antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 8, 2012 3 comments

“Ургах наран” хорооллынхон зутруухан байна

нийтлэсэн Admin

“Ургах наран” хорооллын оршин суугчдын гомдлын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн  хэлтсийнхэн тус хорооллыг барьсан

компанийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр тус хорооллын байрууд нь хүн тогтохын аргагүй хүйтэн байгаа аж. Бид энэ талаар сурвалжлахаар Баянзүрх дүүргийн XI хорооны нутагт байрлах  “Ургах наран” хорооллыг зорьсон юм. Тус хороололд нийт найман байшин байх бөгөөд нэгд нь 48 айл амьдардаг юм байна. Түүнчлэн зарим байр нь хараахан ашиглалтад ороогүй байгаа аж. Байр руу өгсөх замд цооног байх бөгөөд газрын хэвлийгээс ус ундарч ойр орчимд нь нэлэнхүйдээ мөсөн бүрхүүл үүсчээ. Эвгүйхэн гишгэвэл доошоо цөмрөхөөр юм билээ.

Ингээд тус хорооллын хамгийн баруун талын буюу III байранд очиход гадна нь хоёр залуу машинаа халааж байв. Тэд уг байрны оршин суугчид бөгөөд гэрээ эргэчихээд явж байгаа нь энэ аж. Тэдний хэлснээр уг байр сүүлийн хоёр өвөл их хүйтэн байгаагаас тэднийх оны өмнө  хотод байр түрээслэн амьдарч байгаа аж. Ойр ойрхон байраа эргэж тойрч байхгүй бол ус  алдахаас эхээд янз бүрийн асуудал их үүсдэг гэв. Бид тус байрны нэгдүгээр орцонд ороход  хананд цууралт өгч, шалных нь плита хэсэг хэсгээрээ ховхорч, эмтэрсэн харагдав.

Ингээд 1 тоотын хаалгыг тогшиход 40 гаруй насны эмэгтэй хаалга тайлав. Түүнд ирсэн  зорилгоо хэлэхэд уриалгахнаар биднийг гэртээ орууллаа. Тэднийх том өрөөндөө хоёр жижиг тен залгажээ. Цаахна талын буйдан дээр нь гэрийн эзэн хэвтэж байв. Тэрээр биднийг хараад  ихэд бухимдан “Бидэнд ярих зүйл байхгүй, бушуухан яв” хэмээн ундууцав. Харин гэрийн   эзэгтэй Б.УДВАЛТАЙ цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Танайх энд нүүж ирээд удаж байна уу?

– Анх ашиглалтад ороход нь л ирсэн. Агаар нь сайхан юм гээд өвгөнийхөө цуглуулсан мөнгөөр энд байр авчихсан чинь бүр буруудчихаад байна. Цонх, хананаас сийгээд их хүйтэн  юм. Тен л залгаж өдөр хоногийг өнгөрөөж байна даа. Мөн маш их чийгтэй. Санаагаар болдог бол уушги муутай хүнийг энд байлгамааргүй байгаа юм.

-Тен залгахаар тогны мөнгө урсч өгнө биз дээ?

-Тэгэлгүй яах вэ, талийж өгнө шүү дээ. Гэхдээ ямар тогныхоо мөнгийг хэмнэж байна гээд даараад суултай биш дээ.

-Барилгынхаа компанид энэ талаараа хэлсэн үү. Юу гэж байх юм?

-Хэлээд нэмэргүй ээ. Ямар сайндаа манай байрны оршин суугчид энэ асуудлаар холбогдох байгууллагуудад нь гомдол гаргаад байна. Манайх ч харьцангуй гайгүй байна. Зарим айлын хана, тааз нь мөөгөнцөрдөөд жил бүр урсгал засвар хийдэг юм билээ. Мөн сантехник нь үнэхээр чанаргүй, байнга л ус алдаж байдаг юм.

-Энэ хавийн байрны ордер одоог болтол гараагүй гэж үнэн үү?

