antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 9, 2012 1 comment

Худ ураг дэдүүд

нийтлэсэн Admin

МАН-ынхан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн шинэхэн сайд Н.Номтойбаяр, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг нарт “худ ураг дэдүүд” гэдэг шинэ нэр өгчээ. Учир нь Н.Номтойбаярын дүү Н.Цэлмүүн, Ч.Ганхуягийн дүү Ч.Ганзориг нар гэр бүл болж байгаа юм. Шинэ жилийн баярын үеэр “Алтан сарнай наадам”-д тэд хамтдаа ирсэн нь олны дунд янз бүрийн явган яриа гарахад хүрсэн билээ. Н.Номтойбаяр, Ч.Ганхуяг нар хоёул МАН-ын бага хурлын гишүүд, дэд сайдын албан тушаалтайгаас гадна худ ураг гэсэн нийтлэг холбоотой болж байна.

Монголын хамгийн баян эрхмүүдийн тоонд ордог Н.Нямтайширын охин Н.Цэлмүүн унадаг машин, өмсдөг хувцасаараа дээд зиндааныхны имижийг тодорхойлдог гэх нь ч бий. Н.Цэлмүүн нь гурван жилийн өмнө Хэнтийн Хэрлэнгийн хөдөө аралд улс төр, бизнесийн хүрээний томчууд хөлхсөн цуутай  хурим хийж байсан, нэг хүүтэй. Харин түүний нөхөр болох хүн нь Хөрөнгө оруулалтын банкинд ажилладаг мөн л хоёр дахь амьдралаа зохиож байгаа нэгэн аж. Хатагтай Н.Цэлмүүний сайн найз нь сангийн дэд сайд Ч.Ганхуягийн гэргий Г.Уянга тул түүгээр дамжуулж хосууд танилцаж байжээ. Н.Номтойбаяр, Ч.Ганхуяг нар ч мөн хоёр дахь амьдралаа зохиож байгаа тул тун сонирхолтой гэр бүлийн тоонд орж байгаан юм. Тиймээс намын нөхөд нь шинэ сайд нарыг хэдэн үг солилцож зогсохыг харвал “худ ураг дэдүүд хувийн амьдралаа ярьж байна” хэмээн егөөдөх болжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (February 09, 2012 9:17:21 pm )

    Calaal biz cyygaa l biz xend xamaa bn. Uur yum bichixed yadag bn.

antalya rent a car