antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 13, 2017 2 comments

С.Эрдэнэд намаа шинэчлэх хүсэл бий юу?

нийтлэсэн Admin

С.Эрдэнийн арга барилаар хэчнээн урагшлаад АН дахиад л өвдөг шороодохоос өөрийг үзэхгүй гэдгийг хэн хүнгүй л хэлж ярьж байна. Намын тамгыг атгаад удаагүй тэрбээр гишүүд, дэмжигчдийг янз бүрээр шахаж, боомилсон шийдвэрээ эргэж харах ёстой П.Цагаан эрхэм ил захидлаар дамжуулан хэлж, сануулж байна. П.Цагаан Ардчилсан Намын бүх шатны байгууллага,удирдах бүрэлдэхүүнийг сонгох сонгуультай холбоотой дүрэм, журам, тогтоол зэргийг орон нутгийн намын байгууллагын цахим хуудаснаас олж үзээд улмаар ил захидал бичсэн байна. Тэрбээр “Ардчилсан Намын шинэчлэлийн амин сүнс нь гишүүд дэмжигчдийн бүх төлөөлөл намын үйл ажиллагаанд аль болох идэвхитэй, чөлөөтэй оролцох боломжоор хангаж өгөх явдал. Ардчилсан Намын үндэс суурь нь Ардчилсан Намын нийт гишүүд. Гэтэл Ардчилсан Намын удирдах байгууллагад нэрээ дэвшүүлэх гишүүдийн эрхийг элдэв янзын босго, болзлоор хумьж хязгаарласан нь туйлын буруу гэж үзэж байна. Иймд Ардчилсан Намын шинэчлэлийн үйл явцыг түүчээлэн эхлүүлж, манлайлан удирдах түүхэн хариуцлага хүлээсэн намын даргын хувьд Та дараахь асуудалд анхаарлаа хандуулж, холбогдох шийдвэрийг засч залруулах арга хэмжээг нэн даруй авна уу.

Үүнд: Нэгдүгээрт, Дэнчин, татвар, хураамж гэсэн нэр томьёоны агуулга, ойлголтыг дүрэм, журамд зөв хэрэглэх. Ингэхдээ дэнчинг сонгуульд ялсан нь буцааж авдаг, ялагдсан нь алддаг байхаар зохицуулж, хуримтлагдсан дэнчингийн хөрөнгөөр сонгууль зохион байгуулдаг болгон өөрчилж, “Сонгуулийн хураамж” гэгч үндэслэлгүй санхүүгийн нэмэлт дарамтыг хүчингүй болгох.

Хоёрдугаарт, АН-д элсээд 6 сар болсон байх, 2016 оны сонгуульд ямар байр байдалтай оролцсон зэргээр нь хяхаж хавчсан заалт нь Ардчилсан Намын эв нэгдлийг хангах, улмаар нээлттэй, ард түмний нам болох алсын зорилгод хор хохиролтойгоос гадна Үндсэн хуулийн суурь зарчим, заалттай ч зөрчилдөж байгаа тул хүчингүй болгох.

Гуравдугаарт, Намын дотоод бүтцийн байгууллага намын Үндсэн дүрэм, хууль тогтоомжоос давсан, зөрчсөн хэм хэмжээ тогтоодог байсан урьдын гажуудлыг давтахгүй байхад анхаарах нь зүйтэй гэж үзэж байна. Ардчилсан Намаа ардчилсан замаар шинэчилнэ гэдэгт гүнээ итгэж байна” гэжээ.

Чухам харин С.Эрдэнэ дарга намаа ардчилсан замаар шинэчлэх зүрх сэтгэлтэй нэгэн үү гэдгээ одоо харуулах үлдээд байна.

Хэрэвзээ үгүй бол АН-ын ирээдүй бараантаж л байна даа.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (March 13, 2017 8:54:09 am )

    очиж очиж ийм этгээдээр дарга сонгочихоод шинэчилнэ энэ тэр гэж битгий мөрөөд 🙂

  • Иргэн (March 13, 2017 12:50:44 pm )

    Унгачихаад хавчин гэгч болно доо АН-ынхаан.

antalya rent a car