antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 31, 2017 1 comment

Зохиолч Б.Сарантуяа оюуны хулгайчидтай “үзэлцэв”

нийтлэсэн Admin

“Хайрлагдах нууц”, “Сорхугтани бэхи”, “Сайн хаан Бат” зэрэг томоохон бүтээлүүдээ уншигч түмнийхээ гарт хүргэсэн зохиолч, сэтгүүлч Б.Сарантуяа хамгийн сүүлд “Самар хатан” романаараа уншигчидтайгаа уулзсан. Гэтэл хэвлэгдээд сар ч болоогүй байсан тус бүтээлийг нь гадуур хуурамчаар хэвлэн яг ижилхэн үнээр зарж борлуулж байсан талаар өөрийн цахим хуудастаа мэдээлэв. Тэрээр энэ тухай сонссон даруйдаа шуурхай хөөцөлдсөний эцэст уг хэрэгт холбогдох эзнийг нь мөн хуурамч номны нэг хувилбарыг олж авчээ. Бүх үнэнээ хүлээсэн учир тухайн хүний талаар мэдээллийг нууцалсан бөгөөд бусад номнууд ч мөн адил гадуур хуурамчаар хэвлэгдэж байгааг эзэд нь шалгаж үзээрэй хэмээн сануулсан юм. Хар бараан хавтастай, сонины нимгэн цаасан дээр хэвлэчихсэн байгаа тус номыг иргэд ялгаж салгаж оюуны хулгайчдаас болгоомжилж зохиолчдынхоо хөлс хөдөлмөрийг үнэлэхийг хүсье!

Эх сурвалж:Шуурхай.мн

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (April 01, 2017 3:29:56 pm )

    Hymd zarj bval hudaldaj avna shuu dee odoo yah uu???

antalya rent a car