antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 22, 2017 Comments are off

Тайгын хилчин, цаатан хоёр

нийтлэсэн Admin

Р.ОЮУН

Түрүүч нь Эх орны хил тайван байнаДавхар албатай, дархан хилийнхэн

Хилчид хилчин нохой Нортын хамт.

Хамтарсан багийнхан даваа, гүвээ ихтэй уулархаг, модтой газар, нуураар явсаар Цагааннуур хэмээх нуурынхааэрэг дээр орших Цагааннуур суманд ирлээ. Энд Хилийн 0258 дугаар салбар байдаг бөгөөд Ренчинлхүмбэ, Цагааннуур, Улаан-Уул гэсэн гурван сумын нутаг дэвсгэрийг хариуцан хамгаалдаг юм байна. Хариуцсан хэсгийнхамгаалалт нь Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай, нутгийн 90 хувь нь улсын тусгай хамгаалалтадхамрагддаг, ан амьтан элбэг, түргэн урсгалт голуудтай, намаг шавар ихтэй, байгалийн бэрхшээл хүнд байдагталаар Хилийн 0258 дугаар салбарын захирагч, хошууч Д.Отгонсүрэн танилцуулж байсан. Наймдугаар сараасарваннэгдүгээр сар хүртэл ширүүн урсгалтай голууд үерлэж, намаг шавар ихтэй явахад хүндрэлтэй байдаг ажээ.

Цагааннуур сум нь баруун, зүүн гэсэн хоёр тайгатай. 2000 цаатай, цаа бугын аж ахуй эрхлэн амьдардаг ард түмэнюм. Цаатан иргэд нь жилийн дөрвөн улиралд цаа бугыг уулархаг, сарьдаг, цас их унадаг газарт малладаг ажээ. Монголын хамгийн хойд хил буюу тайгад амьдарч буй цаатан иргэд хил хамгаалах үйлсэд хэрхэн хамтранажиллаж байгаатай танилцсан юм. Зүүн тайга буюу Хэвтэр толгой хэмээх газарт өвөлжиж буй цаатан иргэнС.Ганбатынд очлоо. С.Ганбат гуай энд насаараа амьдарч байгаа бөгөөд хоёр хүүгийнх нь айл болж тусдаагарцгаажээ. Тэрээр өвөл болохоор цаанууд нь тайгын гүн рүү орчихдог болохоор уналгын хэдэн цаатайгаа байна. Цаатнууд дөрөвдүгээр сард хаваржиж, долдугаар сард цааныхаа хугашийг тэнхрэхээр зусландаа бууж ирдэг гэжбайв. Зэрлэг цаа ч цөөнгүй байдаг ба тэжээвэр цаануудтай уулын гүнд нийлж хүч чадлаа авчихаад зун салаадявдаг гэж байлаа.

Тэрээр “Би бага наснаасаа өдийг хүртэл тайгад амьдарч байна. Ойр орчныхоо газар нутгийг сайн мэднэ. Хилхамгаалах байгууллагын тусгай хүчний гишүүнээр гурван жил ажиллаж байна. Манай хилчдийн алба хүнд. Цагагаарын хүнд нөхцөлд албан үүргээ гүйцэтгэдэг. Хил хамгаалах байгууллагатай хамтарч ажилласнаар дарханхилээ харж, хамгаалах, гадны хүчин зүйл нөлөөлөх вий гэж айхгүй, цаагаа отрын бэлчээрт авч явахад санаа амарбайдаг. Цаатан бид чинь дандаа нүүж, сууж, цаагаа соргог бэлчээртэй газар авч явдаг болохоор хил хамгаалахтуслах хүчний гишүүн болсноор хаана нутаглахаа зохицуулдаг. Шаардлага гарвал цаа, мориор туслахаас гадна биөөрөө ч гэсэн шаардлагатай үед морь унана. Миний бага хүү Увсын Баруунтуруунд алба хааж ирээд гэрээтцэргийн албыг хоёр жил хаагаад энэ жил гэрээ нь дууссан ч хил хамгаалах байгууллагад ажиллах сонирхолтойбайгаад нь баярлаж, дэмждэг. Манай үүгээр жуулчид их ирдэг” гэж байв.

22 ЖИЛИЙН ТУРШЛАГАА ЗАЛУУ АХЛАГЧ НАРТАА ӨВЛҮҮЛНЭ

Энэ үеэр Харуулын дарга, ахлах ахлагч Г.Сүмбэрэлийн сэтгэгдлийг сонслоо.

-Би Хөвсгөл аймгийн Ханх суманд төрсөн. 1993 онд Дорноговь аймгийн Улаан-Уулд цэргийн албаа хаагаад 1994 онд халагдаж ирсэн. 1995 онд Хилийн 0257 дугаар ангид орж 1997 оноос хойш өнөөдрийг хүртэл харуулындаргаар тасралтгүй 22 жил  ажиллаж байна. Энэ хугацаанд Монгол Улсынхаа хилийн халдашгүй дархан байдлыгхангахын төлөө чадах бүхнээ зориулж, хилчидтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа баяртай байна. Энэ өвлийнхувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад цас их унасан, зудархуу байна. Хил рүү явахад хүндрэлтэй байдаг болохоорхил хамгаалах туслах хүчний гишүүнээс цаа буга авч хүрэх газраа очихгүй бол мориор явах боломжгүй. Тиймээсцаагаар хилээ эргэж тойрдог. Манай энд өвлийн цагт цас унасан тохиолдолд цаа явдаг болохоор цааг үржүүлэх ньхилчдэд морио гамнахад ашигтай гэж боддог. Тэтгэвэрт гарахаасаа өмнө хуримтлуулсан туршлагаасаа залуу үе, дараа дараагийнхаа ахлагч нартаа газар орны бартаа саад, байгалийн аюулт үзэгдэл тохиолдоход хэрхэнажиллах талаар зааж сургаж байна. Манай энэ хэсэг их онцлогтой. Өнөөдөр сайхан нартай байхад оройдоошуурах, байгалийн эрс тэс үзэгдэл их болдог аюултай газар. Энэ бүгдийг залуу ахлагч нартаа үлдээхийн тулдхилээ хамгаалаад явж байна гэлээ.

Энэ хэд хоног эх орныхоо тайван байдлыг хамгаалахын тулд хил хамгаалах байгууллага, хилчид ямар бэрхшээлийг туулж, яаж ажилладаг болон орон нутгийн иргэд хэрхэн хамтран ажиллаж, бие биедээ тусалж дэмждэг талаар цуврал нийтлэлээрээ хүргэхийг хичээлээ. Эх орны дархан хил тайван байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car