antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 14, 2017 Comments are off

Монгол улсын гадаад худалдаа ба сэргэлт

нийтлэсэн Admin

  2017 оны 1 дүгээр сарын  Монгол улсын гадаад худалдааны статистик тоон үзүүлэлт  гарсан байна. /Гаалийн ерөнхий газрын веф.сайтаас/     Гаалийн статистикийн 2017 оны 1 дүгээр сарын  үзүүлэлтээр гадаад худалдааны эргэлт 705,7 сая ам.доллар хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 33,6  хувиар буюу 177,4 сая ам доллараар өссөн  байна.

Экспорт  импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 151,3 сая ам доллараар эерэг гарчээ.

Эрдэс бүтээгдэхүүний экспорт

      Эрдэс бүтээгдэхүүний экспортын хувьд нь зэсийн баяжмалын экспортын хэмжээ ба нэгж  үнэ буурсан бусад  төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг  уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн хэмжээ ба нэгж үнэ нь өссөн сайхан үзүүлэлт харагдаж байна. Эдгээр бүтээгдхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.2 хувь буюу нийт экспортын 86.3 хувийг эзлэж байна.

Хүснэгт

Дээрхи хүснэгтээс харахад  Чулуун нүүрс  1 тонн нь өнгөрсөн мөн үеийнхээс 35,3 ам доллараар, Боловсруулаагүй нефть  1 баррель нь 20,2 ам.доллараар,  Төмрийн хүдэр 1 тонн нь 30,5 ам.доллараар, Цайрын баяжмал 1 тонн нь 560,4 ам.доллараар, Молибдений баяжмал  1  тонн нь 1336 ам.доллараар тус тус  өссөн сайн үзүүлэлт харагдаж байна.

      Манай улсын экспортолсон эрдэс бодисын нэгж үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй харьцуулахад төмрийн хүдрээс бусад нь доогуур үнэтэй зарагдаж байгаач сүүлийн саруудад  нэгж үнээ өсгөж чадсан нь сайшаалтай. Харин эрдэс түүхий эдийн экспортоос зохих хэмжээний татвар эсвэл хураамж авч байж түүхийгээр нь экспортолох биш бүрэн болон хагас боловсруулалт хийж экспортолдог болох асуудлыг бодлогоор зохицуулж өгвөл бүр сайн болох билээ.

      Импорт 277.2 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 78.0 сая ам.доллараар буюу 39.2 хувиар өссөн байна. Гол нэрийн хүнсний барааны импортын тоо хэмжээ үнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал доорхи хүснэгт харагдана.

      Дээрхи нэр төрлийн барааг эх орондоо үйлдвэрлэх боломж байгаа бөгөөд энэ чиглэлээр Засгийн газар, холбогдох яам тусгай газрууд олон төрлийн ажлуудыг хийж байна.

      Дэлхийн Худалдааны Байгууллагаас санаачилсан “Худалдааг хөнгөвчлөх Марракешийн хэлэлцээр”-т нэмэлт өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох хуулийг УИХ 2016 оны 11 сарын 24-нд баталсан.

       Мөн Гаалийн байгууллагын бүтэц зохион байгуулалтыг сэргээн шинэчилж гаалийн байгууллага байх ёстой гольдролдоо орж үйл ажиллагаагаа эрчимжүүлэн ажиллаж байна. Эдгээр үйл ажиллагааны үр дүн захаасаа харагдаж байгааг дээрхи үр дүнгүүд илэрхийлж байна.

      Дээрхи амжилтыг  хэдийгээр богино хугацаанд ч гэсэн гаалийн байгууллагаас нэг талдаа хууль ёсны гадаад худалдааг хөнгөвчилж, шуурхай ажиллагааг хангаж , чөлөөт худалдааг дэмжих бодлого, үйл ажиллагаа явуулсан,   нөгөө талдаа протекционизм буюу гадаад худалдааны хамгаалалтын бодлогыг зэрэгцүүлэн хэрэгжүүлсний үр дүн эхнээсээ харагдаж эхэллээ гэж дүгнэж болох юм.

      Дэлхийн худалдааны байгууллага нь импортын барааны тарифын болон тарифийн бус зохицуулалтыг эхлээд зөвхөн гаалийн тарифаар болон тарифийн бус зохицуулалтаар хязгаарлах, улмаар гаалийн тарифыг бууруулах, эцэст нь түүнийг тэглэх явдал байдаг бөгөөд ийнхүү гаалийн байгууллага хууль ёсны худалдааг чөлөөтэй болгон хууль бус худалдааг таслан зогсооход хүчээ төвлөрүүлэн ажиллах шаардлагаар илэрхийлэгддэг.

      Дэлхийн гаалийн байгууллага нь   гадаад худалдааны орчин, худалдааг хөнгөвчлөх шаардлага болон нийгмийн эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, терроризм, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг төвлөрүүлэн ажиллах шаардлагаар илэрхийлэгддэг.

      Иймээс цаашид Монгол улс Дэлхийн худалдааны байгууллага болон Дэлхийн Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд нийцсэн, хөрш болон бусад орнуудтай хийсэн гэрээ хэлэлцээрийг гадаад худалдааны бодлоготойгоо уялдуулсан,  Үндэснийхээ аюулгүй байдлыг хангасан / хүнсний болон барааны эрүүл ахуй, бусад аюулгүй байдал/,  Эдийн засгаа өсгөж дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн / гаалийн тарифийн болон тарифийн бус зохицуулалтын бодлогоор /,  Олон улсын хууль ёсны худалдааг хөнгөвчлөх замаар дотоодын эрэлт хэрэгцээгээ хямд, чанартай, аюулгүй бараа бүтээгдхүүнээр хангасан,  экспортыг тэлэх эцсийн бүтээгдхүүн-импортыг орлох органик бараа бүтээгдхүүн үйлдвэрлэх нөхцлийг бүрдүүлсэн, оновчтой мэргэн бодлого үйл ажиллагааг тууштай баримтлан ажиллаж чадвал “Хонгилын үзүүрт гэрэл сүүмэлзэж байна” гэж хэлж болохоор байна.

      Ирж буй Гал Тахиа жил Монгол улсын  гадаад худалдаа, Гаалийн байгууллагын хувьд ашиг орлого ихтэй, амжилт бүтээл дүүрэнтэй жил болохнээ…

СУДЛААЧ   Б.Цэрэн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car