antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 30, 2017 4 comments

Хоёр компанийг хувьчлахаар боллоо

нийтлэсэн Admin

             

               Төсвийн орлогыг нэмэгдүүлэх тодорхой эх үүсвэрүүдийн нэг нь төрийн өмчит компаниудыг хувьчлах асуудал болоод байгаа. Тэгвэл энэ онд багтаан хувьчлах компаниудын нэр тодорсон болжээ. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын зүгээс мэдэгдэж буйгаар “Дархан, Эрдэнэтийн цахилгаан түгээгүүр сүлжээ”  ТӨХК,  “Оргил” рашаан сувиллыг энэ жилд багтаан хувьчлах юм байна. Энэ хоёр компанийг хувьчилснаар 170 тэрбум төгрөг төсөвт орох аж.

Ер нь бол манай улсын тухайд төрийн өмчит компаниудын алдагдлын хэмжээ өндөр байж ирсэн. Түүнчлэн алдагдлаа төрөөс татаас авах байдлаар нөхөж, улсын эдийн засагт дарамт учруулж буй. Тиймээс ч зарим компаниудыг хувьчлах шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • od (March 31, 2017 10:47:41 am )

    хувьчлал бол луйвар

  • od (March 31, 2017 10:53:03 am )

    алдагдалтай ажиллуулсан хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй.Монголд яагаад улсын гэсэн юм байж болдгүйн бэ???

  • зочин (April 02, 2017 12:15:41 am )

    Маш зөв шийдвэрлэсэн байна. Төрийн дийлэнх компани алдагдалтай ажилласаар ирсэн. Хувьд очоод менежмент засаглал үйл ажиллагаа нь сайжирдаг. Шаргалжуут рашаан сувилал, Хужирт рашаан сувилал, Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компаниуд хувьчлагдаад одоо ч сайн л ажиллаж төсөвт татвар энэ тэрээ сайн төлдөг хэвлэлээр гарч л байсан шүү дээ. Шаргалжуут Хужирт амралт одоо ч амрагчид ихтэй үйлчилгээ нь сайн байдаг хүмүүс ам сайтай байдаг. Ер нь алдагдалтай компаниудыг хувьчилж эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед нь төсөвтөө орлого нэмэгдүүлэх нь зөв байх шүү хувьчлах нь маш зөв

  • зочин (April 02, 2017 12:17:30 am )

    er ni huvichlah ni zov

antalya rent a car