antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 7, 2017 11 comments

Ерөнхийлөгчийг шалгуулах асуудлаар тайлбар өгнө

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн асан  Г.Уянга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулахаар Авлигатай Тэмцэх Газарт хандаад байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тэрбээр өнөөдөр уг асуудлаар АТГ-т тайлбар өгөхөөр болсон байна.  Г.Уянга Монгол Улсын Ерөнхийлөгчийг хуулийн байгууллагад шалгуулах үндэслэлүүд байгаа хэмээн байр сууриа илэрхийлж ирсэн. Түүнчлэн Ерөнхийлөгчийг огцруулах 12 үндэслэлийг мэдээлсэн. Тэдгээр нь:

Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэрийг хууль бусаар хувьчилсныг зохион байгуулсан. Хууль бусаар хувьчилсныг хаацайлж байгаагаараа Ерөнхийлөгч зохион байгуулагч гэдгээ баталж байна.

Хоёрдугаарт, Улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан Ж.Каплад Ерөнхийлөгч уучлал үзүүлж хууль зөрчсөн. Гэмт этгүүдэд уучлал үзүүлснээр Үндсэн хуулийг зөрчсөн юм.

Гуравдугаарт, Ерөнхийлөгч Рио Тинто компаниас байр авсан нь авилгын шинжтэй байна. 2012 онд Ерөнхийлөгч Брой хаус хотхоноос 7 тоот байрыг 36,396,000 төгрөгөөр хувьдаа хүлээн авчээ. Үүнийгээ Оюу толгой Олон улсын дэмжлэг үйлчилгээний оношоор гэсэн заалтаар хүлээн авсан байсан. Энэ баримтыг шалгах ажлыг хууль хяналтын байгууллага өнөөг хүртэл хийгээгүй байна.

Дөрөвдүгээрт, 2011 оны дөрөвдүгээр сард Рио Тинто компани Ерөнхийлөгчийн эхнэрийн удирддаг төрийн бус байгууллагад 3 сая ам.доллар хүртэлх хэмжээний хандив цуглуулах арга хэмжээг АНУ-д зохион байгуулсан нь авилга байж болох талтай.

Тавдугаарт, Найз Роберт Пэйнтэрд Монголын мөнгийг зувчуулсан байж болзошгүй. Оюу толгой компанид зөвлөгөө авахаар төсөвт 17.5 тэрбум төгрөг суулгаж, найз Роберт Пэйнтэр болон түүний эхнэрийн эзэмшлийн хуулийн компанид шилжүүлсэн байна.

Зургаадугаарт, санхүү эдийн засгийн хүндрэлээ тооцолгүй АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж, эдийн засгийн хүндрэлтэй энэ нөхцөлд дааж давахгүй дарамт учрууллаа.

Долоодугаарт, Байнга төвийг сахих бодлого гэгчийг дур мэдэн зарлаж Монгол Улсын гадаад бодлогод хохирол учруулсан. Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-тай зөвшилцөлгүй дур мэдэн дэлхий дахинд зарласан нь манай улсын гадаад бодлогыг гажуудалд орууллаа.

Наймдугаарт, МУ-ыг нэгдмэл биш холбооны улс болгох бодлогыг баримталж байна. Монгол Улс нэгдмэл биш аймгуудын холбооны улс болох гэж байна.

Есдүгээрт, Давхар дээлийг анх бий болгосон. Ерөнхийлөгч ерөнхий сайдаар ажиллах байх үедээ анх удаа давхар дээлийг санаачилж, ҮХ зөрчин ЗГ-аа бүхэлд нь УИХ-ын гишүүдээс бүрдүүлж байсан.

Арав, Ухаалаг төр гэгчээр төрийг хүчгүй болгох бодитой алхам хийсэн.

Арваннэг, Ерөнхийлөгч жил бүр УИХ-д ажлаа тайлагнах ёстой. Гэтэл 8 жилийн хугацаанд ганц удаа УИХ-д ажлаа тайлагнасан.

Арванхоёр, Эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулж эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх ажлаа үргэлжлүүлсээр байна.

