antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 31, 2017 1 comment

“Takata”-гийн аюулгүйн дэрний асуудлаар дэлхий даяар нийтдээ 100 сая гаруй машиныг эргүүлэн татаж байжээ.

нийтлэсэн Admin

Японы “Toyota Motors” корпорацийн  “Takata” компани 2014 онд дуулианы бай болж байсан нь АНУ-ын эрх баригчдын тогтоосноор, тус компанийн үйлдвэрлэсэн аюулгүйн дэр нь насосын гэмтлийн улмаас осол болох үед аюулгүйн дэр нь маш их хүчтэй дэлгэгдсэнээр төмөр, хуванцрууд зад үсрэн машин дотор сууж яваа хүнийг гэмтээх аюултай байжээ. Үүнээс болж дэлхий даяар хамгийн цөөндөө 16 хүн нас барж, 180 гаруй хүн гэмтэж бэртсэнээс АНУ-д 11 хүн амиа алдсан тохиолдол бүртгэгджээ.

Иймд “Reuters” агентлагийн мэдээлэлснээр “Toyota Motors” корпорацийн “Takata” компанийн үйлдвэрлэсэн дэлхий даяар борлуулсан автомашины  аюулгүйн дэрэнд асуудал үүссэнтэй холбоотойгоор 2,9 сая ширхэг  автомашинаа эргүүлэн татахаар шийдвэрлэсэн байгаа бөгөөд Японд нийтдээ 750 мянга орчим машиныг  Хятадаас 650 мянга, Ойрхи Дорнод, Далайн орнуудаас 1,16 сая ширхэг машиныг эргүүлэн татахаар шийдвэрлэжээ.

Компанийн үзэж байгаагаар, Toyota Corolla машины ес дэхь үе /Е120, Е130/, 10 дахь үе /Е140, Е150/, түүнчлэн Toyota RAV4 эдгээр машинуудад гэмтэлтэй насос бүхий аюулгүйн дэр тавигдсан байна.

Үжин

Эх сурвалж: shuurhai.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (March 31, 2017 7:45:19 pm )

    Land 80 chin deren ajilahgui hog be

antalya rent a car