн гэсэн сайхан амьдралтай болчихсон байна. Хүн ер нь сайхан амьдарна л гэж бодно. Тэр амьдралынхаа төлөө хичээнэ. Магадгүй би дөрвөн хүүхэдтэй, хоёр машинтай, хаустай тийм л сайхан амьдралтай байна.
Яагаад гэвэл миний аав уурхайчин, ээж маань оёдолчин одоо хөл муутай. Миний амьдралыг хүмүүс мэдээсэй гэж хүсдэг. Аав маань биднийг  өмсөх хув­цас, идэх хоолоор  ду­таах­гүйн тулд харанхуй нүхэнд ажилладаг. Би аав ээжийнхээ ачийг хариулж, тэдний төлөө сайхан амьд­рахыг хүсдэг.  Оюутан залуус­таа хандаж аав ээжийгээ хайрлаж яваа­рай гэж хэлмээр байна.
-Тэгвэл ирээдүйн ханиа ямар хүн байгаасай гэж бод­дог вэ?
-Спортын хүн тэр тусмаа барилддаг хүн байгаасай гэж боддог. Магадгүй бид хоёрын дундаас сайн бөх ч гарах юм бил үү. Жаран жил суусан ч хайрын гал нь хэвээрээ гэдэг шиг намайг ойл­годог, хайрладаг тийм л хүн байна.
-Тэр хүнээ олсон уу. Найз залуутай юу?
-Байхгүй. Заяаны хань зам дээр гэдэг шиг болох байлгүй дээ.
-Үеийнхээ залууст хан­даж юу хэлэх вэ?
-Орос, Монгол, Хятад гур­ван улсын хүмүүсийг тамын тогоонд хийчихсэн чинь орос, хятадууд бүгд бие биеэ дэмнээд гаргачихдаг. Харин монголчууд нэгийгээ га­рах гэхээр араас нь татаад гаргадаггүй гэсэн тамын тогооны үлгэр байдаг. Тийм болохоор нэгэндээ битгий атаархаж байгаарай, бие биеэ үргэлж дэмжиж байгаарай.
-Чин сэтгэлээсээ ярилц­санд баярлалаа. Чамд сайн сай­хан бүхнийг хүсье. Бэрт­лээ хурдан эдгээгээд, Мон­гол Улсынхаа Төрийн дуул­лыг олон, олон газар ман­дуулахыг нийт ун­шигч­дынхаа зүгээс хүсч байна.
-Баярлалаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (February 13, 2012 10:51:56 am )

    goyo yariltslaga ogchee. Amjilt

antalya rent a car