antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 14, 2017 2 comments

С.Эрдэнийн давалгаа ГОЦ ХАЛДВАРТ өвчин үү?

нийтлэсэн Admin

З.Энхболд   С.Эрдэнэд тамга гардуулахдаа  “Нэгдэж, Шинэчилж чаддаг, Оффшорчид, олигархиудаас салж чадсан гишүүддээ баяр хүргье”  хэмээн хэлсэн. Гэхдээ энэ нь үнэхээр үнэн үг үү гэвэл эргэлзээтэй л дээ. Ямартаа ч эрх мэдлийг атгаад удаагүй байгаа С.Эрдэнэ тийш намын нөхөд нь санаа оноогоо илгээгээд дундрах янз алга байна. П.Цагаан намын даргадаа ил захидал илгээсний араас  Ц.Оюунгэрэл нарын Ардчилсан намын гишүүд  намын дотоод асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм. Тэд хэлэхдээ  сүүлийн үед намын дотоодод намын үзэл санаанаас ихээхэн гажсан, ардчиллын үнэт зүйл, хууль дээдлэх зарчмыг үл тоомсорлосон зүй бус үйлдэл олширсоор байгаа гэлээ. Мөн намын дүрмийн төслийг эцэслэн боловсруулах үйл явц, намын их хуралд танилцуулах, Улсын Дээд Шүүхэд бүртгуүлэх намын дүрмийн хувилбар бүгд гишүүдээс нууцалсан хаалттай байдалтай байгааг бусад гишүүд нь эсэргүүцэж буйг тодотгож байна. Гишүүн асан Ц.Оюунгэрэл “АН-ын дотоод сонгуульд гарч байгаа хэд хэдэн зарчмын маргаан байна. АН шинэчлэлийн мөрийн хөтөлбөрөө VI их хурлаар баталсан. Энэ хөтөлбөрт одоогийн явуулж буй дотоод сонгуулийн зохион байгуулалт нийцэхгүй байна. Манай намын шинэчлэлийн хөтөлбөрийн гол агуулга нь намыг нээлттэй болгох байсан. Гэтэл дотоод сонгууль явуулж буй дүрэм журам маш хаалттай нөхцөлд хийгдэж байна. Ялангуяа намын VII их хурлаар баталсан шинэчилсэн дүрэм намын гишүүдэд нээлттэй болоогүй. Намын дүрмийг Дээд шүүх бүртгэж авч амжаагүй юм болов уу. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Дээд шүүх энэ асуудлаар хуралдаагүй байна. Хоёрдугаарт Дээд шүүхэд бүртгүүлээгүй, хаалттай дүрмээр сонгууль явуулбал үр дагавар нь яах вэ гэдэг асуудалтай тулгарч байгаа. Дүрмийн бус байдлаар сонгууль явуулбал намын гишүүд хүлээн зөвшөөрөх үү гэдэг маш их эргэлзээтэй байна. Тиймээс энэ сонгуулийг намын дүрэм ил тод болсны дараа явуулаач гэдэг саналыг С.Эрдэнэ даргад удаа дараа тавьсан. Хариу алга байна. Мөн намын Дотоод сонгуулийн хороо гэдэг байгууллага эрх мэдлээ хэтрүүлсэн үйл ажиллагаа удаа дараа явуулж байгаад гишүүд дургүй байна. Тухайлбал Дотоод сонгуулийн хороо бүртгэл явагдаж дуусаагүй байхад хураамж  нэртэй цоо шинэ татварыг өөр дансанд төвлөрүүлж байна. Одоо АН-ын сонгуульд оролцох хүсэлтэй бол дүрмийн бус татвар, хураамж төлөх хэрэгтэй болоод байна. Эрх мэдлээ хэтрүүлсэн, хураамж гэж хууль бусаар тогтоосон зүйлийг төлөхгүй байхыг бид ярилцаж байгаа. Мөн нэг ноцтой зүйл нь авч байгаа татвар хураамж, дэнчингийн хэмжээ. Өмнө нь АН-ын ҮЗХ-нд нэр дэвшихэд 1 сая төгрөгийн дэнчин төлдөг байсан бол одоо 3 сая төгрөгийн дэнчин, 3 сая төгрөгийн хураамж төлөх болоод байна. Өмнө нь Нийслэлийн намын  даргад нэр дэвшихэд хураамж, дэнчин хэрэггүй байсан бол өнөөдөр 90 сая төгрөгийн дэнчин тавьж байна. Эдгээр шаардлагууд нь АН-ын албан тушаалыг үнэлгээжүүлсэн, МАН-ын хэрэгжүүлж байгаа 60 тэрбумын схемийг АН-д гоц халдварч өвчин мэт авчирсан буруу жишиг гэж үзэж байна. Сөрөг хүчин АН эрх баригч хүчнийхээ бурууг шүүмжлэх ёстой байтал өөрсдөө гоц халдварт өвчнөөр өвчилж болохгүй.” гэлээ.

Түүнчлэн намын гишүүдээс авах татварыг дүрмийн хүрээнд оновчтой тогтоох, улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа үед намын дотоод сонгуулийг гишүүдийн идэвх оролцоонд тулгуурлан зардал багатай зохион байгуулах, Сонгууль зохион байгуулах зайлшгүй шаардлагатай зардлын тооцоог гаргаж нээлттэй мэдээлэх, намын дансыг яаралтай шилэн болгож, намын гишүүдийн итгэлийг сэргээх, намын дотоод сонгуулийг дээрх асуудлыг шийдвэрлэсний үндсэн дээр Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа явуулах зэрэг асуудлыг намын удирдлага С.Эрдэнэд тавьж буй юм байна.

За харин АН-ын дарга С.Эрдэнэ намынхаа гишүүдийг ийм мэдээлэл хийсний араас сошиал хуудсандаа  “Ардчилсан намын дотоод сонгууль бол Сонгох, сонгогдох бүх эрх мэдэл намын жирийн гишүүдийн гарт шилжсэний илрэл. Энэ нь бидний зорьсон Шинэчлэлийн хоёр дахь давалгаа юм. Гишүүдээсээ асуудаг, гишүүдээрээ шийдүүлдэг тэр зарчмаас ухрах ёсгүй” хэмээн бичсэн байгаа юм.

Чухам тэгээд түүний нэрлээд буй давалгааг бусад гишүүд нь гоц халдварт өвчин гэж хараад байвал намын шинэчлэл нь үлгэр л болох болов уу даа.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (March 14, 2017 8:53:46 am )

    ха ха … жинхэнэ олигархид нь тамгаа гардуулж өгчихөөд … ха ха элэг авах юмаа

  • TTTTTTTTTTT (March 15, 2017 6:44:35 pm )

    ENE NOHOR YALAAGAA ALAH GEED GER SHATAACH VII DEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEE

antalya rent a car