antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 30, 2017 Comments are off

Г.ДОРЖ: Хоол, амралт, бэлтгэл гурав нийлж байж амжилтын үндэс болдог

нийтлэсэн Admin

АНУ-ын Колумбус хотноо болсон “Arnold classic international 2017 ” бодибилдинг фитнессийн олон улсын тэмцээний аварга,  Монголын мистер, олон улсын хэмжээний мастер Г.Доржтой ярилцлаа. Түүний оролцож түрүүлсэн тэмцээн нь 1988 оноос жил бүр уламжлал болон зохион байгуулагдсан бөгөөд эрэмбээрээ хоёрдугаар багтдаг юм. Энэ жилийн тэмцээнд 80 орны 700 гаруй тамирчин өрсөлдсөн байна. Г.Дорж мистертэй зөвхөн тэмцээний талаар бус фитнессийн тухай ярилцсан юм.

-Монголын бодибилдингийн спортын түүхэнд нэгэн амжилтаар та нэрээ менхөллөө. Дэлхийн шилдгүүд оролцсон уг тэмцээнд монгол хүн түрүүлнэ гэж огт бодож явсангүй. Харин таны хувьд түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байв уу?

-Баярлалаа. “Arnold classic international 2017” бодибилдинг фитнессийн олон улсын тэмцээний аваргын цомыг эх орондоо анх удаа авчирч байгаадаа маш их баяртай байна. Намайг бүхий л талаар дэмжиж байсан бүх хүнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлъе. Мэдээж тэмцээн уралдаанд оролцож байгаа тамирчин хүн түрүүлэхийн төлөө өрсөлддөг. Би ч тийм бодолтой байсан. Гэхдээ яг ч би түрүүлнэ гэсэн бодол огт төрөөгүй. Өөрийнхөө хэмжээнд амжилттай оролцохыг бодож байлаа. Тэгээд алтан медаль хүртсэн тамирчнаар миний нэрийг зарлахад өөрийн эрхгүй баярласан, бас гайхсан. Энэ спортод сэтгэл зүрхээ зориулсны хэрэг гарлаа даа гэж бодсон. Эрэмбэ, чансаагаараа дэлхийд хоёрдугаарт орох тэмцээн шүү дээ, энэ чинь. Дэлхийн аваргын өмнө эрэмбэлэгдэж байгаа юм.

-Таны бэлтгэл нэлээд сайн байж дээ?

-Миний хувьд энэ спортоор 18 жил хичээллэж байца. Энэ хугацаанд шантралтгүй хичээллэж ирснийхээ үр дүнг үзэх сайхан байна. Энэ тэмцээн мистер олимпийн дараа, дэлхийн аваргын өмнө эрэмблэгддэг. Өнгөрсөн жил энэ тэмцээнд анх удаа оролцсон ч амжилт үзүүлж чадаагүй. Өндөр зэрэглэлийн тэмцээнд түрүүлнэ гэдэг тийм ч амар биш. Тив, дэлхийн шилдгүүд л оролцож байгаа юм. Өөрийнхөө өмнөх амжилтаа ахиулна л гэж тооцсон. Уг тэмцээн тамирчдыг ямар хэмжээнд байна вэ гэдгийг харуулаад өгдөг юм билээ. Өнгөрсөн жил бэлтгэл, сургуулилт дутуу байсныгаа ойлгосон. Энэ жил бэлтгэлээ маш сайн хангасан байсан. Өнгөрсөн жил 75 кг-д орж байсан. Харин энэ удаа жингээ хасаж 70 кг-д оролцлоо. Миний жинд 18 орны 19 тамирчин өрсөлдсөн. Тэднээс АНУ-ын тамирчин хамгийн хүчтэй нь байлаа. Америкт энэ спорт ямар түвшинд хөгжсөнийг та сайн мэдэх байх.

-Том тэмцээнд түрүүлж урам авсан хүний дараагийн зорилго илүү том байдаг даа. Яг түрүүлсний дараа таны толгойд ямар бодол орж ирэв?

