Сурв:–Өөрөө Б.Бат-Эрдэнэ аваргатай хэдэн удаа хэрхэн барилдаж байсан бэ?
Б.Адъяахүү начин:
-Би заалны барилдаанд аваргатай дөрвөн удаа барилдсан. 1998 онд Өндөр чансаатай бөхчүүдийн даваа үнэлэх барилдаанд аваргатай таарахдаа “Нэгэнт дийлэхгүй юм чинь” гэсэн байдлаар сулхан очсон юм. Тэгэхэд аварга надад “Зүгээр барилд” гэж жаахан зандрангуй байдлаар хэлж байсан. Тэгээд би барилдаа л унасан. Тэвчээр хатуужлын тал дээр би аваргыг биширдэг. Хүн бяртай, мэхтэй байж болно. Харин тэвчээр хатуужил гэдэг бол гайхамшигтай чанар.
Г.Өсөхбаяр, Д.Сумьяабазар, Ц.Цэрэнпунцаг гуравтай дараалан барилдаад, бөхчүүдийн хэлээр бол гурвууланг “хялайлгаад”, “Өөр барилдах хүн байна уу?” гээд зогсож байхыг нь харж л байсан. Өөрөөсөө 10 гаруй дүү гурван бяртай, мундаг бөхчүүдтэй 2,3 цаг барилдааны бэлтгэл хийчихээд ядарч байгаа юу гэвэл ядарч л байгаа, ам нь цангаж байгаа юу гэвэл цангаж л байгаа. Энэ чинь тэр хүний агуу тэвчээр л байхгүй юу. 2005, 2006 онд УИХ-ын сонгуулийн тойргоороо хэдэн хоногийн турш явж ирчихээд амралгүйгээр шууд бөхийн бэлтгэлээ хийж байсныг нь олон харж байсан.
Эх сурвалж: Даяар дуурсах аваргууд
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 22, 2017 1:27:35 pm )
1 цагаан сараар гишүүн байхад нь бөлдөг Өсөхөө,Долгорсүрэнгийн маанаг 2 худлаа унаж өгч ард түмнийг илт доромжилсон доо
-
ЗОЧИН (February 22, 2017 1:47:29 pm )
аварга долгортой хэд барилдсан даанч начин төрүүлээгүй
-
зочин (February 22, 2017 2:22:25 pm )
Олимпийн аварга хэдэн онд авлаа. Ер нь олимпийн медаль авсан билүү
-
Anonymous (February 23, 2017 9:36:02 pm )
yun olimpiin avarga yariad bgaa mal vee
-
mal (February 23, 2017 9:36:41 pm )
yun olimpiin avarga yariad bgaa mal vee
-
5 Comments