antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 6, 2017 26 comments

ШЕЗ Ц.Нямдорж, О.Баасанхүү нарыг хууль зөрчсөн гэж үзжээ

нийтлэсэн Admin

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор шүүхээр шийтгэгдээд буй Ц.Амгаланбаатарын талаар анхаарал татсан мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү, хотын дарга асан Э.Бат-Үүл нар хэвлэлд уг асуудлаар хэлж ярьсан. Тэгвэл Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах чиг үүрэг бүхий Үндсэн хуулийн байгууллага юм.Ц.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна. 2016 оны 12 дугаар сарын 21-27-ны өдөр анхан шатны, 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 235 дугаар зүйлд заасны дагуу хаалттай хийж, шүүхийн шийдвэрүүд гарлаа.

Энэ хэргийн шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгч хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах хугацаа дуусаагүй учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсгийн дагуу шүүхийн шийдвэр эцсийн болоогүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглосон байдаг.

  Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах тул эрүүгийн хэргийг шүүн таслах ажиллагаатай холбоотой эрх зүйн хийдэл, нийцэлгүй зохицуулалт байгаа, түүний улмаас хүний эрхийн хамгаалалт, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэхэд бэрхшээл гарч байгаа бол уг асуудлыг хууль тогтоомжийг боловсронгуй болгох замаар шийдэх ёстой.

      Гэтэл зарим улстөрч, албан тушаалтан, иргэн уг хэргийн тухай хувийн тайлбар, дүгнэлтээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарааж байгаа нь шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж болзошгүй хууль зөрчсөн үйлдэл гэж Шүүхийн ерөнхий зөвлөл үзэж байна.”  гэсэн байна. Тэгэхээр ШЕЗ-ийн мэдэгдлээс үзэхэд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж болон бусад нэр бүхий улстөрчдийг хууль зөрчсөн гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж:Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

26 Comments

  • Зочин (April 06, 2017 1:09:45 pm )

    Харинч хууль хяналтынхан прокурорууд шүүгчид нь өөрсдөө хууль зөрчин хуйвалдаж Монголын ард түмний хувь заяагаар тоглож байна

  • Ээмэн (April 06, 2017 1:14:27 pm )

    Увс хүн Нямдорж шударга царайлж байгаад ерөнхийлөгч болчихно гэж мөрөөдөх хэрэггүй. Эрдэнэтийн шахааны тэрбумтан хар мэнгэт Нямдоржийг хүмүүс мэднээ.

    • Иргэн (April 06, 2017 1:53:08 pm )

      Нямдорж шиг хүн монголд ховор доо. Шударга сайн хүн Нэр дэвшвэл дуугүй ерөнхийлөгч болно. Энэ бол бараг ард түмний үг дээ.

  • зочин (April 06, 2017 1:19:28 pm )

    тэр эрдэнэтийн хэдэн 10 жилийн өмнөх шахааг ямарч их ярьж барьцаалдаг юм аваал биз шахаал биз хоржин гарууд хорсохдоо л түүнээс өөр юм олохгүй ямар 49 % хулгайлсантай эн зэрэгцэхгүй

  • зочин (April 06, 2017 1:21:39 pm )

    шүүх хяналтынхан л өөрөө хууль зөрчиж байгаа шүүдээ.Энэ Элбэгдорж төрөөс зайлж Зоригт.Лүндэндорж хоёр ховхорвол л нэг цэгцрэх байхаа.Шүүхийн ерөнхий зөвлөл угаасаа Нямдлоржтой таарамжгүй шүүдээ

  • Жбб (April 06, 2017 1:33:38 pm )

    Харин нямдорж шүүхийн бузар булааг ил гаргаж бна одоо тэд нууцлаад хаяна биз

  • САНАЛ (April 06, 2017 1:56:09 pm )

    ХҮЗҮҮГҮЙ ХҮНИЙ ЗАРААЛ УУ ТЭГЭЭД ДУВ ДУУГҮЙ БЖ БХ ҮҮ ЛҮДЭНДОРЖОО ,,,

  • ИРГЭН (April 06, 2017 1:56:27 pm )

    ШҮҮХИЙН ХАРААТ БУС БАЙДАЛД НӨЛӨӨЛӨЖ ХЭРЭГ ШИЙДҮҮЛЭХ ГЭЭД БАЙГАА БОЛОХООР , ХҮМҮҮС ХУВИЙН ТАЙЛБАР ДҮГНЭЛТЭЭ БИЧЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ

