Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан, Б.Сүхбаатар, Н.Мөнхбат нарт холбогдох хэргийн давж заалдах шатны хурал өнөөдөр 09.00 цагт Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд болох гэж байна. Анхан шатны шүүхээс тэдэнд 5-6 жилийн хорих ял оноосон.
Х.Тамир нарыг өнгөрөгч 2015 оны долдугаар сард БНХАУ-аас ирж буй хар тамхиа авахаар Дорноговь аймгийн Замын-Үүд хилийн боомт дээр очоод байхад нь цагдаагийнхан баривчилсан байдаг. Х.Тамирын тухайд УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү. Х.Тамирын төрсөн дүү Х.Идэр нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажилладаг нэгэн юм.
Анхан шатны шүүх бүрэлдхүүн Н.Сүхбаатарт 6.5 жил, Х.Тамир, Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Д.Жавхлан нарт тус бүр таван жилийн хорих ял оноосон юм.Тэдэнд Эрүүгийн хуулийн 188.3 буюу бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон, албан тушаалаа ашигласан, 192.2 буюу мансууруулах сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, 272.2. буюу энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан гэх үндэслэлүүдээр ял оногдуулсан юм.
Харин тэд шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрөн давж заалдсан юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (March 14, 2017 12:30:18 pm )
Сайн байна үнэхээр ял нь хөнгөдсөн байна шудрага байгааг нь үнэлж 10 жил өгөх хэрэгтэй
-
dugar (March 14, 2017 1:27:44 pm )
huulia deedleh yostoi huulich hun iim buzar hereg hiigeed bas davj zaaldaad baigaa n archilaliin deedleh yos zui mun uu? harin ch buur deed hemjee uguh yostai bish uu?
2 Comments