antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 17, 2017 42 comments

Рио Тинто манай  тэргүүн хатагтайн ТББ-д зориулж 2.5 тэрбумын хандив босгосон нь БУЯН л бодсон хэрэг үү?

нийтлэсэн Admin

Гишүүн асан  Г.Уянга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулахаар Авлигатай Тэмцэх Газарт хандсаныхаа дараа өөрөө тэр асуудлаараа АТГ-т тайлбар өгөөд байгаа. Тэгвэл өнөөдөр АТГ-аас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэргийг Нийслэлийн прокурорт шилжүүлсэн тухайгаа УИХ-ын гишүүн асан Г.Уянгад мэдэгджээ. Г.Уянга Монгол Улсын Ерөнхийлөгчийг хуулийн байгууллагад шалгуулах үндэслэлүүдээ гаргаж тавьсны дотор Ерөнхийлөгч болоод Рио Тинто гэсэн хоршилын асуудал байгаа. Г.Уянгын хэлээд буй 12 үндэслэлийн гурав нь Рио Тинтотой  холбоотой байна. Тодруулбал:

-Ерөнхийлөгч Рио Тинто компаниас байр авсан нь авилгын шинжтэй байна. 2012 онд Ерөнхийлөгч Брой хаус хотхоноос 7 тоот байрыг 36,396,000 төгрөгөөр хувьдаа хүлээн авчээ. Үүнийгээ Оюу толгой Олон улсын дэмжлэг үйлчилгээний оношоор гэсэн заалтаар хүлээн авсан байсан. Энэ баримтыг шалгах ажлыг хууль хяналтын байгууллага өнөөг хүртэл хийгээгүй байна.

-2011 оны дөрөвдүгээр сард Рио Тинто компани Ерөнхийлөгчийн эхнэрийн удирддаг төрийн бус байгууллагад 3 сая ам.доллар хүртэлх хэмжээний хандив цуглуулах арга хэмжээг АНУ-д зохион байгуулсан нь авилга байж болох талтай.

-Найз Роберт Пэйнтэрд Монголын мөнгийг зувчуулсан байж болзошгүй. Оюу толгой компанид зөвлөгөө авахаар төсөвт 17.5 тэрбум төгрөг суулгаж, найз Роберт Пэйнтэр болон түүний эхнэрийн эзэмшлийн хуулийн компанид шилжүүлсэн байна гэжээ.

Тэгэхээр Оюутолгой төслийн менежмэнтийн эрхийг нэг л мэдсэн Фрийдландаас авчихсан байсан Рио Тинтотой Ерөнхийлөгч ямар холбоотой вэ гэдгээ тайлбарлах хэрэгтэй болж байна.

Түүнчлэн Рио Тинто компаниас  тэргүүн хатагтайн ТББ-д зориулж босгосон хандивын 2.5 тэрбум төгрөгийн зарцуулалтад анхаарал хандуулах нь цаг үрсэн асуудал биш байх гэж найдна.

  Рио Тинто компани тэргүүн хатагтайн ТББ-д зориулж, 3 сая хүртэлх ам.доллар цуглуулах хандивын арга хэмжээг зохион байгуулсан талаарх мэдээллийг хүргэе.

2011 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улсын Тэргүүн хатагтай Х.Болормаа АНУ-ын Колорадо мужийн Денвер хотноо болсон Дэлхийн улс орнуудын Тэргүүн хатагтай нарын хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлдэг жил тутмын хандивын арга хэмжээнд оролцож 1800 төлөөлөгчдөд хандан үг хэлсэн аж.

