antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 27, 2017 5 comments

“Гоо хатан” эмнэлэг хүний зовлонгоор мөнгө олдог уу?

нийтлэсэн Admin

Зөвхөн мөнгө л байхад хөөрхөн болох асуудалгүй хэмээн үздэг бүсгүйчүүд маань сайтар судалсны эцэст сонголтоо хийх нь чухал гэдгийг нэгэн баримт харуулав. Сүүлийн үед нэрлээд ч барахгүй олон шидтэй үйлчилгээ нэвтэрч үүнийгээ дагаад хувийн гоо сайхны эмнэлгүүд ч эрчээ аваад байна. Чухамхүү олны танил эрхмүүдийг нүүр царайгаараа сонгож хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тасралтгүй сурталчилж байгааг хараад хэн хүнгүй гэмгүй нүүрээ мэсээр тоглуулах хүсэл төрдөг болж гэхэд буруудахгүй болов уу? Сар шинийхээ өмнө цуглуулсан хамаг мөнгөө муухай болохын төлөө зориулж хохирсон тухайгаа нэгэн иргэн өөрийн цахим хуудастаа олонд сэрэмжлүүлэг болох үүднээс нийтэлжээ. Тэрээр “Хүн бүр уншаарай. Хэзээ ч битгий энэ эмнэлэгээр үйлчлүүлээрэй. Үнэхээр муухай юм. Ээж маань 50 гарч яваа хүн байгаа юм. Цагаан сараар гоё болно гээд хадгалсан бүх мөнгөө бариад очсон. Гоё болно эгчээ гээд л амлалт өгөөд л байсан. Одоо бүүр нүүрээр нь юм гараад эрээн цоохор нүүртэй сэвх нь тодроод бүүр муухай болчихсон. Бүүр бодохоор гомдоод байх юм. Өөрсдөө эмэгтэй хүмүүс байж луйвар хийж мөнгө олдог. Ээжийг очсон өдөр бас нэг эгч ирсэн хөмсөгөө шивүүлсэн сар болохгүй арилчихлаа гээд бөөн юм болоод байсан. Бидэнд хамаагүй гээд бараг буцаачихаж байна лээ. Арай л гомдмоор муухай газар юм” хэмээн гомдолложээ. Гоё сайхан болох гэж гоо сайхны хагалгааг сонгож болох ч эд хөрөнгө, сэтгэл зүй, гоо сайхнаараа хохирч болох нь энүүхэнд байхад олны амыг дагаж ямар ч найдваргүй газар сонгохгүй байхыг энэхүү мэдээллээр уншигч танд анхааруулж байна.

Эх сурвалж:Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • zochin (March 27, 2017 5:52:47 pm )

    tegnee chadvargui ulsuud shuu dee huuliin baiguullagad hand hunii eruul mendeer togloson ……

  • zochino (March 27, 2017 8:30:20 pm )

    er ni mongoliin busguichuud mongol turhuu aldaad muuhai hiimel bolson hurz shig hamar melhii shig am nudtei bolson bugd neg aav eejin huuhduud shig

  • zochino (March 27, 2017 8:30:20 pm )

    er ni mongoliin busguichuud mongol turhuu aldaad muuhai hiimel bolson hurz shig hamar melhii shig am nudtei bolson bugd neg aav eejin huuhduud shig

  • ЗОЧИН (March 27, 2017 11:12:48 pm )

    Ийм газар зөндөө дөө

  • хуулийнхан (March 28, 2017 5:50:59 pm )

    Хуулийнханд хяналт шалгалт гэж байна уу

antalya rent a car