antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 10, 2017 1 comment

Гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү Х.Тамир нарын гомдлыг хэлэлцэнэ

нийтлэсэн Admin

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан  Х.Тамир, ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан, Б.Сүхбаатар, Н.Мөнхбат нарт шүүхээс  5-6 жилийн хорих ял оноосон. Харин тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан юм. Тэгвэл тэдэнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурлын тов гарчээ. Х.Тамир нарын гомдлыг ирэх долоо хоногийн  мягмар гаригийн 09.00 цагт Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд хэлэлцэх юм байна.

Эргэн сануулахад, Х.Тамир нарыг  өнгөрөгч 2015 оны долдугаар сард БНХАУ-аас  ирж буй хар тамхиа авахаар Дорноговь аймгийн Замын-Үүд хилийн боомт дээр очоод байхад нь цагдаагийнхан баривчилсан байдаг.

Анхан шатны шүүх бүрэлдхүүн Н.Сүхбаатарт 6.5 жил,  Х.Тамир,  Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Д.Жавхлан нарт тус бүр таван жилийн хорих ял оноосон юм.Тэдэнд Эрүүгийн хуулийн 188.3 буюу бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон, албан тушаалаа ашигласан, 192.2 буюу мансууруулах сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, 272.2. буюу энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан гэх үндэслэлүүдээр ял оногдуулсан юм.

Таван жилийн ял сонссон  Х.Тамир нь УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү гэх мэдээлэл өнгөрсөн хугацаанд гарч байсан. Д.Хувьтөгөлдөр нь 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан юм. Х.Тамирын төрсөн дүү Х.Идэр нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажилладаг нэгэн юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • zochin (March 11, 2017 12:06:07 pm )

    yallaach huuliinhanii zavhraliig hardaa

antalya rent a car