Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн алба нийт 509 дуудлага ирснээс зам тээврийн ослын 388 дуудлага бүртгэгдсэн бол осол, хэргийн улмаас 16 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нутаг Автотээврийн шалган нэвтрүүлэх товчооны урд замд С жолоочтой амины T.Prius маркийн автомашин онхолдож зорчигч Д, Б нарын таван хүн гэмтжээ.Мөн Хан-Уул дүүргийн нутаг “АПУ” ХХК-ийн баруун зогсоолд амины T.Prius-30 маркийн автомашины жолооч нь T.Kluger, Chevrolet Equinox, L.Cruiser-200 маркийн автомашинуудыг мөргөөд ослын газрыг орхин явсан хэргийн тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Түүнчлэн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг аймгийн төвөөс есөн км зайд асфальтан замд T.Prius-11 маркийн автомашин онхолдож жолооч 25 настай залуугийн амь нас хохирсон байна. Иймд хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхнийг анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
ЭХ СУРВАЛЖ:ШУУРХАЙ.МН
Холбоотой мэдээ
-
Mn erkhem (March 27, 2017 7:40:49 pm )
Ene neg khogiin priusuudiig bvgdiig ni khog deeg khayaach Enenees bolj olon ch bertekh yim olon khvnii ami nas khokhirokh yum
-
irgen (March 28, 2017 5:59:24 pm )
ene neg zavaan mashiniig mongolchuud l avdag um shig baigaa um, hogjiltei ornuudad haraagui, hamgiin ayultai mashin gesen
2 Comments