УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн энэ үед МАХН-аас татгалзах гэж байгаа гэх мэдээлэл гараад байгаа. Тэгвэл тэрбээр тийм шийдвэр одоогоор гаргаагүй байгаа бололтой. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд намынх нь дарга нэр дэвших эсэх асуудлаар хэвлэлд байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр хэлэхдээ “2017 оны Ерөнхийлөгчид ямар хүнийг дэвшүүлэх вэ гэдэг дээр ард түмэн Н.Энхбаяр даргыг дэвшүүлчихгүй юм байх даа гэж ярьдаг. Би ч гэсэн тэгж боддог. Н.Энхбаяр дарга эцсийн байдлаар шийдвэрээ гаргаагүй байна гэсэн. Нэгдүгээрт, ял шийтгэлтэй тооцох гэдэг асуудал байхгүй. Өршөөлийн хуулиар Эрүүгийн хуулийн 78 дугаар заалтыг хүчингүй гээд заачихсан. Тэр заалт дээр ял шийтгэлтэй тооцох ёстой гэсэн үгийг байхгүй болгочихсон. Хоёрдугаарт, Улсын дээд шүүх энэ шийдвэрийг дахиад гаргасан. Ял шийтгэлтэй байсан гэдгээр хаалт хийх бололцоогүй. Гэхдээ ганцхан асуудал дээр санаа зовж байна.
Сонгуулийн хууль дээр ямар байгаа бол. Тухайн үед сонгуулийн хуулийн ажлын хэсэгт Д.Тэрбишдагва, Н.Батцэрэг хоёр орсон. Монгол Улсын Үндсэн хууль дээр Монгол Улсад байнга оршин суугч иргэнийг нэр дэвшүүлнэ гэж байгаа юм. Байнга оршин суугч гэдэг нь гадаадад зургаан сар амьдарч үзээгүй хүн байх ёстой гэж байна. Энэ нь шинэ хууль дээр ороод ирсэн. Тухайн үед ийм балай юм хийх гээд байгааг нь хэлж байсан. Үүнийг дахин лавлах шаардлагатай байгаа. Тасралтгүй зургаан сар гадаадад амьдраагүй байх. Наана нь ирж, очиж байсан гэж.” хэмээн ярьжээ.
Тэгэхээр О.Баасанхүүгийн тухайд Н.Энхбаярын сул талыг ийнхүү хэвлэлээр ил тод ярьж буй нь уг чанартаа түүнд Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх хүсэл сонирхол байна уу гэж асуухад хүргэж байгаа юм.
Түүнчлэн МАХН-аас Н.Энхбаяр биш бол С.Ганбаатарыг нэр дэвшүүлнэ гэх бор шувуу нисч буй. Гэхдээ С.Ганбаатарын тухайд хүчтэй өрсөлдөгч байж чадахгүй л болов уу. Харин ч МАН, АН-ын нэр дэвшигчдийн саналыг тодорхой хэмжээнд хуваагаад өнгөрч болох юм.
МАН-ын тухайд М.Энхболдын нэр эхнээсээ л яригдсан бол АН-аас Үүл баатар нэр дэвшинэ гэдгээ намынхандаа хоёр ч удаа мэдэгдээд буй. Мөн Б.Жаргалсайханы нэр яригдаж байгаа. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн марафонд Монголчуудын хувьд ба, бэ-гүй мэддэг нөхдүүд уралдацгаах нь тодорхой байгаа.
Ямартай ч эрх баригч намаас Сонгуулийн тухай хуулиас Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг тусад нь батлахаар хуулийн төсөл санаачилсан ч эргүүлэн татсан. Ингэснээр УИХ-д суудалтай улс төрийн намууд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх үүсэх хуулийн зохицуулалт үйлчлэх юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
САНАЛ (March 13, 2017 11:06:51 am )
ЭНХБАЯР ДЭВШВЭЛ Ч БАЛЛАНА Л ДАА ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ТҮҮНД ОПДООХОНДОО ХЭН Ч БАРААДАХГҮЙ Л БОЛОВ УУ
-
Anonymous (March 13, 2017 11:42:11 am )
ЭНЭ ХҮН 6 САР ГАДААДАД ЭМЧЛҮҮЛСЭН МОНГОЛ ХҮН ӨӨРИЙН ӨВЧӨН ЗОВЛОНГОО ЭМЧЛҮҮЛЭХ ЭРХТЭЙ ЭНЭ БОЛ ХҮНИЙ ЭРХ
-
Ээнээ (March 13, 2017 12:03:28 pm )
МАН аль хэдийнээ Н.Энхбаярын гадаадад хэд хоносон зэрэг мэдээллийг олж аваад хуулиндаа зүйчихсэнийг мэдэхгүй баНА УУ?
-
Хөх чоно (March 13, 2017 1:00:00 pm )
Ойчсон бөхөд шалтаг мундахгүй. Энэ хүн монголын төлөө юу хийлээ?
-
Zochin (March 13, 2017 4:59:56 pm )
BAASANHVV SUUDALAA ARWAN TERBUMAAR ZARAH GEJ BN
-
Anonymous (March 13, 2017 6:56:11 pm )
yundaa ataarhdag ymbe dee
-
Anonymous (March 13, 2017 8:02:32 pm )
Н.Энхбаярыг нэр дэвшээсэй гэж ард түмэн хүсч байгаа шүү. Дэвшвэл хоёр гараа өргөөд ч болтугай дэмжинэ.
-
зр (March 13, 2017 8:13:58 pm )
Баасанхүүг ерөнхийлэгч болговол яахуу .Тэр харинч чадна даа..
-
хуульч (March 14, 2017 7:36:59 pm )
БААСАНХҮҮ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭШИХ НАСНЫ ШАЛГУУРТ ХҮРЭХГҮЙ НЬ ХАРАМСАЛТАЙ ???
-
-
чимх (March 13, 2017 9:50:52 pm )
Дэмжинээ бялдууч нар өмдөндөө гожигдуулна даа
-
zochin (March 13, 2017 10:26:42 pm )
Baasan huu ooroo neree devshyyl tegvel shudraga eronhiilegsh heregtei yynd ard tymen demjih bh
-
zochin (March 14, 2017 2:01:27 am )
Enkhbayart bas iim yum bicheed uguh doloogch uldjee
-
ZOCHIN (March 14, 2017 2:06:50 am )
S.GANBAATAR shuu dee ene hun l abarna shuu yun M.ENKHBOLD BAT-UUL BE TED GARBAL BID DUUSNA SHUU MANANgiin AASHILAHIIG TESEHGUI ENKHBAYAR ENE BUH MUU YUMNII ETSEG NI SHUU DEE HAAN BOLOOL BALARSAN ER
-
Zochin (March 14, 2017 3:18:06 am )
Jargalsaihniig demjiyee! Ter humuuseer ajil hiilgej chadah bha. Ter ih shudarga hun
-
tumur (March 14, 2017 9:27:14 am )
ODOO MONGOLD ENHBAYAR SHIG MUNDAG HUN ALGADAA. DEVSHIJ YALJ GARJ IREED MUUSAIN TEJEEVER GULUGNUUDEE HURDAN NYADLAA!
15 Comments