antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 13, 2017 8 comments

Давж заалдах шатны хурал ЭРГЭЛЗЭЭ-тэй асуудлуудын ээдрээг тайлах уу?

нийтлэсэн Admin

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн  давж заалдах шатны шүүх хурал гуравдугаар сарын 14-ний өдөр буюу маргааш  09.00 цагт Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд болох юм.  Анхан шатны шүүх  Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт 24-25 жилийн ял оноосон. Шүүх хурлын дараа ял сонссон нөхдүүдээс гадна С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдэж, гомдлоо хүргүүлсэн байдаг. Тэрчлэн шүүх түүний гомдлыг шүүх хүлээн авч, хэрэгтэй танилцан, хурлыг товлоод байна.

Түүнчлэн ял сонссон хүмүүсийн ар гэрийнхэн өнгөрсөн хугацаанд хэвлэлийнхэнд хэдэнтээ хандаж, анхаарал татсан мэдээллүүдийг хийж байсан.  С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтнүүд гэж шүүхээс тогтоогоод байгаа нэр бүхий гурван хүн нь үйлдсэн гэмт хэргээ нуун далдлахын тулд дөрвөн хүнийг шатааж хөнөөсөн гэх мэдээллийг Ерөнхий прокурор өгсөн. Тэгвэл Улсын Ерөнхий прокурорын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Ц.Өлзийжаргал news.mn сайтад өгсөн ярилцлагадаа  “-Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт дээрх гэмт хэргийг нуун далдлах зорилгоор бүлэглэн  2006 оны арванхоёрдугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Б.О-г гэртээ амарч байх үед нь галдан шатааж, эхнэр, насанд хүрээгүй хоёр хүүхдийн  хамт биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар, санаатай шатааж амь насыг нь хөнөөсөн үйлдэлд нь ял сонсгон яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх энэ хэргийг нотлогдсон гэж үзэж ял шийтгэл оногдуулсан. Энэ хэргийг илрүүлэхээр Тагнуул, Мөрдөн байцаах газар, Прокурор гээд хууль хяналтын байгууллагууд олон жил хүч тавин ажиллалаа.

Үндсэндээ анх хэрэг үйлдэгдсэнээс хойш 18 жил  энэ хэргийг “Улс төрийн  зорилгоор үйлдэгдсэн” гэдэг ойлголтыг  манай улс төрчид ч ярьж, хэвлэл, мэдээллийн байгууллагууд ч бичиж, нийтэлсээр  өнөөдрийг хүрлээ. Хэргийг шалгаж тогтоогоод шийдчихээр “Энэ тийм байх ёсгүй” гээд л  яриад байна. Хүмүүсийн толгойд 18 жил  тогтсон ойлголтыг өөрчлөх хэцүү. Эрүүгийн хуулийн 91дүгээр зүйл ангийн “хүнийг санаатай алах” гэсэн зүйл ангиар ял оногдуулсан. Эдгээр хүмүүст ял оногдуулсан Шүүхийн шийдвэрт  “2002 оны Эрүүгийн хуулийн арванхоёрдугаар зүйлийн 12.1-г журамлан” гэсэн байгаа. Энэ нь оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн заалт. Хэрэг үйлдэгдэх үед 1986 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Тэгэхээр шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа  эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг  хэрэглэсэн гэсэн үг. Шүүгдэгч  Ц.Амгаланбаатарт  Эрүүгийн хуулийн 91.2.1 буюу шунахай сэдэлтээр, 91.2.4 буюу  захиалгаар, 91.2.11 буюу урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, 91.2.12 буюу онц харгис хэрцгий аргаар С.Зоригийг алсан гэж ял шийтгэл оноосон. Шүүгдэгч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт  дээрх зүйл ангиуд дээр нэмээд  1986 оны Эрүүгийн хуулийн 241 буюу  насанд хүрээгүй хүнийг гэмт үйл ажиллагаанд татан оруулах гэх зүйл ангиар ял оногдуулсан. Тодруулбал, Ц.Амгаланбаатар нь тухайн үед насанд хүрээгүй байсан учраас энэ зүйл ангиар ял нэмсэн. Мөн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт шүүхээс С.Зоригийг алсан хэргийг нуун далдлах зорилгоор бүлэглэн  2006 оны арванхоёрдугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Б.О-г гэртээ амарч байх үед нь галдан шатааж эхнэр, насанд хүрээгүй хоёр хүүхдийнх нь хамт биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь мэдсээр байж, онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар, олон хүнийг, давтан үйлдлээр санаатай шатааж алсан үйлдэлд ял оногдуулсан.” хэмээн ярьжээ.

