antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 14, 2017 5 comments

УЯАЧДАД ЯМАР Ч ШИЙДВЭР НӨЛӨӨЛӨХӨӨ БОЛЬЖЭЭ

нийтлэсэн Admin

Монголын морин спорт, уяачдын холбоо гэж нэг том байгууллага гараад ирлээ. Бүхий л тушаал, шийдвэрийг юман чинээ тоохоо больж. Цаашлаад аймгуудын морин спорт, уяачдын холбоод нь ч “даам гарч” эхэллээ. Тэдэнд ямар ч дарга, сайдын тушаал, шийдвэр нөлөөлдөггүй бололтой юм. Дор бүрнээ л том толгойлоод эхэллээ.

Эхлээд “Дүнжингарав” уралдааныг зохион байгуулахыг хориглосоор байхад шүүхийн шийдвэрийг үл тоосон. Энэ уралдааны үеэр олон хүүхэд мориноос ойчиж, бэртсэн талаар ХЭҮК-оос мэдээлсэн. Тэгвэл сайд, дарга нараас аймгуудад морин уралдаан зохион байгуулахгүй байхыг сануулсан бичиг илгээсээр байхад бас л тоосонгүй.

Өнөөх эх нь булингартай бол адаг нь адил гэдэг шиг л юм боллоо. Сая амралтын өдрүүдэд Хөвсгөл, Говь-Алтай аймгуудад өвлийн морин уралдаан зохион байгуулсан. Энэхүү уралдаануудыг зохион байгуулахаас өмнө сайд, дарга нар албан бичиг илгээж, явуулахгүй байхыг сануулсан. Харамсалтай нь даргын шийдвэрийн өөдөөс “салаавч гаргаад”, морио уралдуулаад л өнгөрлөө.

Ийм байж болох уу даа. Хууль нь гууль болдог. Журам нь “бөгсний алчуур” болдог болчихож. Ямар ч шүүх шийдвэр гаргаад нэмэр алга. Ямар ч дарга тушаал, албан бичиг илгээгээд тоодог хүн гэж байхаа больж. Хурдан морины уралдаан монголчуудын уламжлалын нэг гэдэгтэй маргахгүй. Гэхдээ өвлийн уралдааныг хориглоно гээд шийдвэр гарвал түүнийг нь хүлээн зөвшөөрөх л ёстой. Аймаг, суманд уралдаан зохион байгуулахыг хориглож, эсвэл түр хүлээж бай гэсэн бол хүлээх л ёстой биз дээ. Хэзээ Монголд ингэтлээ хууль, журам алдагдчихав. Хэдийд Монголд уяачид, уяачдын холбоо шүүхийн шийдвэр, сайдын тушаал, даргын сануулгаас илүү эрх дархтай, эвэр туурайтай болчихов. Ингэж болохгүй биз дээ. Тэгээд шүүхийн шийдвэрийг өөрсдийнхөөрөө тайлбарлана. Сүүлийн үед зарим нэг дэд сайд шүүхийн шийдвэрийг өөрийнхөөрөо тайлбарлаад, өвлийн уралдаан зохион байгуулах нь зөв гэж ярих болж.

Энэ нь өвлийн бүхий л уралдааныг өөхшүүлсэн явдал болоод байна. Дүнжингарав нь яах вэ, болсон л биз. Улсын хэмжээний, хараа хяналттай, зохион байгуулалт сайтай уралдаан ганц нэг болохоод яахав гээд дэмжээд байгаа шүү дээ. Харин аймаг, суманд өвлийн уралдаан зохион байгуулах хэрэг юу байна аа, энэ чинь.

Өнгөрсөн хугацаанд өвлийн уралдааны үеэр мориноос унаж бэртсэн, амь насаа алдсан унаач хүүхдүүдийн ихэнх нь аймаг, суманд болдог жижиг уралдааны үеэр гэмтсэн байдаг. Амиа алдсан байдаг шүү дээ.

Сая Хөвсгөлд уралдаан болохоод зохион байгуулалт муутай, эмх замбараагүй байна гэж эх сурвалжууд хэлээд байсан. Бас л баахан машин тэрэг давхилдсан л уралдаан болж. Удахгүй Хөвсгөл, Говь-Алтайд болсон уралдааны үеэр хэчнээн хүүхэд унаж, бэртэж гэмтсэн талаар албан ёсны мэдээлэл гарах байх. Түүнээс л ямархуу зохион байгуулалтай болсон нь харагдана.

Хамгийн гол нь манай дарга нар өөрсдийнхөө тушаал, шийдвэрийн хэрэгжилтэд анхаарал хандуулж баймаар байна. Ер нь бол тушаал, пшйдвэрийг биелүүлээгүйн төлөө аймгуудын Морин спорт, уяачдын холбооны удирдлагуудад хариуцлага тооцох л хэрэгтэй. Монгол чинь уг нь хуультай, журамтай орон шүү дээ. Тэрийг жаахан мэдрүүлэхгүй бол уяачид толгой дээр чинь гараад шээх нь байна, дарга нараа.

Монголын мэдээ
Н.Пунцагболд


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • ИРГЭН (March 14, 2017 8:52:33 am )

    Аргагүй ш дээ. Босс нь ИХ хурлын дарга болчихоор цэргүүд нь хууль биелүүлэх үү таминь ээ.

  • зочин (March 14, 2017 11:21:18 am )

    Одоо ингэж хуцдагаа болчихоо нэгэнт л уралддагаа уралдчихсан боллоо юм бишүү ингэж хогийг улс төр хийх хэнд хэрэгтэй гэж.ЭНЭ СЭТГҮҮЛЧИД ХУЦАА АЦ МИНЬ ГЭЖ ХЭЛЬЕ.

  • irgen (March 14, 2017 11:42:32 am )

    уралдана уу байна уу чамд ер нь ямар хамаа байнаа аан. чамайг унаад уралдаагүй мал минь хийх юмаа олж ядсан новш вэ

  • хуульч (March 14, 2017 12:53:42 pm )

    Зохион байгуулагчид нь хариуцлага тооцоод, айргийн 5 -н морийг махлаад умс кита болгоод зарчих. Орлогыг гэмтсэн хуухдуудэд олго

  • зочин (March 14, 2017 1:35:18 pm )

    хариуцлагын тогтолцоо гэж байхгүй болсоныгжинхэнэ бдоитойгоор харуулжбайна энхболд даөрга үүн дээр дуугараач ээ таны нэр хүнд сэвтээд байнашүү дээ морь тэжээж түүнийхээ үр дүнг үзэх гэсэн баячуудын аархал шүү дээ ер нь МСХ УРАЛДААНЫХАА ХУВААРЫГ НАРИЙН ТООЦОЖ ГАРГАВАЛ ИИМ ЗҮЙЛ ГАРАХГҮЙ БАЙХ ДАА

antalya rent a car