antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 8, 2012 1 comment

Ламбада хийдэг Ламбаа

нийтлэсэн Admin

Эрүүл мэндийн сайдын суудлаас буугаад байгаа С.Ламбаа сайд Архангай аймаг руу явж, сонгогчидоо эргэж байна.

Өөрийгөө хошин шогийн мэдрэмжтэй гэж ярьдаг энэ эр бокс тоглож, зураг зурж, бас шүлэг бичиж, дуулж бүжиглэчихдэг. Энэ олон жил улс төрд явахдаа мань эр урлаг соёлынхонд ганц ч удаа мөнгө төгрөг төлж үзээгүй гэнэ. Тэрбээр Архангайн хүүхнүүдтэй ламбада хүртэл  бүжиглэж, саналыг нь өөртөө татдаг гэнэ.
ХАМГИЙН УНАЦТАЙ СУУДАЛ
ТӨХ-ны дарга Д.Сугар өөрийнхөө хүсэлтээр албан тушаалаа өгөөд багагүй хугацаа өнгөрч байна. Гэвч Төрийн өмчийн хорооны даргын суудал эзэнгүй. Нэг хэсэг байшин барилга хувчлахаас өөр ажилгүй суусан ТӨХ сүүлийн үед ашигт малтмалын стратегийн ордуудыг ашиглалтад оруулах асар том үүрэг хүлээж, олон улсын бирж дээр  “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа  гаргах асуудлыг хариуцаж байгаа. Үүнээс гадна МИАТ гэх мэт том компаниуд хувьчлагдахаар шинэ эзнээ хүлээж байна. Тиймээс ТӨХ-ны дарга хэн болох вэ гэдэг асуудал олон хүний анхаарлыг татсаар. Анх Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга Х.Хэрлэнг томилж магадгүй гэдэг мэдээлэл цацагдсан. Гэвч асар их хэмжээний “но”-той, бас хувийн ашиг сонирхол ихтэй энэ залуугаас МАН-ынхан айж байгаа бололтой.  Түүнээс гадна МАСЗХ-ын экс дарга нарын нэг,  Энэтхэгт Элчин сайдаар  ажиллаж байсан В.Энхболдыг У.Хүрэлсүх энэ албан тушаалд зүтгүүлж байна. ТӨХ-ны дарга болох сонирхолтой нөхдүүд асар олон байгаа учраас МАН-ынхан энэ үнэ цэнэтэй суудлыг хэнд өгөхөө мэдэхгүй сандарч байгаа бололтой.

 

shudarga.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (February 08, 2012 11:17:27 pm )

    MANAN amlaltaa bieluul !!! Mongolchuudaa songuul bitgii og !!!

antalya rent a car