antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 22, 2017 16 comments

Б.Гарамгайбаатарын хүү, дүү хоёрыг баривчлах уу?

нийтлэсэн Admin

Өчигдөр баривчлагдсан Б.Гарамгайбаатар өөртөө хир  халдаадаггүй. Тэрбээр бондын мөнгийг зүй бусаар зарцуулаад байна уу гэх агуулгатай асуултад хариулахдаа “Чингис, Самурай бондыг авснаар юу үлдэж байгаа юм. Яаж ч харлуулаад үүнээс үр дүн гарахгүй. Эдгээр бондуудаар юу хийсэн бэ гэдэг нь тодорхой харагдаж байгаа. УИХ-ын дарга долоо хоног бүр үйлдвэрүүдтэй танилцаж бондын мөнгөөр ямар үйлдвэр бий болсон бэ гэдэгтэй танилцаж байна. Үнэхээр бүхий л чиглэлийн үйлдвэрүүд бий болсон. Тийм байтал бондын мөнгө хаачив хэмээн худлаа эрэл сурал болоод байх хэрэггүй. Ердөө ганцхан алхмын цаана харагдаж байгаа шүү дээ. Энэ тал дээр зөв зүйтэй мэдээлэл өгөх нь чухал.”хэмээн томорч байсан. Тэгвэл АТГ түүнийг баривчилчихлаа.

Зөвхөн түүнийг биш хүү Г.Тэнгисийг нь бас “Монроуд” компанийнх нь  нягтлан бодогч төрсөн дүү Б.Оюунцэцэг нарыг нь шалгаж эхэлжээ. Хүү нь тус компанийн захирлаар ажилладаг ажэ Тэгвэл Б.Гарамгайбаатарын хүү Г.Тэнгисийн “Монроуд” компани Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын ажилтай холбоотойгоор шалгагдаад нэлээд хугацаа өнгөрч буй.

Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байх үед Хөгжлийн банкнаас  Засгийн газарт шинээр зам тавих гэж байгаа гэх ойлголтыг өгч,  тогтоол батлуулж, нийт 43.6 тэрбум төгрөгийг гаргуулж  “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн байдаг. Гэтэл Халзан бүргэдэйгээс Солонготын даваа хүртэлх 100 км хатуу хучилттай зам засах ажил 2008 оноос эхэлсэн байдаг.  Зам засварын ажлыг БНХАУ-ын “Зам барилгын II анги” компани гүйцэтгэхээр 2008 онд тендерт шалгарч ажлаа эхэлсэн бөгөөд замын төсөвт өртөг 20 тэрбум төгрөг байхаар тухайн үед гэрээ байгуулсан байдаг.

Улмаар гүйцэтгэгч компани замын 38 хувийг зассаны дараа санхүүгийн хүндрэл, инфляциас шалтгаалж ажлаа гүйцэтгэх боломжгүй болж гэрээгээ цуцалсан гэх мэдээлэл байгаа юм. Дараа нь  2012 оны дөрөвдүгээр сарын 27-нд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас Халзан бүргэдэй-Солонготын даваа чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажлын тендер шалгаруулахад тендерт “Монроуд” компани материалаа ирүүлж 37.2 тэрбум төгрөгөөр замын ажлыг гүйцэтгэх боломжтойгоо мэдэгдэж байжээ.

Түүнчлэн тендерт шалгарсан  “Монроуд” компанийн материалыг Засгийн газрын хуралдаанаараа оруулж, Засгийн газар 2012 оны 110 дугаар тогтоолоо гаргаж Хөгжлийн банкны санхүүжилтээр Халзан бүргэдэй-Солонготын даваа чиглэлийн замын үлдсэн хэсгийг “Монроуд” компаниар гүйцэтгүүлэхээр болсон байдаг. Мэдээллээс үзэхэд, дээрх  тогтоолоор замын төсөвт өртөг нь 37 тэрбум 231 сая 300 мянган төгрөг байх бөгөөд бүгдийг нь Хөгжлийн банк санхүүжүүлэх бөгөөд 2012 онд гурав, 2013 онд 32 тэрбум 369.7 сая, дараа жил нь нэг тэрбум 800 сая төгрөгийн санхүүжилт хийхээр болжээ. Харин  үүнээс жилийн дараа буюу 2013 онд Хөгжлийн банк санхүүжилт хийх төслийнхөө талаар Эдийн засгийн хөгжлийн яаманд танилцуулга хийжээ. Ингэхдээ гүйцэтгэгч компани дээрх ажлыг анх тогтсон үнээрээ гүйцэтгэх боломжгүй гэж байгаа гэх асуудал яригджээ.  Ийм асуудал яригдах үед Б.Гарамгайбаатар Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байв.

Улмаар Халзан бүргэдэйгээс Солонготын даваа хүртэлх замыг шинээр тавих талаар танилцуулж, санхүүжилт хийх хөрөнгө нь 46 тэрбум 354 сая 400 мянган төгрөг байх тооцоо гаргасан бөгөөд  тооцоог Эдийн засгийн хөгжлийн яам Засгийн газрын хуралдаанд оруулж 124 дүгээр тогтоолыг батлуулжээ. Тогтоолд тусгаснаар Халзанбүргэдэйгээс Солонготын даваа хүртэлх 100 км замыг санхүүжүүлэх нийт дүнг 46 тэрбум 354 сая 400 мянган төгрөг гэсэн байна. Түүнчлэн 2013 онд 23 тэрбум 177 сая 200 мянган төгрөгийн санхүүжилт хийхээр болсон байдаг. Тэгэхээр эдгээр мэдээллээс үзэхэд Хөгжлийн банкнаас 40 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг татахдаа Б.Гарамгайбаатар улстөрийн нөлөөлөл үзүүлж, шийдвэрлүүлсэн байх магадлал өндөр харагдаж буй юм. Тиймээс ч түүнийг болон хүүг нь, дүүг нь АТГ шалгаж байна. Чухам харин хүү, дүү хоёрыг нь хорьж шалгах уу гэдэг асуудал бас анхаарал татаж буй юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • зочин (February 22, 2017 1:49:06 pm )

    Монгол хүн- 2020 / монгол хүнийг хорь, хорь / гээд байсан билүү Гарамгайбаатар гуай. өөрөө хоригдох чинь энэ дээ

  • ламбаа (February 22, 2017 2:00:59 pm )

    за барьж шалгасан нь дээр дээ.