-Үнэн. Ашиглалтад ороод дөрвөн жил болж байгаа ч байрны ордер гараагүй байна. Угаасаа энэ байрыг барьсан барилгын компанийнхан нь улсын комисс хүлээж аваагүй байхад оршин  суугчдыг оруулчихсан юм билээ. Уг нь ордероо авчихвал зарах талын юм бодмоор байх юм  гэв. Үүний дараа бид II байрны оршин суугч Г.Оюунтай уулзлаа.

-Та “Ургах наран” хороололд амьдраад хэр удаж байна вэ?

-Нөхөр бид хоёр 2008 онд энд нүүж ирсэн. Энэ хорооллыг “Монгол мөрөөдөл” төслийн хүрээнд барьсан гэдэг юм билээ. Тухайн үед сонин, телевизээр Ургах наран хорооллыг их л сүрхий рекламдаад байсан юм. Тэгэхээр нь үнэхээр чанартай юм байх гэж бодоод банкны  зээлээр энд байр авчихсан. Мөн залуу гэр бүлийг дэмжиж байна гэдэг утгаараа уг барилга  бусдаас хамаагүй хямд, урт хугацааны зээлд хамрагдах боломжтой байсан юм л даа. Гэтэл  одоо энд тэндгүй цууралт өгч, нурж унахдаа тулчихаад байхад хариуцах эзэн алга.

-Ямар компани барьсан юм бэ?

-Захиалагч нь “VSP” гэдэг компани байдаг гэсэн. Энэ барилгыг мэргэжлийн бус хүмүүс  барьсан гэдэг юм билээ. Энэ нь ч үнэний ортой байх. Сантехникийн хоолойнуудыг бүгдийг нь зөрүүлээд холбочихсон. Байнга ус алдаж, үмхий үнэртдэж байдаг. Мөн паарнаас нь үе үе ус гоождог. Аргаа барсан бид гэр хорооллоос л дээр юм даа гэж санаагаа амрааж суух юм даа. Ингээд бид тус хорооллын “Ургах наран” СӨХ руу ортол өөрсдийгөө барилга дээр ажиллаж  байгаа гэх хэдэн залуугаас өөр хүн байсангүй.

Тэд “СӨХ-ны ажилтнууд өнөөдөр ирээгүй. Бид хажуугийн барилга дээр ажилладаг. СӨХ-ны нэг өрөөг нь түрээсээр ашиглаж байгаа юм” гэлээ. “Ургах наран” хорооллын энэ оны II  улиралд ашиглалтад орох 48 айлын орон сууцыг “Рендер Бау” компани барьж байгаа юм  байна. 1 мкв нь 1 сая 250 мянга төгрөгөөр тооцож захиалга ав ч байгаа аж. Эх сурвалжийн  мэдээлснээр “VSP” компани нь 2008 онд “Ургах наран” хорооллын эхний 114 айлын орон  сууцыг нэг жил хүрэхгүй хугацаанд барьж, ашиглалтад оруулсан гэх. Тиймдээ ч чанар муутай болсон гэх хүн олон байсан.

Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (February 09, 2012 10:14:15 am )

    3 hynl hiisen shyydee. Hotiin darga baisan TS,Batbayar< Xac Ganhuyag<Tv nevtryylegch bsan hen bileedee odoo ene MAH namiin baga huraliin gishyyn hiigeed bga za ene hedl barisan umdaa

  • Anonymous (February 09, 2012 11:24:18 am )

    hyataduudaar bariulchihgui de

  • Anonymous (February 09, 2012 11:56:03 am )

    MONGOLD ODOO ENE REKLAM ZAR SURTALCHILGAANII UNEN BODIT BAIDALD XARIUTSLAGA TOOTSOX XEREGTEI BNAA. Jishee ni olnii tanil xumuus reklamand toglood ter baraa uilchilgee ni chanargui bval torghodog ch ymuu . arai demduu ymaa hereglegchdiig xoxiroogoog bh ym

antalya rent a car