antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 15, 2017 2 comments

7 настай хүүг захиалгаар хөнөөсөн гэх Сэлэнгэ нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ

нийтлэсэн Admin

Өнгөрсөн оны есдүгээр сарын 6-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд суух 7 настай хүү Т цахилгаанд цохиулсан байдалтай нас барсан хэрэг гарсан. Тухайн үед цагдаагийнхан хэргийн газар очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулж хохирогчийн эцэг Ц-тэй хувийн дотно харилцаатай 1992 онд төрсөн С гэгч эмэгтэй, болон уг хэргийг захиалгаар үйлдсэн гэх 1998 онд төрсөн Б нарыг цагдан хорьсон юм.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд тэд цагдан хоригдсон хэвээр байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Уг хэргийн талаар эргэн сануулахад талийгаач хүүгийн эцэг, Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Ц нь 1992 онд төрсөн С-тэй гэр бүлээс гадуур харилцаатай байж. Улмаар С нь өөрөөсөө үе мултарсан олон ах хүнийг гэр бүлээс нь салгах зорилгоор тус 1998 онд төрсөн, өмнө нь ял шийтгэл эдэлж байсан Б-д мөнгө амлаж, захиалгаар хүүгийн аминд хүрчээ.

Хүүгийн аминд хүрсэн гэх Б нь, 18 настай, өнгөрсөн жил арван жилийн сургууль төгсөөд, тодорхой эрхэлсэн ажилгүй байжээ. Уг хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа Сэлэнгэ нь Эрүүгийн хуулийн 91.2.3, 91.2.11, 91.2.15, хүүг хөнөөсөн Барсболдод Эрүүгийн хуулийн 145.2, 91.2.4, 91.2.11, 91.2.15-д заасан үндэслэлээр буруутгаж байгаа аж.

Б.Сондор 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (March 15, 2017 3:04:38 pm )

    Eldew myy er svglesen hvmvvs bnaa bna.Yamar ch hetsvv bson horwoo we.Ter hvvhed yamar byryytai um.

  • ЗОЧИН (March 15, 2017 9:09:01 pm )

    Хоеуланг нь буудаж алах хэрэгтэй ХҮН СҮГНҮҮД

antalya rent a car