  • CHANCE@XXK (February 22, 2017 2:33:59 pm )

    Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah
    Surtahclah ajiluudiig hiij huitsetgene.
    Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU /SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO.
    • Ажлын байранд тавигдах шаардлага
    http://Cash4Visits.com/ref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

  • Зочин (February 22, 2017 3:01:03 pm )

    Энэ Гарамгай хүү, дүү хоёр луугаа чихээд өөрөө мултраад гараад ирэхээр мулгуу шүү дээ. Эхнэрээ ломбарданд тавьж мэдэхээр шуналтай нохой

  • зочин (February 22, 2017 3:52:11 pm )

    хулгай хийсэн хүнийг ямарч өршөөлгүй шийтэгвэл зохино??????? энд тэндхийн тээндэрыг замын ажилыг энэ хцулгайч авдаг нь их сониндоо ,их юм гарнадаа сайн шалгаарай?????

  • Anonymous (February 22, 2017 7:09:36 pm )

    Улайм цайм луйвар хийсэн тэнэг баригдахгуй гэж бодсон юм байхдаа. Тултал нь шийтгэж бусдад нь харуулах хэрэгтэй.

  • Зочин (February 22, 2017 8:10:01 pm )

    Монголын төрөөс олон түмний өмчөөс хулгайлсан хулгайчуудын хумсанд хулс шаа, өмдийг нь шувтлаад 100 банзад тэгж байж наад маанаг хулгайчууд чинь хулгай хийхээ больно. Адгийн шаарууд ард түмнийг өрөнд унагаж өтөнд бариулчихаад юу ч болоогүй юм шиг байцгаах юм. Эхнэр хүүхдүүд нь гэж ямар юм нууд байдаг бол энэ царайгаараа бол удам дамжсан хулгайчид юм биш үү.

  • Зочин-Тусгаар тогтнол (February 22, 2017 8:50:45 pm )

    Шалгах нь маш зөв зүйтэй асуудал шүү дээ.Улсын төсөв-ард түмний хөрөнгийг албан тушаал эрх мэдлээ ашиглан луйвардсан муу хулгайчийг ясыг нь цайтал суулгаж бусад луйварчдынх нь булхай луйвар хуйвалдааныг мөн гаргуулах хэрэгтэй.Наад нөхөр чинь аминдаа тулахдаа бусдыгаа хэлэх байлгүй дээ.

  • od (February 22, 2017 9:54:34 pm )

    daanch ih oodrood bsan yum aa.

  • Anonymous (February 22, 2017 10:36:52 pm )

    ene hulgaichiig dagai hamag yumiig ni hiij ybdai Enhamgalan buyu Ambaga gedeg nuhur bii dee tuuniig shalga

  • tsende (February 23, 2017 7:46:49 am )

    Ed nar aimaar bga biz ard tumeen bur ger buleeree turiin mini haldashgui buren erhiig maani zurchuud ur huuhed ah buuseeree dotor ni orood shunahai buzar sabraaraa maltaj maajij sorj bgaag ard tumen bidniig unen doromjilson bga biz ardchilagchid barag bidnii ih sonsoj bgaagui toon dun …..aimaar….. hamgiin ashigtaii biznesiigni hiih neriidleer hubaaj gudartsgaasan bgaa biz….

  • о (February 23, 2017 8:31:55 am )

    одоо улсад учруулсан хохиролыг нь төлүүл Ард түмнийхээ халаасийг ухаж 7 төрлийн татвар нэмнэ гэж солиорох хэрэггүй

  • о (February 23, 2017 8:33:39 am )

    мөнгө идэхдээ л Гарамгайбаатар юм даа

  • tenger (February 23, 2017 4:42:17 pm )

    монголын
    ард түмэн АТГ итгэж байгаа шүү новшнуудыг насаар нь нарсанд хатаагаарай

  • иргэн (February 24, 2017 8:20:06 am )

    Мөнгө хуссан хэнийг ч хамаагүй шалган шоронд хийх ёстой ямар нам хамаагүй шүү,луйварчдын идсэн мөнгийгбуцааж авах нь чухал,луйварчид,офшорчдын мөнгийг улсад оруулаад 8 төрлийн татвараа болиочээ, ард түмэн хэцүүдлээшдээ.

  • Зочин (February 24, 2017 1:22:29 pm )

    Мөнгө идсэн ард түмний хөрөнгөөр гараа угаасан хүмүүсийг альч нам гэлтгүйгээр идсэн уусан мөнгийг нь гаргуулж эх орноо цэвэрлэж авах хэрэгтэй цаашид дээдсүүдийн хувилдааныг ард түмэн гартаа авч хяналтаа сайжруулах шаардлагатай байна манай ард түмэн үнэн хүлцэнгүй байгаа болохоор бүр оодорч гүйцлээ.

antalya rent a car