Тэгвэл medee.mn сайтад анхаарал татсан мэдээлэл гарчээ. Тодруулбал, Одоогоос 11 жилийн өмнө буюу 2006 оны 12 дугаар сарын 21-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт нэг айлын дөрвөн хүн шатаж нас барсан харамсалтай хэрэг нь, цахилгааны буруу ашиглалтаас болсон гэх галын нотломж гарч байсан тухай мэдээлэл юм. 2007 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр энэхүү галын хэргийн талаар Орхон аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч, шадар ахмад Б.Хашчулуун нотломж гаргасан байдаг аж. Нотломжийг гэрч Д.П, Б.Ө болон цагдаагийн мөрдөн байцаагч, дэслэгч Ч.Анхбаяр, хэрэг бүртгэгч, ахлах дэслэгч Ч.Энхболд нарыг байлцуулан гаргасан байна.Тус нотломжид Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт Рашаант багийн … дугаар гудамжны …  тоотод оршин суух иргэн О нь хоёр хүүхдийн хамт 2006 оны 12 дугаар сарын 22:00 цагийн орчимд дэлгүүрээс хиам талх авч ирэн, цахилгаан тогоо ажиллуулан халааж идээд амрахаар унтсан байна. Иргэн О-ийн амьдардаг 71 настай төрсөн эх С нь өмнөх өдөр нь охиныдоо очихоор явсан байжээ. Галын улмаас иргэн О, М болон хоёр хүүхэд нь нас барсаныг илрүүлж, галын голомтоос гаргах ажиллагааг Орхон аймгийн гал унтраах 81-р ангийн гуравдугаар салааны алба хаагчид зохион байгуулсан байна.Хэргийн газрын үзлэг гэрчүүдийн тодорхойлолтоос үзэхэд Рашаант багийн … дугаар гудамжны … тоотод гарсан гал түймэр нь цахилгаан ашиглалтын буруугаас гарсан гэх үндэслэлтэй байна гэжээ. Улмаар Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 2.1.1-д заасныг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзах, галд нэрвэгдсэн иргэдийн ар гэрийнхэнд эд материалын тусламж үзүүлэх санал гаргасан байна” гэхчлэн ярьсан байдаг.

Орон нутгийн гэрчүүдийн хэлж буйгаар, хэрэг гардаг өдөр иргэн О-ийн эхнэр М-ийн төрсөн өдөр болсон аж. Оройн 22:00 цагийн орчимд иргэн О нь хоёр хүүхдийн хамтаар дэлгүүр орж ирэн, хоол хийж өгөх гэж байгаад халуун тогоогоо залгаатай унтсан нь гал гарах шалтгаан болсон хэмээн галын нотломжид бичсэн байдаг аж. Тухайн үед шатаж нас барсан иргэн О-ийн ар гэрийнхэн галын дүгнэлттэй танилцаж, О-ийнх арав орчим жил цахилгааны монтажаа солиулаагүй байсан учраас галын шалтгаан цахилгааны буруу ашиглалтаас үүдсэнийг хүлээн зөвшөөрч байсан гэнэ.

