antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 17, 2017 8 comments

С.Эрдэнэ шинэ  татвараа хаана нуух вэ?

нийтлэсэн Admin

АН ер нь цаашдаа хэрхэх вэ гэдэг асуудал улам ужгирсаар байна. Улсын дээд шүүх намын даргаар С.Эрдэнийг хүлээж авсан ч, намынх нь дүрмийн шинэчлэлийг бүртгэсэнгүй. АН-ын нэр бүхий гишүүд С.Эрдэнийг намаа удирдаж чадахгүй байна хэмээн ээлж дараалан мэдэгдэл хийж, ил захидал хүртэл илгээсний араас Дээд шүүх ийн шийдвэрлэв. Тэгэхээр С.Эрдэнийн тухайд нөхцөл байдал тун амаргүй харагдаж байна. Мөнгөтэй хүн л нам удирдах ёстой гэх ухааны суртал ухуулгыг намын даргын сунгаа эхлэхэд хэвлэлээр хийж ирсэн тэрбээр мөнгөөр бас бүгдийг хумиж болохгүй гэдгийг харж буй биз. Дээд шүүхэд бүртгүүлээгүй, хаалттай дүрмээр сонгууль явуулбал АН юу болж хувирах вэ гэдэг асуулт мэдээж тавигдаж буй. С.Эрдэнэ дарга хэлэхдээ  “180 мянган гишүүнээрээ асуудлаа шийдүүлдэг байя гэсэн утга бүхий хоёрхон өөрчлөлт л Үндсэн дүрэмд орсон. Дотоод сонгууль зохион байгуулах асуудал одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа дүрмийн дагуу явж байгаа. Үндсэн дүрэмд хуулинд харшилсан заалт байхгүй” гэсэн ч П.Цагаан нарын намын нөхдүүдийн зад шүүмжлээд буй намын татварын асуудлаа хаанаа хэрхэн багтааж шингээхээ С.Эрдэнэ дарга тунгааж л буй байх даа.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • иргэн (March 17, 2017 9:49:25 am )

    Илүү юманд санаа чинь зовж байнадаа. Харин ч үүнийгээ хэн нэгнээр заалгахгүйгээ Эрдэнээ мэднээ хө. Санаа бүү зов.

  • АН (March 17, 2017 9:53:17 am )

    АН МААНЬ ЕСТОЙ НЭГ ДАМПУУРЧ БАЙНА ДАА ХАМГИЙН ИХ НУУДАГ САНХҮҮГИЙН АСУУДЛАА ХҮРТЭЛ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРҮҮЛИЙН БАЙ БОЛГООД Л ЭРДЭНЭЭР УДИРДУУЛСАН ЭНЭ НАМ СҮЙРСЭН

  • Erdenebileg (March 17, 2017 12:45:27 pm )

    Санхүүгээ мэдэхгүй намын дарга,их хурлын гишүүн, сайд байна гэж төлбөрт бичээч яаж сэтгэв ээ.

  • Зочин (March 17, 2017 1:01:45 pm )

    Соёлт Ардчилсан оронд бол Элбэгдоржийн хийсэн нүглүүдээс өчүүхэн сэдлээр өөрсдөө ёс зүйн хариуцлага хүлээн огцордог.Жишээ нь найз нь жаахан буруу зүйлд нэр холбогдоход л дуусдаг номтой. Манайд бол хол хэвтэнэ. Намаараа ,ажлаараа албан тушаалаараа хамгаалаад сөрөг довтлоод л гарна. Элбэгдорж бол огцорох биш буудуулах ётой гадны тавиул шүү дээ . Олны олон хүнээ барихгүй ч гэх шиг. Та нар яаж байгаа юм хурааж авч байгаа юм уу ч гэх шиг. Улс төр , төрийн эрх мэдэл гэдэг бол баяжихыг хэлэхгүй байх. Бизнес хийхийг хэлэхгүй байх. Төр улсаа самарахыг хэлэхгүй байх.

  • Зочинбат (March 17, 2017 2:57:57 pm )

    Хоёр хүнийг баривчилсан чинь Эрдэнэбат гэж нэг юм боож үхэх нь ээ, өөрөө бас хуваалцаад идчихсэн байх л даа.

  • зочин (March 17, 2017 3:42:18 pm )

    Намаа тараачихаач Ядаж толгойн өвчингүй хэд хононо шүү дээ

  • Бүжиймаа (March 17, 2017 6:17:08 pm )

    Намын гишүүдийн татвар авахгүй тэгээд нам яаж санхүүжих юм болж байна. Эрдэнээр удирдуулах сонголт хийсэн олон олон гишүүдийн сонголтыг яагаад дорд үзээд байгаа юм бэ. Бусдаас илүү ажиллана гэж айгаад байгаа хүмүүс байгаа бололтой.

  • АН ын гишүүн (March 19, 2017 2:18:22 pm )

    манай нам тарлаа энэ эрдэнэ сүйрэлд хүргэнэ одоо сэтгэ

antalya rent a car