antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 27, 2017 1 comment

Н.Түвшинбаяр, Д.Сумъяа нарын өмсгөлийн орлого эздэд нь гардуулж өглөө

нийтлэсэн Admin

Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Цэрэнхандын их спортоос зодог тайлах ёслолд зориулан “Нэр хүнд, Хүч чадал” нэртэй жүдочдын 50 саяын бооцоот тэмцээнийг зохион байгуулсан билээ. Тэрбээр монголын эмэгтэй жүдо бөхийн анхны тамирчдын нэг, их спортын дэвжээнээ 26 жил хүч, бяр, ухаанаа зориулсан, Бээжингийн олимпийн V байр, 2007 оны ДАШТ-ий 7-р байрын шагналт, Азийн наадмын хошой мөнгө, Азийн АШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын 15 удаагийн аварга, Гавьяат тамирчин юм. Тэмцээний үеэр олимпийн аварга Н.Түвшинбаяр, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа нарын жүдогийн өмсгөлийг дуудлагаар худалдаж, Н.Түвшинбаяр аваргынх 8 сая, Д.Сумъяагийнх 3,6 сая төгрөгийн үнэ хүрч, зарагджээ. Дуудлага худалдаанаас бүрдсэн мөнгийг жүдочид Гавьяат тамирчин Д.Цэрэнхандын гэр бүлд болон сайн үйлсийн аянд зарцуулахаар төлөвлөөд байсан билээ.Тэгвэл  өнөөдөр дуудлага худалдааны нийт орлогын 10 хувийг Монголын тэргэнцэртэй иргэдийн Үндэсний холбоонд хандивлаж, 70 хувийг нь МУГТ Д. Цэрэнхандын гэр бүлд хандивласан бол үлдсэн 20 хувийг нь кимоногийн эздэд өгчээ.Сонирхуулахад Н.Түвшинбаярын кимоног Бичил Глобус группын гүйцэтгэх захирал С.Отгонбат,  Д.Сумъяагийн өмсгөлийг Б. Төмөрбаатар худалдан авчээ.

ЭХ СУРВАЛЖ:ШУУРХАЙ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (March 27, 2017 9:17:13 pm )

    MUGT-iin hemjeenii hun bish bna shtee naad huuhen chine,zodog tailj bgaa buduun huuhen

antalya rent a car