-Надад мэргэжлийн тамирчин болох маш том мөрөөдөл бий. “Arnold classic” бол мэргэжлийн тамирчдын карт өгдөг тэмцээн. Өөрөөр хэлбэл, энэ тэмцээнд жиндээ хоёр дараалан түрүүлсэн тохиолдолд мэргэжлийн тамирчны эрхтэй болно гэсэн үг. Тэгэхээр ирэх жил амжилтаа давтвал Монголын анхны мэргэжлийн тамирчин болоход ойрхон байна. Энэ бол тамирчин бүрийн мөрөөдөл. Миний хамгийн том зорилго энэ. Өөрийнхөө зорилгыг биелүүлэхэд нэг алхам ойртлоо гэж бодсон.

-Ойрд тэмцээн уралдаанд оролцох уу?

-Тавдугаар сард тивийн аварга шалгаруулах тэмцээнд болно. Энд орох санаатай. Дараа нь ирэх жилийн “Arnold classic’’-т оролцож амжилтаа батлахын тулд тус тэмцээний бэлтгэлдээ орно доо.

-Тамирчин хүний нэг өдрийн амьдрал нэг болохоор завгүй ч юм шиг. Эсвэл бэлтгэлээ хийчихвэл завтай юм шиг харагддаг. Таны нэг өдөр яг яаж өнгөрдөг вэ?

-Миний амьдралын хэвшил бол тогтмол өдөр болгон бэлтгэл хийх. Бэлтгэлгүй өдөр гэж байдаггүй. Тэмцээн ойртоод ирэхээр өглөө, орой гээд өдөртөө хоёр удаа бэлтгэл хийнэ. Нэг удаагийн бэлггэл маань хоёр цаг үргэлжилнэ. Мөн уураг өндөртэй, нүүрс ус багатай, эрүүл хоол бага багаар ойр ойрхон иддэг. Өдөртэй зургаан удаа хооллоно. Мөн дээрээс нь нэмэлт уураг өөх тос, аминдэмийн витаминжуулалт зэргийг хэрэглэдэг. Гэр бүлийн хүн маань надтай адилхан энэ спортын тамирчин хүн. 2016 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, улсын гурван удаагийн аварга, Азийн мөнгө, хүрэл медалтай. Эхнэр бид хоёрын нэг өдөр бэлтгэл дээр өнгөрдөг. Тэмцээн уралдаанд оролцох бол түүнийгээ хөөцөлдөнө. Ер нь завгүй шүү дээ. Мэдээж зав гарвал гэр бүлтэйгээ өнгөрүүлэхийг хичээдэг.

-Өдөрт зургаа гэхээр арай их биш үү?

-Бага багаар шүү дээ. Яг тогтсон порцоор иднэ. Хүмүүс нэг идэхдээ огцом ихээр иддэг. Энэ бол буруу.

-Яг юу идэх үү, тэгээд?

-Уураг өндөртэй хоолоор хооллоно. Ийм хоолыг гаднаас, хоолны газраас олно гэдэг хэцүү. Өөрөөр хэлбал, өөх тосны агууламжгүй, тахианы цээж мах, үхрийн хар мах, олон төрлийн ногоо тогтмол хэрэглэнэ. Мөн чихэрлэг төмсийг нэлээд их хэмжээгээр жигнэж иддэг. Өглөө босоод тэр өдрөө идэх хоолоо бэлддэг. Хоол бэлдэхэд бас багагүй ажил болно. Ингээд хоёр цагийн зайтайгаар өдөрт зургаан удаа хооллоно. Мөн дундуур нь уураг, амин дэм, витамин хэрэглэнэ. Цэвэр ус, ногоон цай. үзэмний шүүс, жимсний шүүс зэрэг шингэн зүйл сайн уудаг. Сүүлийн үед манай улсад түргэн хоолны газар их болсон. Үүнээс шууд татгалздаг. Харин япон хоол бол маш эрүүл, амин дэмээр баялаг Түүхий загас нь уураг, кальци амин дэмийн агууламж өндөртэй, таргалуулдаггүй маш гоё хоол байгаа юм. Яг ийм хоол Sumo Sushi-д байдаг юм.

-Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооллолт ялгаатай юу?

-Эхнэр бид хоёр тогтмол фитнессээр хичээллэж байгаа. Яг адилхан хоол иддэг.

