antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 4, 2017 25 comments

С.Баярцогтыг АН-аас бүрмөсөн “шахан зайлуулж” байна

нийтлэсэн Admin
Уржигдар буюу 4 сарын 2-нд Ардчилсан Намын дотоод сонгууль болж өнгөрсөн билээ. АН-ын дотоод сонгуульд аймаг, нийслэл, дүүрэг, намын үүрийн дарга зэрэг 17 мянган албан тушаалд 20 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд сонгуульд  нийт 152 800 гишүүн санал өгөх эрхтэйгээс 78 хувийн ирцтэй сонгууль болсон.АН-ын Үндэсний бодлогын хорооны 511 нэр дэвшигч бүртгүүлснээс дотоод Дорнод аймгаас хоёр, Дархан-Уул аймгаас нэг, Сэлэнгэ аймгаас нэг нэр дэвшигчийг тус тус нэрсийн жагсаалтаас хассан юм. Эдний нэг нь УИХ-ын гишүүн асан С.Баярцогт. Түүнийг хасах хүсэлтийг МоАХ-ы анхдагчдын нэг, Ард Түмний Онц Зөвлөлийн зохицуулагч С.Батчулуун намынхаа удирдлагад өгсөн нь тэр дороо биеллээ олжээ.
Энэ тухай АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: “С.Баярцогтын хувьд тодорхой гишүүдээс санал, гомдол ирсэн. Энэ гомдлын хүрээнд хуралдаж, шалгах шаардлагатай гэж үзсэн учраас Үндэсний бодлогын хороонд нэр дэвшихээс түдгэлж, санал хураалтад оруулаагүй. Ардчилсан нам гишүүдийнхээ ёс зүй, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа эсэх дээр нэлээн хатуу хяналттай ажиллана. Оффшор данстай байх асуудлын талаар С.Баярцогт өөрөө хүлээн зөвшөөрч, өнөөдрийг хүртэл энэ асуудлыг цайруулсан мэдээлэл ирээгүй байгаа. Ер нь цаашид бид оффшор данстай хүмүүс намын удирдах байгууллагад байх зохисгүй гэж харж байгаа. Ганц С.Баярцогт ч биш” хэмээн тайлбарласан юм. Гэхдээ улс төрийн хүрээнийхэн С.Баярцогтыг намаасаа бүрмөсөн “шахан зайлуулах” сонирхол АН-ын өнөөгийн удирдлагад байгаа нь ил боллоо гэж дүгнэж байна.
АН-ын дарга асан З.Энхболд ч : “Ардчилсан нам УИХ-ын 2016 оны сонгуульд оффшор дансандаа сая доллар мартталаа баяжсан С.Баярцогтоос болж ялагдсан” гэж шуудхан хэлж байсан билээ.
П.Энхмандах
Sonin.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • зочин (April 04, 2017 4:54:53 pm )

    с.ганбаатар түүнтэй хариуцлага тооцох хэрэгтэй дахиж Оюутолгойн асуудлаар мэтгэлцүүл түүнийг монголоос гаргаж болохгүй

  • zochin (April 04, 2017 5:22:45 pm )

    Шахагдсан нэрээр наад луйварчин хужаа чинь хилээр гарна шүү хорьж шалгаач

  • zochin (April 04, 2017 5:22:45 pm )

    Шахагдсан нэрээр наад луйварчин хужаа чинь хилээр гарна шүү хорьж шалгаач

  • Vher mongol (April 04, 2017 5:29:16 pm )

    Oyu tolgoi 5 tolgoi goos mongoliin ard tumen hezee ashig hvrteh be. Ard tumenii baylagiig mongoliin 2 ger bvl turteed yawahuu eswel.

  • ЗОЧИН (April 04, 2017 6:20:03 pm )

    Хулгай хийсэн бүх орлогыг нь хураагаад наад гөлөгөө зайлуул !

  • иргэн (April 04, 2017 6:28:44 pm )

    Офшор Баярцогт хуужаагийн офшорт нуусан 9,2 сая долларыг хурааж хандивын дансанд хийгээд хуужаа руу нь хөөе

  • Anonymous (April 04, 2017 7:09:35 pm )

    zuv alham demjij bna

  • olon niit (April 04, 2017 7:10:11 pm )

    zuv alham demjij bna

  • Anonymous (April 04, 2017 9:19:00 pm )

    namd tseverlegee hiih yum bol ehleed bayrtsogt zasgaa unagaj namiin reitingiig shuud unagasan m.zorigt jenco oyungerel tsagaan elbegdorj nariig shuud huuh estoi.zorigtoi shiidvertei nyltsganaad bhgui temts.chi chadnaa erdene.

  • Монгол ахмад (April 05, 2017 6:59:59 am )

    Нэгэн удаа Гүндалай одоо чинь зөстэй хулгайч ,зүстэй хүүхэн хүүхэн 2 баяждаг цаг гэсэн нь амьдрал дээр яг үнэн болов Үнэнч хүмүүжилтэй ,шудрага нэг нь үүдэнд тэнэг ичих нүүргүй хулгайчууд Монголын ард түмний хөрөнгийг зальхай аргаар эзэмшичих ээд ичихчгүй хувийн хөрөнгөнд улс халдлаа ,булаалаач гэх шиг яаж хэлж чадаж байнаа хэрэг хуучрахгүй дөнгөн 20 гаран жилийн улс орныхоо санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт явуулаад хэний нь зөв бурууг гаргаад ирэх хэрэгтэй ард түмэн тэнэг биш шүү

  • zochin (April 05, 2017 11:04:05 am )

