antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 30, 2017 1 comment

“Оюутан цэрэг” сургалтын нээлт маргааш болно

нийтлэсэн Admin

“Оюутан цэрэг” хөтөлбөр 2014-2016 онд амжилттай хэрэгжиж, 2017 оноос “Цэргийн албаны тухай хууль”-ийн дагуу  хэрэгжихэд бэлэн болжээ. Цэргийн мэргэжил олгох сургалтын нээлтийг гуравдугаар сарын 31-ний өдрийн 15.00 цагт Нийслэлийн захиргааны тавдугаар байр ”Иргэний танхим”-д зохион байгуулах юм байна.Энэ жилийн “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалт орон нутагт хэрэгжих болсноороо  онцлог болох юм. Орон нутагтаа их, дээд сургуультай аймгуудын удирдлагууд, нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу энэ хөтөлбөр Ховд, Дорнод аймагт хэрэгжих болжээ. Тодруулбал, нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100, нийт 1000 орчим оюутан  “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах боломжтой болж байна. Хөтөлбөрийн дүнд Монгол Улсын цэргийн насны оюутан залуус иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцөлийг нэмэгдүүлэх, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийсэн чухал арга хэмжээ болсон төдийгүй Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлсэн аж. “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэл их, дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их, дээд сургуулийн сургалтын алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн цэргийн штабаар дамжуулан гуравдугаар сарын 01-нээс эхлэн бүртгэж, журмын дагуу сонгон шалгаруулалтыг явуулж, эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байна. Дашрамд дурдахад “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутнууд жил ирэх тутамд нэмэгдэж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ:ШУУРХАЙ.МН

 

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (March 30, 2017 7:00:07 pm )

    манай хүүхэд түрүү жил 1-р курсд суралцаж байгаа хэрнээ 18 нас хүрээгүй байсан энэ жил
    18 нас хүрлээ гээд оюутан цэрэгт явуулах гэсэн чинь 2-р курст байна гээд авдаггүй одоо яах ёстой вэ

antalya rent a car