-Бэлтгэл хийж, спортоор хичээллэж байх үед нойр хэр чухал, ямар үүрэгтэй байдаг юм бэ?

-Фитнессээр хичээллэж буй залуус болон тамирчдад нойр маш чухал. Бэлтгэл хийхийн урд шөнө заавал бүтэн нойртой хоносон, сайн амарсан байх шаардлагатай. Өдөрт хоёр бэлтгэл хийж байгаа үедээ нэг бэлтгэлээс нөгөө бэлтгэлийн хооронд заавал унтаж амарна. Орой болгон эрт унтаж, өглөө эрт босч сурах хэрэгтэй. Товчхондоо бол хоол, амралт, бэлтгэл гурав нийлж байж амжилтын үндэс болдог. Яагаад гэвэл бэлтгэл хийж байх явцад булчин шууц хөгждөггүй. Дасгалын дараа чанартай хоол идээд унтахаар дасгалын үед гэмтсэн, ядарсан булчингуудад бодисын солилцоо явагдаад хөгждөг юм. Тэгэхээр дасгал хийчихээд унтаж амрахгүй, аминдэмтэй хоол идэхгүй байвал бэлтгэл үр дүнгүй болно гэсэн үг.

-Энэ спортоор анхлан хичээллэж буй залуус амархан шантрах тохиолдол их байдаг. Гол шалтгаан нь юу юм бол?

Бэлтгэлийг эхнээс нь зөв, чанартай хийж сурах нь чухал. Зөв техникээр хичээллэж, зөв хооллон, зөв амарч, бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийх хэрэгтэй. Хичээл зүтгэлтэй, гүргэр залуус байдаг ч анхнаасаа буруу заалгаад, дасгалаа буруу хийхээр тэр нь сүүлдээ улам хүнд болно. Хүссэн үр дүн нь ч гарахгүй. Ингээд л залуус амархан шантардаг байх. Тэгэхлээр ерөөсөө анхны бэлтгэлээс эхлээд л бүх зүйлээд зөв хийгээд сурах хэрэгтэй.

Фитнессээр хичээллэж буй залууст тохиолддог нэг асуудал нь хөлний булчингаа хөгжүүлэх. Цээжээ хөгжүүлж чадсан ч хөлний булчингаа хөгжүүлээгүй байдаг?

-Ийм зүйл маш их ажиглагдаад байгаа. Фитнессээр хичээллэж байгаа хүмүүст зөвлөж хэлэхэд хамгийн эхлээд хөлний дасгалаас эхлэх хэрэгтэй. Хөл бол хүний биеийн суурь байгаа юм. Сайн байшин барихын тулд хундаамыг нь сайн цутгадагтай адилхан. Хөлний дасгал дээр ялангуяа суулт дээр голлон анхаарч хийх хэрэгтэй. Хөл хөгжөөд ирэхээр аяндаа бусад булчингууд болон цээжний булчин дагаад хөгждөг юм. Тийм болохоор хөлний булчин дээрээ маш сайн анхаарах хэрэгтэй.

-Тэгвэл эмэгтэйчүүдийн хувьд хэрхэн бэлтгэл хийж эхлэх вэ?

-Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн бэлтгэл хийх арга барил мэдээж ялгаатай. Эмэгтэй хүний биеийн онцлогоос шалтгаалаад, хөл гуя хэвлий хэсгээрээ өөхлөлттэй байдаг. Тэгэхээр хэвлий болон хөлний олон төрлийн дасгалыг давталтгайгаар хийх шаардлагатай болж байгаа юм. Эрэгтэй хүн бол байгалиасаа цээж томтой байдаг. Эмэгтэй хүн хөлний хөнгөн дасгалыг олон удаа хийдэг бол эрэггэйчүүдийнх эсрэгээрээ байх жишээтэй.

-Таны хувьд хэдий хугацааны дараа хүссэн үр дүндээ хүрсэн бэ?

-Яг одоо болчихлоо гэж би бодож байгаагүй юм байна. Сэтгэл ханаж үзээгүй. Хүн шуналтай байдаг. Одоо болчихлоо гэж бодсон цагаас эхлэн хүн мөхөж эхэлдэг гэж үг бий. Толинд хараад л одоо ингэх ёстой, тэгэх хэрэгтэй гэж бодно.

