antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 10, 2017 Comments are off

С.Зоригийг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал ирэх долоо хоногт болно

нийтлэсэн Admin
Улаанбаатар / МОНЦАМЭ/. С.Зоригийг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал ирэх мягмар гаригт Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд болох тов гарлаа Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн этгээдүүдийг шүүх хурал өнгөрсөн оны 12 дугаар сард болж, Ц.Амгаланбаатар, Т.Чимэгээ, О.Содномдаржаа нарт С.Зоригийг зохион байгуулалттайгаар, захиалгаар, онц хэрцгий аргаар, шунахайн сэдлээр хөнөөсөн гэж 24-25 жилийн хорих ял оноосон юм. Ингэхдээ шүүх хурал таван өдрийн турш хаалттай хэлэлцэж, шийдвэрээ гаргасан. Хурлын дараа С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдэж, гомдлоо хүргүүлжээ. Түүний гомдлыг шүүх хүлээн авч, хэрэгтэй танилцан, хурлыг товлосон тухай нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс мэдээллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car