  • Anonymous (April 06, 2017 2:01:05 pm )

    Нямдоржоос өөр ярьж байгаа хүн алга даа үнэн зөвийгнь ол гэж байгаа болохоос хэн нэг хүнийг буруутгах, эсвэл өмөөрсөн гэж харагдахгүй бна лээ зоригтой ярьж хэлсэн

  • zochin (April 06, 2017 2:47:33 pm )

    Shvvh huuliinhand itgehed hestvv boljee

  • zochin (April 06, 2017 2:48:47 pm )

    Er n yamarch hvnii ergeljee turj bna

  • Anonymous (April 06, 2017 3:27:48 pm )

    Лүдэн дорж зайлаа

  • Anonymous (April 06, 2017 3:33:27 pm )

    ҮНЭНИЙГ ХЭЛСЭН ХҮНД БҮҮ ӨШИРХ. НААД ШЕЗ-ИЙН ДАРГА ЧИНЬ ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙГ МАШИНААР ДАЙРЧ ХӨНӨӨСӨН ГЭЭД БАЙСАН, ЗҮГЭЭРЛ ГАРЧИХ ЮМАА

  • irgen (April 06, 2017 3:34:26 pm )

    ard tymend ergelzee torj baigaa ni tanai shyyhiin shiidver, yavagdsan prozessiig haraad helj baina,,,aard tymen teneg bish shyy,,,nyamdorj, baasanhyy 2 -t buruu zuil baihgui, adilhan l ard tymentei sanal neg baina

  • Зочин (April 06, 2017 3:44:02 pm )

    Монголын шүүх, прокурорынхон дэндүү шударга биш. Ичих нүүр ч гэж байхгүй.

  • Anonymous (April 06, 2017 4:21:34 pm )

    Нямдорж гуай шиг хүн Монголын парламентад 10 байгаасай.Яасан их шударга өндөр мэдлэг туршлага вэ Ховор хүмүүсээ хайрлах хэрэгтэй ард түмэн минь

  • цц (April 06, 2017 4:22:48 pm )

    Нямдорж гуай шиг хүн Монголын парламентад 10 байгаасай.Яасан их шударга өндөр мэдлэг туршлага вэ Ховор хүмүүсээ хайрлах хэрэгтэй ард түмэн минь

  • хуульч (April 06, 2017 7:25:03 pm )

    НЯМДОРЖ ГЭДЭГ ХҮН МОНГОЛД ХЭРЭГТЭЙ ХҮН ШҮҮ??? ХАРИН ШҮҮХ, ПРОКУРОР ,ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ ТҮҮНЭЭС БАГА БОЛОВЧ ИЧИЖ БАЙМААР ЮМ ДАА ??? ҮНЭНИЙГ ХЭЛХЭД ХУУЛЬ ЗӨРЧИГЧИД НЬ ХЭН БОЛДОО???

  • зочин (April 06, 2017 7:38:36 pm )

    27-жил улс төрийг самарсан хүмүүсийн нэг яах аргагүй Нямдорж мөн Сайн муу нь ялгагдахгүй Самуун цаг болно гэж өвөг дээдэс минь яасан үнэн хэлээ вэ Башир хүн шударга хүн 2-ыг ялгахгүй болж дээ хөөрхий

  • Anonymous (April 06, 2017 9:14:49 pm )

    ШҮҮХИЙН ЛҮНДЭНДОРЖ ГЭГЧ СОГТУУГААР ХҮН ДАЙРЧ АЛСАН НӨХӨР ЭЛБЭГЭЭГИЙН УЯАНЫ НОХОЙ УГААДСАНДАА ДАЛЖИГАНАЖ ДУГТАРХАД НЬ САРАН ХУЦАХЫГ ХАРААЧ ХӨӨЕ

  • БИ (April 06, 2017 10:17:59 pm )

    НЯМДОРЖ ҮНЭНГ ЯРИАД БАЙГАА ЮМ ШИГЭЭ ХУУЛЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ БОЛСОН ЯАГААД ШҮҮХ ПРОКУРОР,ЦАГДААГААС ИЛҮҮ НЯМДОРЖИЙГ ИТГЭЭД БАЙНА ОЛОН ЗҮЙЛИЙГ БУРУУ ШИЙДЭЭД БАЙДАГТ БАЙГАА ЮМ ДАА