Тэгэхээр цахилгааны буруу ашиглалтаас үүдсэн гэгдэж байсан энэ хэрэг ямар учраас С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгтэй холбогдсон бэ гэдэг нь анхаарал татаж байгаа. Тэгвэл Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан Эрдэнэт хотоос баривчилжээ.  Үүнээс хоёр сарын дараа дээрх  галын хэргийг дахин сөхөж, шатаж нас барсан иргэн О-ийн эгч Хишгээг хуулийн байгууллагаас С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгтэй хамаатуулан хохирогчоор дуудсан талаар өгүүлсэн байгаа юм. Мөн  2016 оны 12-р сарын 27-нд болсон С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг хэлэлцэх шүүх хуралд хохирогчоор оролцуулсан гэх  мэдээлэл бас бий. Шатаж амиа алдсан О гэж хүн нь нэр бүхий улстөрчийн бие хамгаалагч байсан гэх мэдээлэл байгаа юм. Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нар өмнө нь  үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор гэр бүлийн дөрвөн хүнийг галдан шатаасан гэх тайлбарыг хуулийнхан өгч байна. Гэтэл хэрэг гарсан даруйд мэргэжлийн байгууллага дүгнэлтээ гаргахдаа цахилгааны буруу ашиглалтаас болсон гэж дүгнэж байсан талаар өмнө нь бид мэдээлсэн.

Ер нь бол давж заалдах шатны энэ шүүх хурлаар эргэлзээтэй байгаа олон асуудлуудын ээдрээг тайлах уу гэдэг хүлээлт үүсээд байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Ganbaa (March 13, 2017 9:36:12 am )

    Ebe batvvl hoer heregee halahlaj yaduu dooroi 2 hvneer mongo toloj suulgahaar boljdee

  • зочин (March 13, 2017 12:11:01 pm )

    Бат үүл нөгөө эхнэр булган хоёр хаачихваа

  • овгон (March 13, 2017 2:03:38 pm )

    Монголын туршлагатай тагнуулын байгуулгыг татар буулгаж хуурамч хэрэг бурдуулэх этгээдуудээр ядарсан ард тумнээ доромжилж байгаа Тор ,шуухийн байгуулгыг шинчлэх хэрэгтэй болж!Ард тумний нудэн дээр худал хуурчийг хамгаалж байгаа нохдуудод хариуцлага тооцож чадахгуй Тор байдгийг узлээ.

  • овгон (March 13, 2017 2:04:41 pm )

    Монголын туршлагатай тагнуулын байгуулгыг татаж, буулгаж хуурамч хэрэг бурдуулэх этгээдуудээр ядарсан ард тумнээ доромжилж байгаа Тор ,шуухийн байгуулгыг шинчлэх хэрэгтэй болж!Ард тумний нудэн дээр худал хуурчийг хамгаалж байгаа нохдуудод хариуцлага тооцож чадахгуй Тор байдгийг узлээ.

  • zochin (March 13, 2017 3:15:18 pm )

    ene hereg uul ni gerchtei byr 2 gerchtei bulgan batvvl hoer . ard tvmenee doromjilj bgaa ym shig hudalaa shvvgeed bna ymarwaa ymand shudarga ym alga bolchood bna batvvl bulgan ELBEGDORJ nar bol iim l ym hiigeed bgaa sonin bgaa biz

  • Anonymous (March 13, 2017 7:09:47 pm )

    ene balarsan egch hi yu bodoj yawdag bnaa gemgvi xvmvvsiig gemten bolgood y
    vil lai ni uurt ni irex bxdaa 1 udur

  • муу зохиолоор хийсэн жүжиг (March 14, 2017 7:53:17 am )

    Энэ хэргийг шалгах хүмүүсийг ойр ойрхон солисон,олон гэрч тодорхойгүй нас бараад байсан зэрэг нь зүгээр нэг шунахай -2 хүний үйлдэл байж таарахгүй Буухаасаа өмнө яаравчлан муу зохиолоор хийсэн маш эмгнэлт үнэмшилгүй жүжиг

  • sain ajillasan bn (March 14, 2017 10:55:58 am )

    Huuliin baiguullaguud maani sain sajillasan bn. Odoo naad aluurchiddaa yaliig n edluul. Mun ar geriinhen n gej huuliin baiguullagiig uguisgesen humuust bas hariutslaga toots. Heden jiliin daraa buh zuil il bolohoor end yugaach medehgyui balai yum bichsen nuhduud amaa barinaa

antalya rent a car