C.U.R.E төслийн арга хэмжээний хүрээнд хийгдсэн энэхүү хандивын үеэр 1500 гаруй чек цугларсан бөгөөд энэ хандиваа Монгол улсад өгсөн байна. /Зарим хэвлэлд 2,5 тэрбум төгрөг гэж мэдээлсэн/. Мөн C.U.R.E төслийн энэ удаагийн хандивыг үйл ажиллагааг Рио Тинто ивээн тэтгэсэн байдаг юм. Тийм ч учраас Oюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх Захирал, Рио Тинто компанийн суурин төлөөлөгч Камерон МакРэй “C U R E төслийн арга хэмжээг ивээн тэтгэж, Тэргүүн хатагтайн зүгээс АНУ-д хүрэлцэн ирж үг хэлэхэд дэмжлэг үзүүлсэндээ баяртай байгаагаа илэрхийлжээ. C.U.R.E төслийн талаар танилцуулахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор чухал шаардлагатай эмнэлгийн хэсэгсэл, тоног төхөөрөмжөөр дэлхийн улс орнуудыг хангах үйл ажиллагаа явуулдаг буяны төсөл юм.

Тэгэхээр Тэргүүн хатагтайн ТББ тэрхүү хандивын хүрээнд цуглуулсан мөнгөө хэрхэн зарцуулснаас гадна Ерөнхийлөгчийн гэргийн ТББ-д Оюутолгойн хөрөнгө оруулагчид ийн найр тавьсан нь араасаа ашиг сонирхол дагуулсан асуудал мөн үү гэдэг нь анхаарал татаж буй юм.

Эх сурвалж: Э.Богема, Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

42 Comments

  • ИРГЭН (March 17, 2017 9:12:01 am )

    Энэнээс өөр юм олдохгүй бол шулам Уянга онигоонд орох юм байна даа. Судлаач нь авилгатай холбоотой өөр юм олж өгч чаддагүй юм байх даа амьсгаа чинь.

    • Anonymous (March 17, 2017 2:19:33 pm )

      судлаач нь хэн юмб ? 🙂

    • Anonymous (March 17, 2017 10:37:43 pm )

      27 jil onigoond amidarch sursan bid henees ichih geech erunhiilugchuusuu bas cham shig bugs doloogchoos

    • ИРГЭНД (March 18, 2017 10:58:51 am )

      Чи авилгалаас нь хувь хүрээгүй л юм бол дуугаа хураагаад хэвтэж бай за.

    • Zochin (March 18, 2017 7:11:30 pm )

      pazdaa gej, bi tegehed 1 terbum dollariin cheq ugsun sanagdaad baina. odoo nadad 1000 terbum nogoon baigaa. ter munguuruu 1000 islamist hulsulj avaad ta nariig bugdiig chin n delbechine dee.

  • irgen (March 17, 2017 9:16:57 am )

    Mongol ulsiin erinhkiilegchiin terguun hadagtai .ene zeregiin yum baihk l.manaihk surtei yum bichihk yumaa.gadaadad bol yuch bish shuudee. Harin ch daruuhkan saihkan mongol busgui shuu.buyantai goy egch.3say hunees toroigoid l garaad irsen aztai emegtei.

  • irgen (March 17, 2017 9:20:17 am )

    Mongol ulsiinTeriin terguun hadagtai hench ul haldna.bidnii hatan bid hundlehk estoi. Uursduu chadahkgui baij hun muu uzehk durtai uls shuu.

    • зочин (March 17, 2017 11:11:59 am )

      Хатантайгаа зайлаарай монголоос

    • зочин (March 17, 2017 11:13:18 am )

      БИТГИЙ ИНЭЭД ХҮРГЭЭД БАЙ ЭЛБЭГЭЭ ТА ХОЕРООС БУСАД НЬ ОЙРТОХГҮЙ МОГОЛООС ХОЛ ОЧИЖ ХУЦ

  • Гэнэн Монгол (March 17, 2017 9:21:43 am )

    Шалгаад Монгол улсын нэрээр олсон мөнгийг Монгол улс нь хурааж авах нь шудрага ёсонд нийцнэ

  • Гэнэн Монгол (March 17, 2017 9:25:45 am )

    Хүүхдийн нэрээр бас их мөнгө олдог гэсэн өнчин хүүхдийн цэцэрлэгийн хашаанд байр баиулаад зарсан гэж үнэн бол шившиг бид үнэмшихгүй л байгаа шалгаад ард түмэнд мэдээлэж нэрийг нь цэвэрлэх хэрэгтэй байх