  • Иргэн (April 06, 2017 11:21:50 pm )

    Vнэн vг хэлсэн хvнд vхэр ешеетэй яасан vнэн vг вэ? Нямдорж нэг удаа Лvндэндоржын булхайг илчилж “чи шvvгчдийн цалин нэмсэн уг нь шоронд байх естой хvн” гэж шударгаар хэлсэн. Нямдоржийг еренхийлегчеер сонгоцгоое тэгвэл ШVVХ шударга болох байх одоо бол Шvvх, АТГ, Прокурор, Цагдаа Тагнуул нэг хvний хараат байдалд орчихсон байна. Лvндэндорж гэдэг энэ хvн энд тэнд очоод манай шvvх шударга болсон гэж ам мэх хийж тархи угаагаад яваад байгаа юм. Хvмvvс шударга бус гэдгийг мэдээд яриад байдаг. Нямдорж мандтугай нэг ч гэсэн хvн шударга есны телее
    Хуулиа зев хэрэглэ гэж хэлснийхээ телее шvvхэд нелеелеед байна гэж сvржигнээд байдаг нь сонин л байна.

  • Zzochin9 (April 07, 2017 1:56:42 am )

    nymdorj guai unniig heldeg yaj harluulah gd chadahgui ene huniig demjih estoi odoo bur eronhiilogch iim wm hiih wm daa odoo bolimoor wm dandaa ardtumnee huurch ulsaa hohiroodog jastin kaflag neg ni shorohd ergeed neg ni orshoogood ybuulsan ene 2 huniig wu gj oilgoh be

  • Гадил (April 07, 2017 12:57:21 pm )

    Лүндэндорж шүхэд авилгалыг цэцглүүлж байна. Цаан чинь 20, 40 саяыг өгсөн хүн шүүгч болж чадахгүй байна. Шүүгч болоход 50-60 саяыг авч байна гэж яриад байна. 60 саяыг өгч шүүгч болсон хүн уг мөнгөө авилгал авч байж нөхнө биз дээ. Лүндэндорж шүүхүүдээр орж, шүүгч нарыг айлгаж, Элбэгээгийн нэрийг барьж явдаг болсон хүн шүү. Энэ бол анхаарахгүй байж болохгүй аюултай зүйл. Шүүгч нар Лүндэндоржоос маш их айж байгаа. Үүнийг Хуульчдын холбоо нь ч мэддэг болсон байна билээ.
    Энэ Алуурчин авилгалч Лүндэндорж өөрийн булхайг хаацаалах гэж, Элбэгээгийн захиалгаар ярьж байна. Энэ алуурчинг шүүхээс зайлуулах шударга хүн нь Нямдорж сайд шүү.

  • ЗОЧИН (April 07, 2017 3:01:42 pm )

    ХЭН ХУУЛЬ ЗӨРЧӨӨД БАЙНА. ЭНЭ АСУУЛТЫГ ЭХНИЙ ЭЭЛЖИНД ЭНЭ ШҮҮГЧ НАР ӨӨРСДӨӨСӨӨ АСУУ. ТА НАРЫН ШУДРАГА БИШ АЛБАНДАА ХАНДАЖ БАЙГАА ҮНЭЛГЭЭГ ГАРГАХАД ЁСТОЙ АМАРХАН. ЭНЭ БОЛ НИЙГМИЙН БАЙДАЛ ТА НАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТОЛЬ ГЭДГИЙГ ТА НАР БҮР МАРТАЖ ОРХИЖ. ТА НАР ӨРГӨСӨН ТАНГАРАГ ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ УХАМСАРЛАСАН БОЛ ЭНЭ ТӨРИЙН ХУЛГАЙЧИД ТӨРӨХГҮЙ БАЙЛАА.

  • zochin (April 07, 2017 5:51:30 pm )

    odo mongoliin tsagda, tagnuul, shuuh, prokuror geh met huchnii baiguullagad itgeh ard tumnii itgel lav baihgui bolson, ard tumne hamgaalna gedeg n esregeere mungutei, erh medeltei hulgaichdiin gar huliin baiguullga bolj ard tumniihe esreg bolson bn

antalya rent a car