Дээрх үндэслэлүүдийг удаан хугацааны туршид хэлэлцсэний үндсэн дээр гаргаж тавилаа. 50 гаруй үндэслэл байсан ч энэ 12 үндэслэлийг сонгон танилцуулж байна гэж байсан юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • лхагва (March 07, 2017 3:36:28 pm )

    жинхэн увиагvй vйлдэл гэж энийг л хэлнэ тэртэй тэргvй vvргээ гvйцэтгэсэн /ер нь дажгvй/ хvнээс зvvгдэж нэр тороо осгохоос оор бодлого даан ч алга Уянгаа миний дvv одоо сэр орчин тойрноо хар нойрмоглоод зvvдлээд гишvvнээрээ байгаа гэж бодоод байх юм аз таарч нэг сонгогдоод авсан одоо болно эх хvн vр хvvхдээ сайн хvмvvжvvлэх чинь ингэж дэмийрэхээс чинь хамаагvй эх оронч зvтгэл шvv . Эмэгтэйчvvдийн баярын мэнд хvргэе

  • Зочин (March 07, 2017 9:40:17 pm )

    Г.Уянга сайн байна. Маш зөв

  • зочин (March 07, 2017 9:42:39 pm )

    Ерөнхийлөгчийн хууль, хүчний байгууллагын тогтолцоо байхад Ерөнхийлөгчийг шалгана гэж Уянга итгээд байгаа юм уу? Шалгахгүй, шалгаж чадах ч үгүй.

  • иргэн (March 07, 2017 11:11:28 pm )

    Уянгын зөв.Элбэгдорж бол жинхинэ увайгүй этгээд .Эртч оройч монголын эрх ашгийг худалдсан,эд баялагыг нь луйвардсан ,авилгатай тэмцэнэ гэж сүржин дуугараад авилга хээл хахуулийг тойрон хүрээлэгсдийнхээ хамт цэцэглүүлсэн энэ хогын шааруудыг эзэн Чингэс хаан дээд тэнгэрээс ургын урга хүртэл үнсээр хийсгэж хатуу цээрлүүлэн шудрага ёсыг тогтоох цаг ирнэ.Мөнх тэнгэрийн хүч Монголыг аврна. Шудрага байцгаая гэж шоудагч Элбэгдорж болон түүний хамсаатнуудыг мөнх тэнгэр хатуу цээрлүүлнэ.

  • Anonymous (March 08, 2017 12:25:44 am )

    Уянгын зөв

  • Зочин (March 08, 2017 1:41:21 pm )

    Уянгаад амжилт хүсье! Үнэний төлөө тууштай яваарай! Зарим хүмүүс шиг худалдагдав даа хөө! Шудрага үйлсийг дэмжих болноо тал бүрээр.

  • зочин (March 08, 2017 4:17:27 pm )

    Хууль зөрчсөн гэж үзэж байгаа шалгуулах нь зөв Уянгаа зарим бөгс долоогчид хуцаж байг хийх гэсэн зүйлээ зоригтой хий.дэмжинэ шүү.

  • Anonymous (March 08, 2017 8:11:57 pm )

    Энэ сезотой хүүхэн одоо болимоор юм шигээ. Хүн чанарыг хөлдөө хийсэн энэ хужаа хүүхнээр монгол улс дутаа гэж үү

  • Anonymous (March 08, 2017 10:08:02 pm )

    Муу гогийн булхайг дэлгээд өг. Дэмжинэ шүү

  • ЗОЧИН (March 09, 2017 1:00:34 am )

    Энэ хүүхэн дандаа үр дүнгүй юмаар улс төр хийх юм. Нөгөө С.Баярын байр байшин таг болсон. Уянгаа юм хийвэл эцсийг нь үз.

  • харамсаж байна (March 09, 2017 7:02:04 am )

    Элбэгдорж ч их алдаа хийсэн хүн. Оюутны 70 000, тамирчдыг насаар нь тэжээх шийд төсөв хоосруулах алхам байсан. 36 тэрбумийн гэмт хэрэгтнүүдийг шоронгоос чөлөөлж монголчуудын эсрэг алхам хийсэн дээ. За тэгээд оюу толгойн гэрээний ноцтой авлигын асуудалд энэ нөхрийг шалгах л ёстой

antalya rent a car