antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 13, 2017 7 comments

“Mongolia’s next top model” шоуны ялагчаар Б.Цэрэндолгор тодорлоо

нийтлэсэн Admin

“Боловсрол суваг” телевиз”, “Бюро 24/7” дижитал сэтгүүлийн уран бүтээлчдийн хамтран зохион байгуулсан Монголын загварын ертөнцөд цоо шинэ дүр төрх бий болгох зорилготой “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийн эцсийн шалгаруулалт өчигдөр болж, шилдгүүдийг тодрууллаа.

Энэхүү шоуны эцсийн шалгаруулалтад Ю.Балжидмаа, Б.Цэрэндолгор, Т.Номин-Эрдэнэ нарын шилдэг оролцогч үлдээд байсан юм. Ингээд шүүгчид болон үзэгчдийн санал асуулгаар Б.Цэрэндолгор 67 оноогоор тэргүүлэн ялагчаар тодорлоо.

Тэрбээр “Ач” анагаах ухааны их сургуульд шүдний эмч мэргэжлээр суралцдаг бөгөөд үндэсний оператор “Жи-Мобайл” компанийн нүүр царайгаар нэг жилийн хугацаатай ажиллах, 20 сая төгрөгийн мөнгөн шагнал, Парис хотоор аялах, Сингапур улсын “Looque” загварын агентлагтай хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллах эрхээр шагнуулав.

Харин Ю.Балжидмаа 48 оноогоор хоёрдугаар байрт, Т.Номин-Эрдэнэ 39 оноогоор гуравдугаарт байрт тус тус шалгарлаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • хүннү (March 13, 2017 11:05:26 am )

    Энэ охид амжит хүсэе. Нөгөө хоёр охинд ч гэсэн амжилт хүсэе та хоёр чадварын хувьд Цэрэндолгортой ойролцоо байсан зарим талаараа жоохон илүү байсан гэхдээ шүүгч нар та хоёрыг их хол үлдээлээ. 67,48,39 гэдэг хол зөрүү байгаа биз, 67,64, 61 гэдэг юм уу, яагаад гэхээр та гурвыг хэдхэн хормын өмнө амаа олохгүй магтацгааж байсан шүүгч нар ийм хол зөрүүтэй оноо өгч болдог юм уу.

  • zochin (March 13, 2017 8:05:35 pm )

    Shal buruu hudlaa shuult bolson.Ilt haragdaj baihad.Jujig togloson ym bish uu.

  • Baterdene (March 13, 2017 9:01:38 pm )

    Ард түмнээр даажигнасан тэнэг 3 шүүгч ярьж тохирсоныхоо дагуу ижил оноо өгч үзэгчдийн мессежээр илт давамгай байсан Балжидмааг гомдоож үхэр монголчуудад молиго үмхүүлэв.

  • зочин (March 13, 2017 9:04:06 pm )

    Биднийг хулхидах хүмүүс ч олон юм даа Ерөнхийлөгчөөсөө эхлүүлээд

  • зочин (March 13, 2017 10:50:43 pm )

    Балжидмаагийн хавтгай том нүүр, муруй , жижигхэн уруулыг дэлхийн загварынхан хүлээн зөвшөөрөхгүйээ,тийм царайтай модел нэг ч байдгүйшд.

  • z (March 15, 2017 8:06:23 pm )

    baljidmaa chin nasaa darzan bizdee

  • Ану (March 21, 2017 12:02:37 pm )

    Цэрэндолгорын тасархай чих, муруй царай, алцан хөл, даравгар уруулыг яаядаа байз. Жинхэнэ модел

antalya rent a car