antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 10, 2017 1 comment

МАКС-чууд дахин 34 хүүхдийн ирээдүйд хөрөнгө оруулалт хийжээ

нийтлэсэн Admin

20 жилийн тэртээд ууган компаниа үүсгэн байгуулж бизнесийн гараагаа эхэлж байсан  Макс Групп Монголын бизнесийн салбарт том орон зайгаа бий болгосон гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэрчлэн салбартаа амжилт бүтээл арвин өнөөдрийг хүрсэн Максчууд нийгмийн хариуцлагаа биелүүлэх тал дээр ч үргэлж шинийг санаачлаж, бусдыг оройлж ирсэн байдаг.

Илүү сайхан Монголын төлөө уриатай үйл ажиллагаагаа явуулдаг Макс Групп 2016 онд нийслэл хотын өнгө төрхийг нэмэгдүүлсэн Holiday Inn зочид буудал, 220К орон сууцны нээлтийг тохиолдуулан 30 бүтэн өнчин хүүхдэд хадгаламж нээж өгөхөөр амлаж байсан юм. Тэгвэл тэд амласнаа ажил хэрэг болгож, Нийслэлийн төв асран хүмүүжүүлэх төвийн 34 хүүхдэд тус бүр 500,000 төгрөгийн хадгаламж  нээж өгснийг дуулгахад таатай байна.

Макс Группийн удирдлагууд хурдан хүлгүүдийнхээ бай шагнал, томоохон бүтээн байгуулалтын эхний орлогоос Асрах төвийн хүүхдүүдэд хадгаламж нээж өгдөг уламжлалтай бөгөөд 2011 оноос эхэлсэн энэ хөтөлбөр өнөөдрийн байдлаар 200 гаруй хүүхдэд тус бүр 500,000 төгрөгийн хадгаламж  нээж өгөөд байгаа юм. Эдгээр хүүхдүүд 18 нас хүрээд асрах төвөөс гаран бие даан амьдралд хөл тавихад энэхүү 500,000 төгрөгийн хадгаламж нь хүүтэйгээ нийлээд нэлээдгүй их мөнгө болдог байна. Тэгэхээр Макс Группын зүгээс Монголынхоо ирээдүй болсон хүүхдүүдэд өгч буй энэ тусламж тун алсын хараатай, зөв зүйтэй тусламж болж хүрдэг биз ээ.

Ер нь бол нийгмийн хариуцлага гэдэг ойлголтыг зөв зүйтэйгээр хүлээн авж, хэрэгжүүлнэ гэдэг тухай компанийн нэг нэрийн хуудас болдог. Тэгвэл Максчууд өнгөрсөн хугацаанд бусдад сайн сайхныг түгээх, туслах тал дээр ихээхэн сэтгэл гаргаж ажиллаж иржээ. Нэг л жишээг энд дурдахад, тус группийн хамт олон нийгмийн хариуцлагаа ухамсарлан зорилтот бүлэгт чиглэсэн хандив тусламжийг тогтмол явуулдаг бөгөөд хараагүйчүүдийн холбоотой 11 дахь жилдээ хамтран ажиллаж холбоодоор дамжуулан 1200 гаруй зорилтот бүлгийн харааны бэрхшээлтэй ахмадад хүнс, хэрэгцээт бараа бүтээгдэхүүний туслалцааг тогтмол үзүүлэн ажилладаг юм байна.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Хүүхдийн төлөө (March 10, 2017 1:37:31 pm )

    Good Амжилт хүсье Дэлхийн брэнд болох болтугай

antalya rent a car