antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 3, 2017 11 comments

Чингис бондоос дөрөв дахин их мөнгийг дарга нар, тэдний хүүхдүүд хувааж идсэн гэв үү?

нийтлэсэн Admin

Олон нийтийн 1111 төвийг сэргээн байгуулсан М.Хүдэрбаатар Эрдэнэтийн асуудлаар мэдээлэл хийсэн. Тэгвэл тэрбээр нийтэд мэдээлсэн баримтуудаа бат ноттой гэдгийг батлаж чадах уу гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа  “Хүнийг хэлмэгдүүлэх, хэвлэл мэдээлэл, сошиалиар яллахгүйн тулд нотлох баримт дээр бид шаардлага тавьж байдаг. Өнгөрсөн долоо хоногийн хэвлэлийн хурлаар мэдээлсэн Эрдэнэт үйлдвэрийн 21 захирлын гурван жилийн хугацаанд цалин, улирлын урамшуулал нэрийн дор хувьдаа завшсан 20 тэрбум төгрөг, сард нэг захирлын авч байгаа есөн мянган ам.долларын цалин, улиралд авдаг 40 мянган ам.долларын урамшуулал, шинэхэн томилогдсон захирал амьдарч буй байраа 25 сая төгрөгөөр засуулсан тухай мэдээлэл бүгд хөдлөшгүй нотлох баримттай. Гэвч ирсэн саналын зарим хэсэг нотлох баримтын шаардлага хангахгүй тал байгаа. Гэвч хэдий нэг хүний үг мэт боловч бодит байдал дээр бүгд л үнэн гэдгийг хүн бүр ам дамжин ярьдаг олон мэдээлэл байна. Ер нь эндээс нэгтгэж дүгнэхэд, олон нийт заавал төрөөр өөрийгөө тэжээлгэх гэж энэ их мөнгө, авлигалд бухимдаад байгаа юм биш зүгээр л ард түмний баялгийг шударга бус хэдэн хулгайч завшиж байгаа нь илэрхий байна. Мөн өнөөдрийн төр засгийн эдийн засаг муу байгаа нэрийн дор жирийн иргэдийн татварыг нэмж, хөгшдийн тэтгэврийн насыг уртасгах гэж байгаа атлаа өөрсдөө хэтэрхий үрэлгэн, тансаг, шуналтай байгаад дургүйцсэн гомдол нь хилэгнэл болж байгаа нь илт байна… Оросын тусгай аудитын хийсэн шалгалтаар Монгол Улсын 51 хувиа эзэмшиж байсан сүүлийн 26 жилийн хугацаанд нийт дарга албан тушаалтны хийсэн шахаа 6.1 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Чингис бондоос дөрөв дахин их мөнгийг дарга нар, тэдний хүүхдүүд хувааж идсэн гэсэн үг. Одоо төрийн 100 хувийн өмчид шилжсэнээр энэ тоо таван жилийн дотор 60 тэрбум ам.доллар болж өсөхийг үгүйсгэхгүй шүү дээ. Идсэн хүн бүр бизнес хийж үзээгүй мөртөө утаагүй уулын аманд хэдэн тэрбумын хаусанд амьдарч, хэдэн иргэд нь утаа, нүүрс, хүйтэн гэртээ XXI зуунд амьдарсаар байна. Судалж тогтоосон 6.1 тэрбум ам.доллар гэдэг чинь өнөөдрийн ханшаар 15 триллион төгрөг. Өөрөөр хэлбэл сүүлийн жилүүдэд шахаачдын халаас руу орсон мөнгөөр 7500 цэцэрлэг, 3000 сургууль, 1000 эмнэлэг барих боломжтой байлаа шүү дээ.” хэмээн ярьж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • ЗОЧИН (April 03, 2017 1:54:17 pm )

    СҮПЕР ХУЛГАЙЧТАЙ ОРОН МОНГОЛ ЮМ АА

  • zochin (April 03, 2017 1:55:37 pm )

    Unen de unen!

