antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 6, 2017 5 comments

Согтуу үедээ эхнэрээ олон удаа хутгалж амийг нь хохироожээ

нийтлэсэн Admin

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн нутагт өнгөрсөн сарын 18-19-нд шилжих шөнө согтуу эр эхнэрээ олон удаа хутгалж онц хэрцгий аргаар амь насыг нь хохироосон аймшигт хэрэг гарчээ.

Тодруулбал, 42 настай С-ийг нөхөр болох Х.Угтахбаяр нь гэртээ олон удаа хутгалж, сэрээгээр сийчиж хүн харахын эцэсгүй болтол зодож амийг нь бүрэлгэсэн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Сэжигтэн Х.Угтахбаяр нь 44 настай Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын 19 дүгээр ангид жолооч хийдэг байсан гэнэ. Гэхдээ албан бус орон тоон дээр ажиллаж байсан гэнэ. Хэрэг гардаг өдөр Монгол цэргийн баярын өдөр тохиож байсан бөгөөд сэжигтэн Угтахбаяр нь Мандал сумын төв Зүүнхараад үйл ажиллагаа явуулдаг цэрэгжсэн байгууллагуудын дунд болсон марш тактикийн тэмцээнд шүүгчээр оролцсон байна. Улмаар тэмцээн тарсны дараа хамт олонтойгоо цэргийн тэмдэглэн архидан согтуурчээ. Ингээд шөнө дунд гэртээ ирж эхнэртээ агсам тавьж зодож эхэлсэн байна. Үүнийг харсан хоёр хүүхэд нь айж балмагдсандаа гэрээсээ гарч хашааны буланд байдал намжихыг хүлээж суужээ. Удалгүй гэр доторх байдал чимээгүй болж хоёр охин нь гэртээ орох гэтэл дотроосоо түгжсэн байж. Ингээд дунд сургуулийн охин нь цагдаад дуудлага өгчээ.

Цагдаагийн алба хаагчид ирж түгжээтэй хаалгыг онгойлгоод ортол шалаар нэг нэлийсэн цусанд дунд эмэгтэйн цогцос байж, харин сэжигтэн Угтахбаяр унтаж байжээ. Цагдаагийн алба хаагчид түүнийг сэрээхэд болсон явдлыг хараад шоконд оржээ. Угтахбаяртай хамт ажилладаг ажлынхан болон хадмууд нь түүнийг архи дарс огт хэрэглэдэггүй, ажил албандаа сайн нэр төртэй, сайн хүргэн байсан. Ийм аймшигт хэрэг хийсэнд итгэхгүй байна гэж мэдүүлжээ.

Харин Угтахбаяр “Хэрэг гардаг өдөр согтуурсан байсан учир болсон үйл явдлыг бүрэн санахгүй байна” Өглөөгүүр ухаан ороод эхнэрээ амиа алдсан байхыг олж харсан. Ямар шалтгаанаар муудалцснаа ч санахгүй байна” гэжээ.

Талийгаач С-ийн хувьд Хэрх багийн сургуулийн нийгмийн ажилтан байжээ. Тэднийх гурван хүүхэдтэй бөгөөд том хүү нь Дарханы хорих ангид ажилладаг, хоёр бага охин нь дунд сургуулийн сурагчид байжээ. Ийнхүү архины халуунаар өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон үедээ эхнэрийнхээ алтан аминд хүрсэн Х.Угтахбаярыг саатуулж, Эрүүгийн хуулийн 91.2-оор хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Эх сурвалж:Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • зочиндорж (April 06, 2017 2:36:52 pm )

    энэ этгээд цаашид амьд яваад одоо яах вэ дээ. хүүхдүүд ,хамаатан садангууд нь түүнийг хүн гэж үзэх үү . ер нь иймэрхүү хүмүүсийг үгүй хийж байсан нь зөв гаргалгаа байх шүү

  • zochin-444--- (April 06, 2017 3:40:20 pm )

    Shuud amiig amiar ni solih heregtei

  • Цаазал (April 06, 2017 7:30:29 pm )

    Цаазын ял байх хэрэгтэй

  • zozin (April 06, 2017 9:06:04 pm )

    Muusai ymuudiig alax xeregtei

  • а рд түмэн (April 06, 2017 10:27:07 pm )

    тэр хүүхэн дуугүй байгаагүй Байнга л чамд дарлуулахгүй гэж хашгардаг байсан юм

antalya rent a car