    Yundaa ingetlee itgedeg bnaa naadahi chini eeljit Erdene Bayrtsagt nariin eeljit shou shuudee.Nasaaraa heden ueeree idej barahgui horongoo huraasan humuus iimeehuu jijig yria gargaj bgad ooriigoo martuulj namd hamaarahgui jargaltai amidrah ni ldee.Odoo Bayrtsogtiin hubid naad nam ogt hereggui bolson abdhaa abch iddegee idsen hun .Ene Erdeniin yria bol zugeer l tohiroo oilgomjtoi.Edend buu itge luibarchin hulgaichuud bugdylgaagui

  • naruto (April 05, 2017 11:08:44 am )

    баярцогтоос юунд айгаад байгаа юм бэ. хорьж байгаад хэргийг нь хүлээлгээч. оффшүртонгуудын мөнгийг авчирч өрнөөсөө салцгаая

  • ЗОЧИН (April 05, 2017 2:42:07 pm )

    АН одооноос намынхаа нэрыг ашиглаж Улс орноосоо Хулгай Луйвар хийгчидыг Намаасаа шууд хөөж байх хэрэгтэй, Баярцогт, Сайханбилэг мэтийн амин хувиа хичээгч
    хулгайчууд АН-ын цаашдын үйл ажиллагаанд Хор уршиг тарьж, АН-ын нэр хүндийг унагаах аюултай , нөхдүүд,

  • ЗОЧИН (April 05, 2017 3:44:55 pm )

    БАЯРЦОГТ ЯАСАН ИЧИХ БУЛЧИРХАЙГҮЙ ХУЛГАЙЧ ВЭ,ОТ-Н ГЭРЭЭ ЗУРСНЫ ДАРАА 20 ХОНОГТ НУУЦ ДАНСАНД НЬ 9,2 САЯ ДОЛЛАР ЫН АВИЛГА ОРСОН НЬ НЭГЭНТ ТОДОРХОЙ БОЛСОН,АВИЛГААР ЭХ ОРОН,БАЯЛГЫГ ЗАРСАН ЭНЭ ЛУЙВАРЧИН ӨДИЙД ШОРОНД Л БАЙХ ЁСТОЙ,ОДОО БАС НАМЫН НЭРЭЭР ТӨРД ШУРГАЛЖ ОФФШОРОО,ХУЛГАЙ ЛУЙВРАА ХАМГААЛНА ГЭНЭ,БҮҮ ГОРЬД,ТЭР ШОРОНДОО ТАВТАЙ МОРИЛ.

  • иргэн (April 05, 2017 4:16:41 pm )

    энэ хулгайчийг одоо хилээр гаргахгүй хорьж хулгайлсан ,идэж завьшисан бүх хөрөнгийг нь ил, үзэсгэлэн маягаар гаргаж дэлхий дахинд гайхуулах хэрэгтэй….

  • Anonymous (April 05, 2017 4:53:44 pm )

    АН-Баярцогтыг намаас аа хөөж хулгаилж авсан хөрөнгийг нь улсын орлого болгосон цагт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн хэн ч байсан гарна шүү АН- маш зөв шийд гаргасан байна Ард түмэн ийм зоримог шийдвэрийг хүсэж байна МАН-С Баяртаа ийм шийдвэр гаргах хэрэгтэй ард түмэн хэн идэж ууж байгааг бүгдийг мэдэж байгаа ???

  • zochin (April 05, 2017 6:29:10 pm )

    нам нь хүртэл шахаж гаргаад байхад хууль хяналтын байгуулага яагаад шалгахгүй хаацаалаад байна вэ? энэ л их сэжиг төрүүлээд байгаа юм да. хуулийхан хүртэл хэдхэн төгрөгөөр амаа үдүүлчихсэн байх магадлалтай.

    • Иргэн (April 06, 2017 10:46:42 pm )

      Амаа үдүүлэх биш аваад идэлццэн хамсаатангууд

  • Монгол. (April 05, 2017 7:46:27 pm )

    ӨӨ,АТОЗ-ийн Батчулуун гэдэг чинь АН-ын бодлогын төлөөлөл байжээ.

  • Зочин (April 05, 2017 9:38:22 pm )

    Хятадын монголыг мөнгийг нь хураагаад золигт гаргах ёстой. 20000 өгөгдөхүүнтэй тоо боддог хүн төрсөн нутгаа андуурна гэж байхгүй.

  • Б (April 06, 2017 12:57:06 am )

    Баярцогтыг өмөөрч байгаа юм биш МАН-н 20 гаран офшорчдыг зарлаад байхад яагаад ганцхан энэ хүнрүү дайраад байдаг юм бол? оо. Бусдых нь булайг бас дэлгээчээ

  • Олл (April 06, 2017 11:19:48 am )

    Бат үүлийг бас АН аас ХӨӨӨӨӨ

  • Иргэн (April 06, 2017 10:45:19 pm )

    Хөөрхий туг тахиулж дээ. Энүүгээр ч болтугай нэг эхлээдхээсээ дээ хэн хэнээ сайхан чирнэ дээ таарсан таар шуудайнууд

  • зочин (April 12, 2017 2:30:35 am )

    Офшорчид дээр нэг нэгээр нь Самбар гаргая Тэгэхгуй бол хольж хутгаад мэдээлэлдээ теерелдеед байна Батчулуун даргаа, Эс бол бvгдийнх нь зургийг Монтаж болгоод Зам дагуу елгеед ард тvмэн алдсан менгее нэхэж байг

  • M.Enkhbold урьж байна (April 12, 2017 8:56:35 am )

    Баярцогтоо санаа зоволтгуй ээ МАН д элсэж болно шуу

antalya rent a car