  • zzochinochin (March 17, 2017 9:47:10 am )

    Vhsenii tergvvn hatagtai bitgii doligno hymsaa nyysan myyr hvzvvgvi ene 2 hoich ve n uudtei yavahgvi

  • зочин (March 17, 2017 9:48:27 am )

    Олон газар эдийн засгийн алуурчин хийгээд сурчихсан компани авлигыг ямар хэлбэрээр яаж өгвөл цэвэрхэн болох вэ гэдгийг мэдийшдээ.

  • Ц.ЭЛБЭГДОРЖ (March 17, 2017 9:50:12 am )

    ХАХАХА ГОЁ ГОЁ . ХЭН ТА НАРЫГ СОНГО ГЭСЭН . ДАХИАД Ч ТА НАРЫГ САЙХАН ХОШГИРУУЛНА ДАА

  • solior (March 17, 2017 10:44:13 am )

    офшорийнхоо хэдийг чадахгүй байж ичээчээ Уянгаа, Тэд нар бол хүүхэн шууханд зарцуулаад дуусч байна энэ хүн ядаж талыг ь хүүхэд зориулж байна, Гадаадад бол энэ иөнгө юу ч биш шүүдээ, монголын тэргүүн хатагтайд энэ зэргийн юм байх

  • төгсөө (March 17, 2017 10:52:54 am )

    Нөгөө далдагнасан ерөнхийлөгч чинь Б Обамын гарныард ордог шигээ далдагна биз ер энэ АТГ г Элбэгдрожийг шалгахгүй бол татан буулгах хуулийн төсөлийг 30000 иргэн санаачлах эрхтэй тэр сая ЦЕГ дарга болсон нөхөр Энхтөр гэдэг нөхөр АТГ д дарга нарын хэргийг нуун далдалсаныхаа төлөө дарга боллоо доо АТГ г татан буулгая

    • Иргэн (March 18, 2017 12:31:32 pm )

      Үнэнии ортой шүү АТГ ГЭДЭГТ ЭРГЭЛЗЭХ ЮМ

  • Авилгал (March 17, 2017 10:59:52 am )

    Авилгал мөн, шалгах хэрэгтэй. Шударга байцгаая

  • ЗОЧИН (March 17, 2017 11:21:27 am )

    ОДОО ТЭР С.БАЯРЫГ ЭХНЭРТЭЙ НЬ, ОХИДУУДТАЙ НЬ 7 ХАУСТАЙ НЬ ШАЛГААЧЭЭ. МОНГОЛЫГ ХЭН ХАМГИЙН ИХ, САЙН ЛУЙВАРДСАН НЬ ЕРӨНХИЙЛӨГЧ, ЭЛЧИН САЙД, САЙДУУД БОЛООД БАЙХ ЮМАА.ТЭГЭХЭД ИРГЭДЭД БОЛ АЖИЛЧ ОЛДОХГҮЙ, ЦАЛИН Ч ХҮРЭХГҮЙ ХЭРНЭЭ, ХАМГИЙН ИХ ТАТВАРЫГ ӨГЧ,ЭД НАРЫГ ӨӨГШҮҮЛЖ,ӨРИЙГ НЬ ӨМНӨӨСӨӨ ТӨЛЖ, ДАВРААГААД БАЙХ ЮМАА.

    • Н ЗООТЕХНИКЧ ХҮҮ. Ю (March 18, 2017 1:27:56 pm )

      ЧАДАЖ БАЙГАА ЮМАНД АРГА БАЙХГҮЙ ГЭЖ,,,,,,,, ХЭЧНЭЭН ШАЛГА ГЭЭД Ч НЭМЭРГҮЙ ДЭЭ ГАРЗ Л БОЛНО

  • зочин (March 17, 2017 11:28:51 am )

    Овоо хэдэн төгрөг цохисон юм байн даа үлдсэнийг өгч байгаа юм байна АТГ сайн шалгах хэрэгтэй Аюгуй бол долигноод чадахгүй дээ

  • irgen (March 17, 2017 11:32:42 am )

    zartsuulaltaa gargaad haruulchihgvi yu daa. handiviin arga hemjee bolj l bdag yum bilee. hardah erh hend ch ba. hardagdsan bolgon buruu zamiinh bish bj bo.

