
Монгол Улсад нүүрлэсэн өрийн дарамт, ядуурал ихэссэнээс нийгэмд хүнд нөхцөл үүссэн талаар Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөнөөс хэвлэлийн хурал хийлээ. Өнөөдөр Монголын иргэний нийгмийн, чиглэлийн, төр засагтаа үзэл бодлоо илэрхийлэх бүх хөдөлгөөн энэ үед нэгдэж чадлаа. Үүнээс гадна парламентад суудалтай, суудалгүй улс төрийн намууд бидэнтэй нэгдэн орж байгааг дуулгахад таатай байна. Оффшорын эсрэг нэгдсэн хөдөлгөөн үүнээс цааш бүх ТББ-ууд, бүх намын төлөөллүүдтэй нэгдсэн удирдах зөвлөл байгуулаад үүндээ Оффшорын эсрэг нэгдсэн хөдөлгөөн гэдэг нэр өгсөн тус хөдөлгөөний ерөнхий зохицуулагч С.Батчулуун энэ үеэр хэлж байсан. Тэрээр цааш нь Ерөнхийлөгчид Үндэсний аюулгүй байнгын зөвлөлийг яаралтай хуралдуулах шаардах бичиг, УИХ-д оффшор данстай улстөрчдийг шалгуулах тулган шаардах бичиг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй. Тиймээс төр, засагт сануулга болгож уриалгын төсөл бичсэн. Энэ Монголын ард түмэнд хандахаас гадна НҮБ, Монголын төрд хандсан уриалга гэв. НҮБ-ын Авлигын эсрэг, Үндэстэн дамжсан мөнгө угаах санхүүгийн гэмт хэргийн конвенцид Монгол Улс энэ хоёр хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа тухай хандсан уриалга юм гэв.
Энэ үеэр бусад хүн юу гэж хэлснийг хүргэж байна.
Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөний дэд зохицуулагч Б.Батсайхан: АВЛИГАЧ, ОФФШОРЧДООСОО САЛАХ ДЭЛХИЙ НИЙТИЙН ХӨДӨЛГӨӨН ӨРНӨЧИХЛӨӨ
-Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн ачаар дэлхий нийтэд улс, үндэстнүүд авлигачдаас, оффшорчдоосоо салах хөдөлгөөн өрнөчихлөө. Энэ хөдөлгөөн Монголд албан ёсоор 100 гаруй ТББ, 34 хөдөлгөөн нэгдээд байна. Энэ конвенцид нэгдсэний ач холбогдол нь хүн төрөлхтний эсрэг нэгдмэл байр, суурьтай хулгайчтай хамт тэмцье гэсэн конвенцийн үйл ажиллагааг нь иргэд, хөдөлгөөнүүд агуулгаараа дэмжиж нэгдээд энэ үйл ажиллагааг эхэллээ. Гол зорилго нь дэлхийд өрнөчихөөд байгаа хөдөлгөөнийг Монголдоо хийгээд үр дүнг нь авчиръя. Ялах шаардлагын үүднээс нэгдээд байна. Энэ шаардлагад аль нэгэн улс төрийн нам, бүлэг хүмүүс биш Монголын ард түмний нийтлэг эрх ашгийн үүднээс, айхтар авлигын цаана нуугдаж байгаа юмыг ил гаргая. 17 тэрбум ам.доллар гээд байгаа асуудал бол зөвхөн Монголын агуу баялгийг ухахын тулд өгсөн улстөрчдөд зориулсан авлигын мөнгө. Бид бизнесийнхнийг яриагүй. Өнөөдөр яригдаад байгаа 265 тэрбум ам.долларыг болон Тавантолгой, Оюутолгойн 5600 машин өдөрт урагшаа зөөж байгаа нүүрсний цаана юу байгааг бид илчлэх боломжтой болох юм. Тиймээс үүнийг нэг ч өдөр алгасалгүй зогсоох нь бидний үүрэг болоод байна. Монгол Улсын төр үнэхээр НҮБ-ын конвенцид нэгдсэн юм бол ажлаа хий.
Дэд зохицуулагч Б.Шижээравдан: ӨНӨӨДӨР ХУЛГАЙЧ НАР АРД ТҮМНЭЭСЭЭ АЙХ ЦАГ НЬ БОЛСОН
-Өнөөдөр 12:00 цагаас тулган шаардах бичгийнхээ хариуг шаардахаар ард түмний тайван жагсаалыг зохион байгуулна. Нийслэлээс болон орон нутгаас олон хүн ирээдүй, хүүхдийнхээ төлөө, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө санаа зовоод ирж байна. Өнөөдөр хулгайч нар ард түмнээсээ айх цаг нь болсон. Бид мөнгөтэй хулгайч нараас айдаг цаг өнгөрсөн. Хариуцлагыг нь тооцуулах хэрэгтэй. Тиймээс долдугаар сарын 1 шиг юм болчих вий гэж олон хүн айж байна. Тийм юм болохгүй. Энэ жагсаалд ирсэн иргэдийн аюулгүй байдлыг хангахаар нийтийн худалдаа үйлчилгээний газруудаар согтууруулах ундааг худалдаалахгүй байх талаар зөвшилцөж, НЦГ, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар болон бусад холбогдох газруудтай хяналт шалгалтыг өндөржүүлэхээр тохиролцсон.
Р.ОЮУН
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Холбоотой мэдээ
-
Хөх чоно (April 01, 2017 1:40:08 pm )
Оффшорт байгаа мөнгийг улсдаа оруулж ирээд эх үүсвэрийг нь ард түмний хяналтын дор шалгаад буруу гарын мөнгийг хураан авч өрөө дараад,улсаа хөгжүүлэх бодлогодоо ил тод,шилэн дансны аргачлалаар зарцуулах хэрэгтэй.Буруутай хүмүүстэй нь хариуцлага тооцох хэрэгтэй.Ж нь:Монголоос гарах эрхийг нь хязгаарлах,мэдлэг,ур чадвараараа Монголдоо бүтээлч ажил хийх г.м Шорон бол сайн арга биш гэж боддог юм.
1 Comment