antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 7, 2017 5 comments

Т.Номин-эрдэнэ “Төрцөн модел” мөн үү?

нийтлэсэн Admin
Mongolia`s Next Top Model тэмцээний шилдэг гурван оролцогчийн нэг дуулианы эзэн Т.Номин-Эрдэнэ шоуны 15-дах дугаар дээр шүүгч Норагийн “Яагаад энэ тэмцээнд түрүүлэх хэрэгтэй вэ” гэсэн асуултад “би бол төрцөн модел” гэж хэлснээс болж олны дургүйцлийг ихэд хүргээд байгаа юм. Хоёрхон хоногийн дотор фэйсбүүк, твиттер, инстаграм хэрэглэгчид Т.Номин-Эрдэнийг биеэ тоосон, өөрийгөө их юманд бодсон гэх мэт маш олон талаар сэтгэгдлээ илэрхийлж байсан юм. Харин үүнд Т.Номин-эрдэнэ өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан ийнхүү тайлбар хийжээ. Тайлбарыг ямар нэгэн засваргүйгээр танд хүргэхээр бэлтгэлээ.

Т.Номин-Эрдэнэ: “Оройн мэнд, Дэмжиж байгаа бүх хүмүүстээ баярллаа. Сүүлийн үед маш их шүүмжлэл ирж байгаа. Хэтэрхий биеэ тоосон, өөртөө бардсан, их зантай гэх мэт зүйлсийг их сонссон. Бас өөрийгөө сүүлийн үед өөрчлөгдөж байгааг анзаарсан. Магадгүй гэнэт шал өөр орчин хүлээж авсан болохоор юм болов уу гэж бодож байна.

Гэхдээ та бүхэндээ буруу ойлголтыг залруулж өөрийнхөө яг юу бодож явдгийн бага ч болтугай ойлгуулахыг хүсч байна. Миний бодлоор хүг үргэлж өөрийгөө хурцалж, өнгөлж, сайжруулж байх хэрэгтэй гэж боддог. Өчүүхэн амжилтандаа ханаснаар тухайн хүнийг цаашид өсч дэвжих хөжглийн төгсгөл ирдэг гэж ойлгодог. Тиймээс өөрийгөө дотроо үргэлж голж, хурцалж улам ихийг шаарахыг хичээдэг.

Төрцөн модел гэдэг утгыг би багаасаа өөрийн гэсэн ертөнцтэй, бусдаас өвөрмөц, Монголынхоо нэрийг гаргасан мундаг модел болохыг хүсч мөрөөдөж явсан болохоор энэхүү моделийн хатуу бөгөөд гайхалтай амьдралийн төлөө хичээхээр зориглохоор төрсөн юм шиг тийм л их хүсэл мөрөөдөл дотор минь дүрэлзэж байдгийг зүйрлэж хэлсэн юм шүү. Тэгээд одоо үлдсэн хугацаандаа хамаг хүч бололцоогоо дайчилж оролцноо. Дэмжиж байгаа хүмүүёийнхээ итгэл найдварыг алдахгүйн тулд үргэлж зүрх сэтгэлээрээ хичээсээр байх болноо. Хүн болгон алдаж энддэг. Гол нь өөрийнхөө алдаанаас суралцаж, алдаагаа давтахгүй байх нь чухал” гэв.

А.Хатангоо
Эх сурвалж: Zuv.mn 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • орд (March 07, 2017 2:05:58 pm )

    сэтгүүлч нэртэй монголоор яриж бичиж сураагүй малуудаар хэвлэл мэдээлэлийн газрууд дүүржээ. Монгол хэлэнд ТӨРЦӨН гэж үг байхгүй

  • ulaanbaatar chi huduu (March 07, 2017 3:08:29 pm )

    ichej ulaij zugtha medehgui huuhed ymaa

  • Anonymous (March 08, 2017 2:13:38 pm )

    хоосон толгойт

  • Anonymous (March 09, 2017 8:17:40 am )

    энэ сэтгүүлч нэртэй зарим малнуудаас болж монгол хэл устаж үгүй болох вий дээ

  • хүннү (March 13, 2017 10:45:01 am )

    Хүн яөөрийгөө тоох хэрэгтэй тэгж байж улам урагшаа явна амжилт гаргана. Энэ охины зөв ийм л тэмүүлэл байх ёстой.

antalya rent a car