    • Anonymous (March 17, 2017 1:05:45 pm )

      Монгол улсын нэрээр цуглуулсан мөнгийг яаж зарцуулснаа ард түмэнд нэг, хоёр гэж байгаад гаргаад л үзүүлчих. Ядах юмгүй.
      Хэрэв хувьдаа завшсан бол харин яриа өөрөөр эргэнэ биз дээ

  • зочин (March 17, 2017 12:23:55 pm )

    чадахгүйшдээ? элбэгхүзүү байхад энэ авилгатай тэмцэх газар яаж чадахвэ? энэ байгууллага элбэгхүзүүгийн салтаанд нь бгаа юмчинь? хахаха

  • зочин (March 17, 2017 12:28:02 pm )

    ЭЛБЭГДОРЖЫН БООВЫГ ДАГААД ГАРААД ИРДЭГГҮЙ ЮМ БАЙХДАА??? ХАМГААЛАГЧТАЙ ШЭЭХЭЭР Ч ЯАЖ Ч ГАРАХ ЮМ БЭДЭЭ?????АТГч далд юмаа

  • ШААБАР (March 17, 2017 12:36:30 pm )

    Үнэхээр идэж уусан бол хууль хяналтын байгууллага шалгаад тогтоогоод нийтэдэдээлнэ биз. Түүнээс биш хэн дуртай нь хэвлэл мэдээлэл ашиглан хэнийг ч юу ч гэж гүтгэж гутааж болохгүй л дээ. Тэр тусмаа өөрсдөө сонгож гаргасан төрийн тэргүүнээ ингэж гутаах нь сайны ёр ч биш дээ. Өрхийн тэргүүн аавыгаа хүүхдүүд нь гүтгээд доромжлоод байвал тэр айл өөдлөх үү. Хөрш айлууд нь хүндэтгэж дэмжиж туслах уу. Монгол Улс улам л муухай харагдана биз. Ажлаа өгсний дараа шалгаж хянах бол огт өөр асуудал шүү. Бусад улсын жишиг ч ийм л байх шиг.

  • Зочин (March 17, 2017 12:59:20 pm )

    Соёлт Ардчилсан оронд бол Элбэгдоржийн хийсэн нүглүүдээс өчүүхэн сэдлээр өөрсдөө ёс зүйн хариуцлага хүлээн огцордог.Жишээ нь найз нь жаахан буруу зүйлд нэр холбогдоход л дуусдаг номтой. Манайд бол хол хэвтэнэ. Намаараа ,ажлаараа албан тушаалаараа хамгаалаад сөрөг довтлоод л гарна. Элбэгдорж бол огцорох биш буудуулах ётой гадны тавиул шүү дээ . Олны олон хүнээ барихгүй ч гэх шиг. Та нар яаж байгаа юм хурааж авч байгаа юм уу ч гэх шиг. Улс төр , төрийн эрх мэдэл гэдэг бол баяжихыг хэлэхгүй байх. Бизнес хийхийг хэлэхгүй байх. Төр улсаа самарахыг хэлэхгүй байх.

  • zochin (March 17, 2017 3:46:03 pm )

    SHUDARGA BAITSGAAYALDAA ERUNHUULUGCHUU…….

