antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 8, 2012 Comments are off

Таван толгойн хувьцаа ямар үнэтэй вэ

нийтлэсэн Admin

ЭРХ ТАВАН ТОЛГОЙТОЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ОРДНЫ  НЭГ ХУВЬЦААНЫ ҮНЭ 15 МЯНГАН АМ. ДОЛЛАР ХҮРДЭГ

Эрх баригчид Таван толгойн хувьцааны арван хувийг ард иргэд­дээ, арван хувийг аж ахуй нэг­жүүддээ өгөх шийдвэр гараад удаагүй боловч, дахин хуваа­ри­лалт хийхээр шийдэж байна. До­лоон тэрбум шахам тонн нүүрс­ний нөөцтэй энэ ордын хувьцааны үнэ одоогоор тогтоогүй байгаа юм. Харин яагаад ч юм эрх баригчид гэнэт иргэдэд олгох хувьцаагаа хоёр дахин нэмж, үнийг нь хоёр дахин унагах оролдлого хийж эхэллээ. Таван толгойтой ижил төстэй ор­дуудын хувьцаа нэг шир­хэг нь дэлхийн зах зээл дээр 17-15000 ам.доллар байна. Гэтэл Засгийн газар ирээдүйд зайлшгүй үнэд орох эдгээр хувьцааг 999 төгрөг 99 мөнгөөр үнэлж байна. Үнэн хэрэг­тээ өнөөдөр ийм үнэтэй байж бол­но. Гэхдээ иргэдийн ядуур­­лыг далимдуулж, магадгүй гуравхан жилийн дараа нэг сая төгрөг хүрч мэдэх хувьцааг мянга дахин хямд үнээр авах нь шударга бус хэрэг юм. Өнөөдөр жижиг Та­ван толгойн хувьцааны ашиг таван сая төгрөг болсон тухай мэдээ бий. Дэлхийн акулуудтай харьцуулахад шар будааны чинээ дотоодын аж ахуйн нэгжүүдийн хувьцаа 15-20 мянган төгрөг хүрч байна. Гэхдээ Таван толгойн хувьцааны бодит үнэ тог­тоход хугацаа хэрэгтэй. Багаар бодоход гурван жил шаард­ла­гатай. Одоогийн ядууралтай ний­гэм­д энэ урт хугацаа мэт боловч үнэн хэрэгтээ ирээдүйд санаандгүй их ашиг олох магадлал өндөр. 20 жилийн өмнө монголчуудын 20 хувь нь машинтай болно гэдэгт хэн ч итгэж байгаагүй. Аварга үйлд­вэрүүдтэй тэрбумтнууд төрнө гэвэл Шар хадны эмнэлэгт ачигдах бай­лаа. Гэтэл өнөөдөр энэ бүхэн амьдралын хэвийн үзэгдэл болсон.