-Тууштай хичээллэхийн тулд дурлах хэрэгтэй байх, тийм үү?

-Угаасаа дурлах хэрэгтэй, энэ чинь донтуулдаг юм. Дасгалаа хийхээр л нэг гоё, сайхан байдаг. Бэлтгэлээ хийчихээд дараа нь усанд орчихоод гарахад бие хөнгөрөөд, тэр өдөртөө эрч хүчтэй байдаг. Дасгалаа хийгээгүй өдөр эсэргээрээ нэг л онцгүй.Зөвхөн фитнесс гэлтгүй спортын аль ч төрөл байж болно, эсвэл ямар ч мэргэжил байж болно. Хүн өөрийн дуртай зүйлээ чин сэтгэлээсээ хийвэл түүндээ донтдог юм.

-Фитнессээр хичээллэж байгаа мөртлөө бие нь хөгждөггүй залуус бас байдаг. Тэд юун дээр алдаад байна вэ?

-Тууштай, тэвчээртэй гүргэр хэрнээ, дасгалаа буруу хийгээд явдаг залуус бас бий. Дасгал хийх техникээ зөв сураагүй гэсэн үг. Туршлагатай багш дасгалжуулагч нараар заалгаж, ухаантай хийх хэрэгтэй. Булчин хөгжүүлэхэд ухаан хэрэгтэй шүү дээ. Зүгээр өргөөд байхад хөгждөг юм биш, дасгалаа мэдрэх хэрэгтэй, маш өндөр мэдрэмж шаардлагатай байдаг.

-Дасгал хийхэд цаг нөлөөлдөг үү. Зарим хүмүүс өглөө бэлтгэл хийгээд үр дүнгүй байдаг гэж ярьдаг?

-Үгүй. Хамгийн гол нь шөнийн нойрыг бүтэн авсан байх шаарддагатай. Мөн эмч нарын судалгаагаар өглөөний 10:00-12:00, оройны 18:00- 20:00 цагийн хооронд илүү үр дүнтэй гэсэн байдаг. Энэ цагуудад хүний бие илүү сэргэг дасгал хүлээж авахад бэлэн байдаг гэж үздэг байна.

-Сүүлийн үед фитиесс клуб ихээр нэмэгдсэн. Янз бүрийн л газар үйл ажиллагаа явуулж байна. Тодорхой стандарт гэж байх ёстой биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Бүх зүйл стандарттай шүү дээ. Миний бодлоор хотод үйл ажиллагаа явуулж байгаа клубуудыг цэгцлэх цаг нь болсон. Болсон, болоогүй олон клуб байна. Энэ бүхэнд шалгалт хийж, заримыг нь нэгтгэх хэрэгтэй. Фитнесс, бодибилдингийн споргыг ашиг олох хэрэгсэл мэт ойлгочихсон яваа нөхдүүд их байгаа юм. Үнэндээ тийм биш. Мэдээж биеэ хөгжүүлэхийг хүсч буй залуус тодорхой хэмжээний төлбөрөө төлөөд хичээллэх нь ойлгомжтой. Гэхдээ зүгээр л подваль, эсвэл нэг буланд хэдхэн ширхэг төмөр хэрэгсэл тавьчихаад түүнийгээ фитнесс клуб гэж нэрлээд байж болохгүй л дээ. Наад захын ариун цэврийн шаардлага хангасан байх ёстой. Одоо нийслэлд 100 гаруй клуб байна. Гэтэл стандартын шаардлага хангаж байгаа нь хэд билээ. Энэ спортыг сонирхон хичээллэж буй залууст стандартгүй фитнесс клуб бол хор л болно. Тамирчдыг эрүул мэндээр нь хохирооно. Дасгалжуулагч багш нь хүртэл эрхийн сертификаттай, тамирчиндаа ямар зөвлөгөө өгөхөө мэддэг баймаар байна, Дээр хэлсэнчлэн фитнесс спорт гэдэг бол зөвхөн төмөр өргөхийн нэр биш. Ухаан хэрэггэй, цэвэр тохилог орчин хэрэгтэй, эрүүл хүнс хэрэгтэй.

Б.ЗУЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car