  • зочин (March 17, 2017 4:55:11 pm )

    Олны үг ортой гэдэг. Энэ яригдаад байгаа асуудлууд нэг юм хэлээд байна даа
    “Үхэвч үйлийн үр нь үр хүүхдэд нь хоцордог” аваад явдаггүй хорвоо гэж хөгшчүүл ярьдаг сан
    Монголын ард түмний эрүүл энхийн төлөө хандив авчихаад өөр зүйлд зарцуулсан бол ч …бурхан өршөөг. Ум маани бадмихум

  • иргэн (March 17, 2017 5:06:26 pm )

    Авилгалч хулгайчдад авилгалаа хандив буяны үйл ажиллагаа мэтээр халхавчилж өгдөг юм. Цаана нь өөр утга зорилго агуулагдаж байдаг юм.

  • Хүзүү (March 17, 2017 5:07:44 pm )

    Ингэж хошигруулдаг л байхгүй гэж алдартай бичлэгийг нь санаж байна уу юмыг маш амархан мартацгаах юмдаа
    Ардчилал гэж гарч ирэхдээ юу гэж байв одоо юу гэж ярьж байгаа билээ Хөөрхий муу Бал дарга маань 40 н жил болохдоо хэдхэн мөнгөн аягтайл байсан Энэ хүзүүгүй 8 хан жил болход яав юун нөгөө Энх баяр Рио тинтогийн монгол дахь төлөөлагч болчихсон Үхтэлээ идэх идшээ бэлдчихсэн Отгон билэг агсаны нэг ид үёдээ зурагтаар басангуй дээрэнгүй хямсгар сууж ярилцлага өгдөг байсан шиг их байгаамаа Сүүлхэний жишээл гэхэд Энх баярыгаа ууланд авирч хүн шагнахаас өөрийг мэдэхгүй урт шар дээлт л гээд байсан өөрөө гэвч яасан бэ Эбэгээс бусад нь болохоор буруу байдаг болчихсон нилээн хүчээ авчихсан тагалцаг даа

  • Mongolmaa (March 17, 2017 5:22:44 pm )

    Omoorood baigaa ulsuud eronhiilogch, terguun hatagtaitaigaa zailaa

  • baba (March 17, 2017 8:03:42 pm )

    ӨНӨӨ ГОМО МӨНХӨӨ ЧИНЬ НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭХЭЭР ЗАРГАЛДАНА Л ГЭНЭ ШҮҮ

  • Иргэн (March 18, 2017 8:20:10 am )

    Энэ Уянга гээч хэн бэ? Дандаа л иймэрхүү хэрэгтэй хэрэггүй хов жив бичиж монголын улс төрийг монгол түмний эв нэгдлийг ард түмний санаа сэтгэлийг үймүүлэх юм. Иймэрхүү хутган үймүүлэгчдээс даруй салж үндэсний эв нэгдлийг бататгаж хулгайч луйварчдаас идсэн уусныг нь гаргуулж улс эх орон эмх цэгцэндээ орох хэрэгтэй байна. Уянга шиг улс төрийн “янхан” хэрэггүй ул суурьтай зохион байгуулагч хэрэгтэй байна.

  • Халх (March 18, 2017 3:48:55 pm )

    34 тэрбум хулгайлсан гадны хоёр нөхрийг өршөөх нэрээр оргуулсан асуудал бол хамгийн том асуудал. Шүүх, хуулийн байгууллага албан тушаалаас нь яг л Солонгос шиг ошцоруулаад шалгах ёстой. Энгийн иргэн ийм олон үйлдлээр сэжиглэгдсэн бол аль хэдийнээ ганцад хатаж байгаа шүү дээ. Өөрөө огцороод шалгуулах ёстой.

  • Haraal idsen muu synaliin tylam ene begeed hoid nasandaa tamiin togoonii naaltyyr?.... (March 18, 2017 4:38:25 pm )

    Haraal idsen Elbegdorj Mongoloor mini togloj toriin ner barij men ch ikhe abilaga hiij dee!!!Ter bair,abgai hyyhediin ed herenge menge zyglyylah geed 10 tom saltgaantai iim erenhiilegch nertei mal baih ch gej dee!!!!Mongolchyyd ta nar doroitson bna syy!!!iim tenegiig tordoo gargaad yaj amidarch bna!ATG hyrdan salgaj neriig ni zeberle!esbel sorond hii!!!

