Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг батлан даалтад гаргаж, гадуур байцааж өгнө үү гэсэн хүсэлтийг өнгөрсөн баасан гаригт өмгөөлөгч нар нь нийслэлийн Прокурорын газарт хандан тавьсан. Түүнчлэн Б.Гарамгайбаатарыг батлан даалтад гаргаад байгаа. Нийслэлийн Прокуророос Б.Гарамгайбаатарыг эрүүл мэндийн шалтгааны улмаас суллах саналыг шүүгч Х.Идэрт ирүүлсэн байсан.
Тэгвэл “Фортуна” Н.Батбаярыг суллах эсэхийг өнөөдөр шийдэх юм байна. Тэрбээр өмнө нь хоригдож шалгагдаж байсан ч, зүрхний өвчтэй гэсэн үндэслэлээр батлан даалтад гарч, гадуур шалгагдаж байсан. Тэгэхээр түүнийг ч бас батлан даалтад гаргах нь тодорхой гэж хэлэх эх сурвалж байгаа юм.
Сануулахад, Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн хоёрдугаар сарын 21-ний өдөр тэднээс байцаалт авч байгаад цагдан хорих шийдвэр гаргасан билээ. Хуулийн дагуу сэжигтнээр тооцон цагдан хорьсон тохиолдолд 14 хоног баривчлах заалттай байдаг. Тэгвэл энэ заалтын дагуу бол тэднийг гуравдугаар сарын 6-ны өдөр буюу өчигдөр суллах уу, эсвэл хорих хугацааг сунгах уу гэдгийг шийдэх ёстой байсан юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (March 07, 2017 2:09:50 pm )
Ийм хэрэг хийдэг улстөрийн бизнесийн хулгайчуудийг хорьж залхаах хэрэгтэй тэгэхгүй бол ойлгохгүй даалтанд гаргах нь буруу улам л даварч байна
-
Nam bus (March 07, 2017 3:05:10 pm )
Hulgaich luivarchidaa haacailj huivaldaj hamgaalsan mgl-in tor shig ylzarsan tor delhiid baidag boluu!!!! Delhii niitees Ichmeer!!!
-
sharav (March 07, 2017 3:54:41 pm )
zurh muutaigaa medseer baij said boldog ni uchirtai er hunii 13 mehnii negiig ..bish biz
-
би (March 07, 2017 5:31:34 pm )
ЗҮРХНИЙ БИШ МЭДРЭЛИЙН СОГОГТОЙ
4 Comments