antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 15, 2017 5 comments

3 жилийн хорих ял сонсож байсан Э.Цасчихэр ураг төрлийн холбоотой Ц.Түмэнцогтынхоо дэмээр “Шивээ Овоо” –гийн орлогч захирал боллоо!

нийтлэсэн Admin

Дэлхийн хэмжээний уурхай болох “Оюу Толгой” ХХК-ийн Монголын талын хувь болон “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн хувьцааг Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэр, тогтоолын дагуу эзэмшдэг “Эрдэнэс Монгол” компанийн захирал Ц.Түмэнцогт  нэгэн анхаарал татсан шийдвэрийг гаргажээ.  Тэрбээр Увс аймгийн Засаг дарга асан Э.Цасчихэрийг  “Шивээ овоо” ХК-ийн Техникийн асуудал эрхэлсэн дэд захирлаар томилсон нь ихээхэн шүүмж дагуулаад байна. Засаг ноён асан Э.Цасчихэр өмнө нь хууль журам зөрчиж,  шүүхээс ял сонссон нэгэн юм. Тэрчлэн салбарын туршлага гээд байх юм түй ч байхгүйн дээр  Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа төрийн албан хаагчдын таван давхар, 24 айлын орон сууцыг дөрвөн давхар болгон бариулж, төсвийн хөрөнгөөс 120 гаруй сая төгрөг завшсан гэх үндэслэлээр  2011  онд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн  шалгаж, 2013 онд түүнийг Хан-Уул дүүргийн шүүхээс албан үүрэгтээ хайнга хандсан, төсвийн хөрөнгөд хяналт тавих үүргээ биелүүлээгүй байна гэж үзээд 10 сая төгрөгөөр торгох ял сонсож байсан  нөхөр  юм.  Түүнд холбогдох уг хэргийг  2012 оны тавдугаар сард Хан-Уул дүүргийн шүүхээр хэлэлцээд Э.Цасчихэрийг албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр жилээр хасч, гурван жил хорих ял оноож байсан ч давж заалдах шатны шүүхээс мөрдөн байцаалтад буцааж байсан байдаг. Тэгэхээр ийм бараан үйлдэлтэй этгээдийг төрийн өмчит компанийн захирлаар суулгаад байгаа “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогттой хариуцлага ярих ёстой юу гэдэг асуудал гарч ирж байна.

Ц.Түмэнцогтын хувьд МАН-ынх, тэрдундаа  “УВС” фракцийнх гэх тодотголтой нэгэн.  Э.Цасчихэртэй бол бүр ураг төрлийн холбоотой  гэх мэдээлэл байгаа юм. Тэгэхээр ойрын хүнээ том өндөр сандал дээр суулгах гээд өөрийгөө асуудалд оруулж байгаа л харагдана.  Э.Цасчихэр нь мөн  УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нартай ойр гэж байгаа. Тэгэхээр Увсынхан л хүч түрээд байгаа харагдана. Түүнчлэн өндөр сандал дээр суугаад элдэв асуудалд холбогдох болсон Ц.Түмэнцогтын талаар хэдэн үг хэлэх хэрэгтэй болов уу.

Ц.Түмэнцогт гэж хэн бэ?

 “Женерал Электрикс”-ийн Монгол дахь суурин төлөөлөгч байсан тэрбээр “Эрдэнэс Монгол”-той харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж явсан нэгэн.  2016 оны долдугаар сард Б.Бямбасайхан захирлын удирдлагын үед “Эрдэнэс Монгол” компани “General Electric” компани харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахад тэрбээр нөгөө талыг төлөөлж зогссон. Түүнчлэн Б.Бямбасайхан тэр хоёр ойр хүмүүс гэгддэг. Тиймээс ч Б.Бямбасайханы оронд ирсэн түүнийг өмнөх захирлын үйл хэргийг үргэлжлүүлэгч гэх тодотгол бас дагах болсон.

Тэднийг Азийн хөгжлийн банкны 35 сая ам.долларын асуудал нэгтгэдэг талаар хэвлэлийнхэн бичиж нийтлэж ирсэн. Тодруулбал, 2016 оны гуравдугаар сарын 31-нд “Эрдэнэс Монгол” компанийн институцийг бэхжүүлэх 35 сая ам.долларын Техникийн туслалцааны төслийн зээлийн гэрээг байгуулж “Эрдэнэс Монгол” компанийн тухайн үеийн захирал Б.Бямбасайхан, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоелхаммер нар гарын үсэг зурж, 15 жилийн хугацаатай, LIBOR +0.15 хувийн хүүтэй 35 сая.ам.долларын зээл “Эрдэнэс Монгол”-д орж ирсэн байдаг. Чухам харин энэ мөнгөөр  “Эрдэнэс Монгол”-ыг өөд дээш нь татах эсэхийг хөшигний ард өрнөж байгаа Б.Бямбасайхан, Ц.Түмэнцогт нарын болоод тэдний цаад угшил хүмүүсийн хүсэл зориг мэдэх асуудал юм л даа.

Тэгэхээр Ц.Түмэнцогт гэдэг хүнээс эргээд нэхэх хариуцлага, тавих асуултууд энэ мэтээр ундрах биз ээ. Юуны түрүүнд тэрбээр ураг төрлийн холбоотойгоос гадна хууль зөрчиж шүүхээр шийтгүүлж байсан этгээдийг төрийн өмчит компанийн захирлаар томилсон асуудалдаа тайлбар хийх ёстой юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (March 15, 2017 1:15:25 pm )

    увс увсаа татнаа.татсан нь бас доод дарга нартаа увсаа авнаа

  • zochin (March 15, 2017 1:56:04 pm )

    чаджийнаа яахииииййййн аааан ккккккк

  • ЗОЧИН (March 15, 2017 4:21:46 pm )

    ДӨРВӨД ХҮН ХҮН БИШ, ДӨРВӨН ШИЙР ХООЛ БИШЭЭ ГЭЖ, ОДОО ҮЕД ДӨРВӨДҮҮД ХҮН БОЛОХ ГЭЖ НЭГ НЭГНЭЭ ТАТДАГ БОЛЧИХООД БАЙГАА ЮМ ДАА.

  • Anonymous (March 15, 2017 4:23:32 pm )

    BOLJEENEE YAGDIII SAIN BAINA

  • zochin (March 15, 2017 4:51:33 pm )

    зэп зэп көөркс

antalya rent a car