antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 13, 2017 4 comments

Тээврийн жолооч нарыг хятад архиар дайлж аминд нь хүрсэн хятад эзэн ор сураггүй алга болсон уу

нийтлэсэн Admin

Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт тээвэрлэлтэд явдаг жолооч нар өнгөрсөн бямба гаригт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тодруулбал “Эрдэнэс таван толгойн”-н тээвэрлэлтийг хийдэг Хятад эзэнтэй, “Монфорт” компанийн зургаан жолооч “ЭрдэнэсТТ”-оос 90 км-т байрлах цайны газарт хооллоод, архи уугаад цааш хөдөлсөн гэдэг. Ингээд Цагаан хад орчимд гурвынх нь бие огцом муудаж нас барсан бол гурав нь эмнэлэгт хүргэгдсэн байгаа юм.

Тэгвэл амиа алдсан жолооч нарыг үл мэдэгдэх шингэн уусны улмаас нас барсан гэх дүгнэлтийг урьдчилан гаргасан байгаа аж. Харин гурван жолооч тус аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасагт эмчлэгдэж байна.

Мэдээллийг авсан даруйд ЭМЯ, Хор судлалын салбар зөвлөл, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүд Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч нартай цахим хурал хийж, өвчтнүүдийн эмчилгээ, оношилгоо, хариу арга хэмжээний талаар зөвлөмж өгч, мэргэжил аргазүйн удирдлага, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг шуурхай ханган ажиллаж байна. Одоогоор шинжилгээний эцсийн дүн гараагүй байна.

Чухам ямар шингэн уусан, эсвэл архи уугаад хордлогод орсон уу гэдгийг шинжилгээгээр тогтоох юм байна.

Энэ харамсалтай хэргийн тухайд гэвэл ажлаа тараад явж байсан 7 залууг хятад эзэнтэй хятадын тал хариуцагч нь баяр тэмдэглье гэж дуудахад нэг залуу нь ороогүй явж, 6 нь хооллоход тэр хоолонд оруулсан хятад өөр нэгэн хятадаас урд зүгийн архи авч дайлжээ. Тодруулбал, нүүрсний тээвэрлэлт хийдэг Хятад эзэнтэй, “Монфорт” компанийн зургаан жолооч “Эрдэнэс тавантолгой”-гоос 90 км-т байрлах цайны газар хооллож мөн согтууруулах ундаа хэрэглээд хоёр нь газар дээрээ нам өнгөрсөн бол нэг нь машинаа барьж хөдлөөд км хүрэлгүй Цагаан хад орчимд аптекийн гадаа нас барсан байна. Хоёр залуугийн цогцсыг өчигдөр Нийслэлд авчирсан бол хоёр нь Өмнөговийн эмнэлэгт сэхээнд байгаа ба биеийн байдал нь хүнд байгаа аж. Азаар нэг залуу нь архи бага амссанаар гайгүй гэсэн боловч бие нь муудсан байна. Бүгд л 90-ээд оныхон бөгөөд эхнэр, бага насны хүүхэдтэй залуус байжээ.

Урьдчилсан байдлаар хоол, архины хавсарсан хордлого гэх оношийг тавьжээ. Архи зарсан хятад ор сураггүй алга болжээ. Тэнд өдөр шөнөгүй тасралтгүй цуваагаар 1000, 1000 том машинууд нүүрс зөөдөг гэнэ. “Монфорд” нь “Вэнсвэй” компанийн тээвэрлэгч юм байна.

О.Сайхан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (March 13, 2017 9:54:50 am )

    Үмхий хужаа нар албаар цөөхөн монголыг устгах зорилготой хүнсээр нь хордуулж төрөл бүрийн хорт хавдар хачин хачин өвчин гарах болсон нь үүнтэй холбоотой. Хужаагаас хүнсний зүйл, эмнүүд оруулж болохгүйшдээ дээр ажиллаж бгаа сүгнүүдээ анхааралдаа аваач. Монос гэж шуналын тулмууд дандаа урдаас эмнүүдээ оруулчаад худлаа өөр улсынх гэж зардаг бсан

  • beltreg (March 13, 2017 1:23:09 pm )

    Tegeed l xeden arxichidaa omoorood l ….er ni end yawj baigaa jolooch nar baiga l kabindaa arxi xvvxen 2-g avch yawdag shde. Xvvxnvvddee kabinaaca gargaxgvi xool zuuj gvildeed l, xoorondoo coliod l..

  • zochin (March 13, 2017 2:45:13 pm )

    1. ard tumen yadyy ychraas hool ugsun hun deer ochij b.na
    2. ard tumnee guilagchin bolgoson darga nartai haruitslaga tootsoh tsag irj
    3. erunhii said bolon MAN Tsedenbal darga shig zorigtoi shiidber gargaj ene hyatadiin asuudliig neg tiish ni bolgoj ard tumnee taiban amgalan amraah heregtei b.na
    4, Hyataduudiig ehk ornoos gargaj chadah tiim erunhiilugchiig odoo songoh heregtei b.na

  • irgen (March 13, 2017 9:07:41 pm )

    ajil hiij baihdaa yadaj arhi uuhaa boliochdee,,,,yhsenee hiigeed l hor guigaad zarai aldaad hujaagaar dailuulaad yavdag um be !!!!!!

antalya rent a car