  • zochin (April 03, 2017 2:16:48 pm )

    khentiinhen barag ene zaluugaa demjeed gargachihgui dee
    abargaas yu ch shine ym garahgui shdee odoo bol
    khuderee chi shuu amjilt

  • Anonymous (April 03, 2017 2:19:08 pm )

    Yadag um bilee dee

  • Zochin (April 03, 2017 5:25:35 pm )

    Hudree bid 2 iin ym hiine gej yu bhavdee lobby dhoos tsaashgu altanhuygiin itgeliig olchood hutsj yvaa nuhur

  • Зочин (April 03, 2017 8:38:32 pm )

    Энэ ямарч боловсрогүй залуу Хүдэрээ чи япон уруу адуу маллах ажиллаар яваа биз эх орны ерөнхий боловсрлын сургуулиа дүүргэж чадалгүй нойлтоод гараа биз хаанаахын хэний төгрөгөөр балаар ч байгааг мэдэх юм шүү чамаар зүг чигээ заалгах дээрээ тулаагүй больж үз чи

  • Зочин (April 03, 2017 10:51:12 pm )

    Идсэн уусан хүмүүстэй миний чиний гэхгүй хариуцлага тооцож ард түмний хөрөнгийг төлүүлэх хэрэгтэй. Гэхдээ өнөөдрийн хамгийн чухал асуудал нь Эрдэнэтийг 100 хувь төр мэдэлдээ авлаа. Үүнээс илүү гавьяа гэж юу байхав. Эрдэнэтийн орлогыг 100 хувь ард түмний тусын тулд өр ширнээсээ салж эх орноо бусдын мэдэлд алдахгүй бүрэн бүтнээр нь авч үлдэх боломж нээгдлээ. МАН 21 оноос хойш энэ орныг ингэж л бусдын хараат болгочихгүй авч ирсэн түүнийгээ өнөөдөр ч харууллаа. Хэрэг хуучирдаггүй хулгайчидтай
    хариуцлага тооцох л болно.

  • зочин (April 03, 2017 11:19:54 pm )

    Ер нь ард түмэн эвсэн ардчилсан ёсоор ардчилалыг /одоогийн манай ардчилагчдын дүр эсгэсэн биш/ жинхинэ утгаар нь бий болгож шудрга ёсыг тогтооеэ.Цаг их алдлаа.27 жилийг ардчилал ярьсаар ардаа тавьчаад эх орноо өөрийн барьцаанд тавьсан олигархуудад залилуулаад суусаар байх гэж үү? Ардчилсан дэг журмаа хүндэлж энэ сонгосон төр засаг ажлаа хийж байхтай зэрэгцүүлж иргэний сайн дурын зохион байгуулалт хийж тайван замаар бодит үнэнд суурилсан зөв дүгнэлт шаардлагаа тавьж “идсэн уусан, завшсан хулгайлсан” “худалдагдсан авилгадсан” завхралыг бүрэн хариуцлага тооцож хууль бус, завших арга сэдэн “нуусан офшордсон” олон тжрбум ам доллорыг улсын орлогод авч шудрага ёсыг тогтоох цаг болжээ.

  • zochin (April 04, 2017 7:35:01 am )

    Ёо муусайн НОВШНУУД.Хэлэх ч үг олдохгүй юм.Яасан идэж ууж ханадаггүй юм .Улс орноо өртэй гээд л өөрсдөө идээд байдаг.Их мөнгө их гай дагуулдаг гэдэг ҮНЭН шүү.Манай ард түмэн дэндүү хүлцэнгүй юм.

  • ок (April 04, 2017 10:13:15 am )

    энэ залуу өөрийн гэсэн бодолгүй олиггүй новш юм даа.эрдэнэтийг авсан хулгайч нарын гар хөл болж бгаа юм бна ард түмэн тэнэг биш шүү. элбэгдоржтойгоо зайлаарай

  • Mongol huu (April 04, 2017 10:19:16 am )

    Hulgaich erunhiilugchtui Mongol uls hurdxan Hyatadiin neg muj aimag bolmoor bnaa ard tumen ni bosdogui jagshdagui bugd homsdoltoi yanaa bi ch gesen homsdoltoi

antalya rent a car