Харамсалтай нь ихэнх суртал­чил­гааны хэрэгслээр иргэд хувьцаа биш сая төгрөг авах санал явуулж байна. Энэ нь нийгмийн ядуурал өнөө маргаашаа өнгөрөөх түв­шинд байгааг харуулна. Өнөө­дөр олон иргэд АПУ, Говь мэтийн том үйлдвэрүүдийн эздийг зүхдэг. Гэтэл 1990 онд энэ үйлдвэрийн эзэн хэн ч байж болох боломжийг төр иргэ­дэд олгосон. Харамсалтай нь ту­хайн үеийн өмч хувьчлалын эрхийн бичгээр худалдан авсан үйлд­вэрүүдийн хувьцааг эрх бариг­чид 00 цаас хэмээн ойлгуулснаар иргэд хувьцаандаа итгэх итгэл алдарсан. Ингэснээр хувьчлагдсан үйлд­вэрүүдийн үнэ буурч, хэн овсгоотой нь авах боломж бүрдсэн. Өнөөгийн зүхээд байгаа хөрөн­гөтнүүд ийм замаар хөрөнгөжсөн. Гэхдээ энэ бүхэнд төрөөс төрсөн тэрбумтнууд хамаарахгүй. Эрх ба­риг­­чид хувь­цааны үнийг шууд тогтоож иргэдээс нэг сая төгрөгөөр 1072 хувьцааг худалдан авах боломж олгож бай­гаа нь үнэн хэрэгтээ ядуурлыг далимдуулсан тулган шаардалт, цаашилбал дээрэм юм. Хувьцааны үнэ хэзээ тогтох вэ гэсэн асуултад өнөөдөр хэн ч, хэдэн төгрөг болох вэ гэдэгт үзмэрч ч хариулах бо­ломж­­гүй. Ирээ­дүйн үнийг ижил түвшний үйлд­вэрлэл явуулдаг компаниудын үнээр л баримжаалж болно. Таван толгойн ирээдүйн бодит үнэ тогтох хамгийн бага хугацаа нь гурав дахь гарц руу чиглэсэн төмөр зам. Энэ зам тавигдахгүй байгаа нь өнөө­гийн баялгаа хятадуудад хямдхан өгч байгаа байдал үргэлжилнэ гэсэн үг юм. Улмаар бүтээгдэхүүний үнэ унаж, ашиг орлого багасаж хувьцааны үнэ буурна. Энэ аргаар буурай хөгжилтэй орнуудын то­моо­хон ордуудыг дээрэмдсэн олон тохиолдол байдаг. Яагаад Таван толгойн орд үнэд орох вэ? Өндөр хөгжилтэй орнуудын удирдагчид энэ ордыг сонирхсон аварга ком­паниудынхаа эрх ашгийн төлөө манайд айлчилж байна. Эдгээр аваргууд нь ганц нэг тэрбум ам.долларын төлөө Монголын хүйтнийг сонирхдоггүй. Дэлхий эрчим хүчний хомсдолд орох эрс­дэл нэмэгдэж байна. Эрчим хүч, гангийн хэрэгцээ цаашид арван тав дахин нэмэгдэнэ. Дэлхийн ирээ­дүйн эрчим хүчний эх үүсвэр гэж байсан атомын эрчим хүч найд­вартайд тооцогдохоо больсон. Эд­гээр хүчин зүйлс нь Таван толгойн ирээдүйд үнэ орох үндэс юм. Мэ­дээж өөр олон хүчин зүйлс бий. Энэ жил Таван толгой орд хоёр сая тонн нүүрс гаргах мэдээ бий. Үүнийг ашиг гэж тооцвол 300 сая ам.доллар болно. Үүний арван хувь нь 30 сая ам.доллар болно. Үнэгүй авсан хувьцааны жилийн ашиг 15 ам.доллар. Ирэх жил арван сая тонн нүүрс гаргана. Ашиг 1.5 тэрбум болж өснө. Үүний арван хувь нь 150 сая ам.доллар. Нэг хүнд 75 ам.доллар ноогдоно. 100 сая тонн нүүрс гаргавал нэг хүнд 750 ам.доллар. Боловс­руу­лаад гаргавал нэг хүнд жилд 1500 ам.доллар ноогдоно. Танайх таван ам бүлтэй бол… гээд тооцоод байвал өмнө батлагдсан олон тоо гарна. Гэхдээ энэ бүхэн бурханд залбираад бүтэх зүйл биш. Одоо­гийн хятадуудад ашгаа өгдөг Мон­голын дэд бүтцийг хугацаа алдал­гүй өөрчлөх шаардлагатай. Мөн компанийг олон улсын жишигт тохируулж, хувьцаа гаргах хэрэгтэй. УИХ-ын гишүүн алдарт РИО ТИНТО-гийн хувьцаатай байсан нэгэн цөөн тооны хувьцаатай байсан тул ашиг бага олдог байсан. Тэр үед нь уул уурхайн баялаг үнэгүй шахам байсан гэнэ. Харин одоо эдгээр баялаг хаданд гарч байна. Тэрээр гэр бүлийнхээ Таван толгойн хувьцааг зарахгүй гэсэн шүү.

Х.БАТТӨГС


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car