antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 4, 2017 2 comments

Америкийн иргэн Улаанбаатарт хүүхдийн цэцэрлэг барихаар мөнгө цуглуулжээ

нийтлэсэн Admin

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд 50 хүүхдийн цэцэрлэгийн суурь тавигдаад буй. Үүнийг онцлох шалтгаан нь гэвэл барилга нь үнэ өртөг хямд төсрөөс гадна санхүүжилтийг нь АНУ-ын иргэн хүмүүнлэгийн тусламжаар хандивлаж байгаа юм.  Цэцэрлэгийн барилгыг ердөө 4-5 сарын хугацаанд буюу ирэх наймдугаар сарын 24-нд ашиглалтад өгөхөөр төлөвлөжээ. Дараагийн цэцэрлэгийг Замын-Үүдэд барина.

Хүүхдийн сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангамж бол өнөөгийн Засгийн газрын тэргүүлэх зорилтуудын нэг. Салбар яамны тооцоолсноор одоогоор 60 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаагийн 40 мянга нь Улаанбаатар хотод байна.  Тиймээс энэ жил хүүхдийн  67 цэцэрлэг сургуулийн барилгыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм. МАН-ын Засгийн газар 2016-2020 онд бүх хүүхдийг сургууль цэцэрлэгээр бүрэн хангахын зэрэгцээ сургуулийн ээлж болон нэг ангид ногдох хүүхдийн тоог цөөлж стандарт нормд  оруулахаар зорьж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • zochin (April 04, 2017 6:03:16 pm )

    МАН наи тэгээд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гээд америк иргэнээс тусламж хүссэн юм уу ямар ч хоорондоо логик холбоогүй юм бичих юмаа

  • Anonymous (April 06, 2017 7:14:28 am )

    Арчаагүй төр арчаагүй тэр бумтнууд ичээсэй .

antalya rent a car