  • харамсаж байна (March 19, 2017 7:19:05 am )

    МОНГОЛчууд АН, МАН ын авлигачид, луйварчид, газрын наймаачдын гайгаар өрөнд даруулж, ядуурлын ангал руу шахагдаж байгаа. Энд инээдтэй зүйл алга. МОНГОЛын төрд маш олон авлигачин байна. Тэд төрийг минь сөхрүүлж чадлаа. Хуулийнхан намын даргаас хамааралгүй сонгогддог болоход олон хүн дээлээ нөмрөх болно. Монголд шударга хуульчид байгаа гэдэгт итгэж байна.

  • zochin (March 19, 2017 5:57:15 pm )

    гэр бүлээрээ хь болор цомд оролцуулья уран үг сэтгэмж

  • Ард түмэн (March 19, 2017 10:29:11 pm )

    Ардчилал хөгжсөн БНСУ шиг оронд ерөнхийлөгч нь найзийнхаа хийсэн хэргийн төлөө хариуцлага хүлээгээд албан тушаалаа өгч байгааг ард түмэн харж л байна. Манайд бол ард иргэд нь Элбэгээ шиг том хэрэг хийх нь битгий хэл ард иргэд жагсаад л шийтгэл хүлээж байгааг өнөөдөр зурагтаар харлаа. Албан тушаалтанд үйлчилдэг хууль хяналтын энэ тогтолцоог яах вэ ард иргэдээ. Уянга гишүүн асаны мэдээллийн мөрөөр АТГ нэг сайхан шалгаад жишиг тогтоочих хэрэгтэй байгаа юм даа. Даанч долгинож тал засагчид энэ хэргийг шалгахгүй л гээд прокурорт шилжүүлээ биз дээ.

  • zochin (March 20, 2017 1:24:38 am )

    Elbegdorj oyuntolgoig tseejeerei hamgaalaad baisan medeej avilga avsan bolood hamgaalsan ochyyhen avilga avch mongoliig tejeeh asar tom ordiig zygeer shahuu ogdog iim hyniig shuud tsaats ooroo yniig medeed tsaatsiin aylgyi bolgson

  • зочин (March 22, 2017 7:31:37 pm )

    Зөв сэтгэл гаргаж,сайн үйл бүтээж байгаа хүнд туслах нь хүний ёс бишүү?? Ерөнхийлөгч хүнлэг сэтгэл гарган амьдралын боломж муутай ,ядуу зүдүү хүүхдүүдийг ивээлдээ авч,орон гэртээ хичнээн сайхан амьдруулж байгааг баримт болгон харуулж байгааг би нэвтрүүлгээр үзсэн.Хандив, туслалцаа,сайн санаагаар бүрдэж ирсэн буянаар хүүхэд хооллоно уу,нохой,муур хооллоно уу гэдэг нь ямарч тэнэг бодсон гэсэн Ц.Элбэгдоржийн хэрэг бишүү.Тэргүүн хатагтайн/Бас Ц.Элбэгдоржийн/ энэ өгөөмөр сэтгэлийг гүйцэх урьд урьдын Ерөнхийлөгч нарын гэргий нар өөр бий билүү?? Тэгээд бас болоогүй тэр хөрөнгө нь гаднаас орж ирсэн байна.А.Ф.Цэдэнбалд өгсөн шигээр Тэргүүн хатагтайд Төрийн дээд хүндэтгэл үзүүлж шагнамаар.Энэ ариун үйлсийг улайран эсэргүүцээд байгаа зарим нөхөд эхээс төрсөн хүний үр юмуу?Чөтгөр шулам гээч нь юмуу?Аль эвэл адгийн муу атаархаж жөтөөрхөгч нь юмуу.Балай юм.

    • Anonymous (March 26, 2017 6:22:26 pm )

      Bogs doloogch

antalya rent a car