antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 9, 2012 14 comments

Т.Бадамжунай сайд 1.6 сая доллараар хоёрхон ширхэг бугуйн цаг захиалжээ

нийтлэсэн Admin

Хотын ерөнхий менежерээр ажиллаж байсан шавилхан эр гэнэт Барон Унгерны нуусан алтыг олчихов уу гэлтэй бийлэгжүү загнах болсныг хүмүүс хараад ихэд гайхаж байсан цаг саяхан. Төдөлгүй Т.Бадамжунай УИХ-ын гишүүнээр сонгогдож эрх ямба, эдлэл хэрэглэл нь түүнийгээ дагаад сүрхий сайжирсан билээ. Түүнийг Шадар сайд М.Энхболдын тэргүүлдэг МАН-ын хотын фракцын гал тогооны хүн гэж ярилцдаг. Өөрөөр хэлбэл, бүх асуудлыг “зохицуулдаг” гэсэн үг. Гэтэл мань хүнд өнөөгийн хашиж буй ХХААХҮ-ийн сайдын албан тушаал бага санагдах болж тэрбээр ирэх УИХ-ын сонгуулиар нутгаасаа нэр дэвшин ялалт байгуулах бодол тээн унтах ч завгүй манаргаж яваа гэнэ.

Хэдхэн жилийн өмнө охиныхоо хуримыг Монгол, Солонгос улсуудыг дамнуулан нижгэр хийж шинэ цагийн баячуудын атаархлыг төрүүлээд амжсан Т.Бадамжунай ганцхан хүнээс айж байгаа аж. Тэр нь нутаг усандаа дэндүү нэр хүндтэй яваа экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр. Хэрэв экс Ерөнхийлөгч ирэх сонгуулиар нутагтаа нэр дэвшвэл Жунай хүү баларлаа л гэсэн үг. Учир нь, саяхны судалгаагаар тус аймагт УИХ-ын гишүүн “Фортуна” Н.Батбаяр, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр, МАХН-ын дэд дарга Н.Удвал нарын нэр хүнд тасархай өндөр байгаа нь ил болжээ. Саяхан Т.Бадамжунай сайд Монголд нэрийн барааны дэлгүүрээ нээж буй Швейцарийн алдарт Ulysse Nardin пүүсийн брэнд бүтээгдэхүүн болох захиалгаар үйлдвэрлэгддэг гар хийцийн хоёр ширхэг бугуйн цагийг тус бүрийг нь 800 мянган ам.доллараар захиалж бэл бэнчингээ ээлжит удаагаа гайхуулсныг дуулаад махаа идэж байж цөөхөн хэдэн төгрөгтэй болсон манай бизнесмэнүүд гайхахын сацуу ихэд унтууцсан гэнэ. 1.6 сая доллар гэдэг нь 2 тэрбум гаруй төгрөг гээд бодохоор дэндүү их мөнгө юм. Сонирхолтой нь, Жунай сайд хоёр цагны нэг дээр нь Чингис хаан гэж бичүүлэх өвөрмөц захиалгыг өгчээ. Мэдээж эрхэм сайд нэгэн зэрэг хоёр цаг зүүхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр нөгөө цагны эзэн удахгүй тодрох биз ээ.

Ө.хэмх wikimon


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Anonymous (February 09, 2012 9:22:09 pm )

    lalar shaaj bna

  • Anonymous (February 09, 2012 9:49:31 pm )

    ene hyamdhan brend de, yum medehgyi huniig saihan mallaj bnaa, yadahdaa rolex baisan bol bas yahav,

  • Anonymous (February 09, 2012 9:56:09 pm )

    Naadah chini sain hun bishee muu lalriig udahgui shorond ni hiineeharwaas muu maliin hulgaich tsaraitai pizdaa dahij songogdoh bhaa chi harnaa songogdoj chadahgui bol shorond orhoo medej bgaa biz dee

  • Anonymous (February 09, 2012 11:53:52 pm )

    ene uneheer sejigiin amitan

  • Anonymous (February 10, 2012 9:29:43 am )

    hahuulia beldej bna. 2 tsagiig hen hend ogood yamar ajil avah gej ene luivarchin beldej baigaa bol doo

  • Anonymous (February 10, 2012 10:07:00 am )

    mangas junai. muuhai sejgiin. idsen uusandaa hahaj uheg.

  • Anonymous (February 10, 2012 11:25:02 am )

    Hujaa zarailsan bizdaa

  • Anonymous (February 10, 2012 12:49:06 pm )

    mongoliin huuli badamjunaid guuli bolj dee huurhii

  • Anonymous (February 10, 2012 2:41:43 pm )

    jinhene avilagch hvn chine ene shv de.ene metiin yumnuudas bolj uls oron ard tvmen hugjuhgvi ydarch bga yum. ene junaigiin ijil yunuud zundu bga bvgd man_n oligaarhuud bga.

  • Anonymous (February 10, 2012 2:43:03 pm )

    yag vnen bichsen bna. jinhene avilagch oligaarah hvn chine ene junai bga yum da

  • Anonymous (February 10, 2012 3:25:53 pm )

    Alaad tsagiin gartai ny avahad amar boljdee

  • Anonymous (February 10, 2012 7:53:40 pm )

    Mongold ichdeg, sanaa zovdog alban tushaaltan baina uu???

  • Anonymous (February 11, 2012 4:39:25 am )

    haais-iin oyutan ohin bgaa

  • Anonymous (February 14, 2012 1:29:13 am )

    Omxii xaltar shvd, nvvree neg ugaagaasai.

antalya rent a car