antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 3, 2017 Comments are off

Улсын төсөв жил бүр 1.8 наяд төгрөгийн орлогоо алдаж байна гэв

нийтлэсэн Admin

Монгол Улсын төсөв, санхүүгийн хямрал улстөрчдийн популист бодлого, эрээ цээргүй авлига, нийтийн өмчийг цөөнх завшдаг тогтолцоог өөгшүүлж ирсний үр дүн гэж “Хүртээмжтэй хөгжил хүрээлэн” төрийн бус байгууллагын тэргүүн Н.Туяа өнөөдөр хэвлэлийн бага хурал хийхдээ хэллээ. Тус ТББ-аас анхаарал татсан хэд хэдэн асуудлаар хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлсэн юм. Түүнчлэн “Орлогын ялгаа улс орны түүхэнд хэзээ ч байгаагүйгээр ноцтой төвшинд хүрснийг нийт хэрэглээний 87 хувь нь хүн амын таван хувьд ногддог, нийт хадгаламж эзэмшигчдийн 99.7 хувь нь 100 сая төгрөг хүртэл хадгаламжтай жижиг хадгаламж эзэмшигчид бол үлдсэн 0.3 хувьд нь нийт хадгаламжийн дийлэнх ногдож байна гэсэн Дэлхийн банк, Монголбанкны судалгаа байна. Ийм байтал Засгийн газар хууль сахиулах, олон нийтийн өмчийн менежментийг үр ашигтай хийх, далд эдийн засгийг илрүүлэх, иргэдийн орлогын ялгааг бууруулж тогтвортой, хүртээмжтэй хөгжлийн суурийг тавих алсын хараатай, зүй ёсны бодлого хөгжүүлэхийн оронд ажлын байрыг хумьж иргэдийн амьжиргаанд улам дарамт болох хамгийн муу хувилбар дэвшүүлж байгаа нь агшсан эдийн засгийг улам хямраах, ядарсан иргэдийг нэмж сөхрүүлэх буруу шийдэл гэлээ. Тиймээс УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандаж, шаардлага хүргүүлж байгаа юм байна.

Шаардлагын нэгдүгээрт, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх, тэтгэврийн насыг уртасгах, шатахууны болон автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх саналыг Засгийн газар татаж авах, УИХ батлахгүй байх, хоёрдугаарт, Газрын тухай хуулийг хэрэгжүүлэх. Уг хуулийн 33 дугаар зүйлийн 1-ийн 2-т бизнесийн зориулалттай газар эзэмших эрхийг зөвхөн дуудлага худалдаагаар худалдахыг заасан. Гэтэл Улаанбаатар болон аймаг орон нутагт хэн хэзээ ямар шийдвэрээр олгосон нь үл мэдэгдэх хашсан газрууд олон байгааг УИХ, НИТХ хянан шалгаж хууль бусаар олгогдсон газар эзэмших эрхийг цуцлахыг шаардлаа. Газрын эзэмшлийг хууль ёсны дагуу болгохоос гадна үнэлгээг нэмэгдүүлэх нь зөв гэж тэд үзэж байв. Учир нь   Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолоор Газрын үнэлгээг тогтоосноос хойш огт өөрчлөөгүй 20 жил царцаасан нь төсвийг асар их алдагдалд оруулж байна. 1997 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 12000 төгрөг, улсын төсвийн орлого 200 тэрбум байсан бол эдүгээ 2017 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 000 болж, улсын төсвийн орлого 6 их наяд болж 20-30 дахин нэмэгдсэн. Газрын үнэлгээнд суурилсан газрын төлбөр 1997 оны төвшинд байгаагаас дээрх жишгээр тоймловол улсын төсөв жил бүр 1.8 наяд төгрөгийн орлогоо алдаж байна. Тиймээс Засгийн газар үнэлгээг нэн даруй шинэчлэх шаардлагатай хэмээн мэдэгдлээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car