Засгийн газраас өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг олгох тухай шийдвэр гаргаснаа хэзээ
биелүүлэх, Нийгмийн халамжийн тухай хуулиар Ударник цолтой хүмүүст олгох тэтгэлгийг чухам хэзээ, ямар журмаар өгөх талаар НХХЯны Стратеги төлөвлөлтийн газрын дарга Н.Аюушаас тодрууллаа.
САР ШИНИЙН ӨМНӨ 300 ТЭРБУМ ТӨГРӨГ ГАРГАХ БОЛОМЖ БАЙХГҮЙ
-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөг Нийгмийн халамжийн тухай хуультай огт хамааралгүй асуудал. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ нэг сая төгрөг олгох шийдвэр Засгийн газар гаргаж, төсөвт энэ мөнгө суусан. Гэхдээ энэ мөнгийг олгоход 300 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Энэ мөнгө татвараас бүрдэх нь тодорхой. Сар шинэ болоход арав гаруй хоног дутуу байна. Энэ богино хугацаанд ийм их мөнгө төвлөрүүлнэ гэдэг амаргүй. Түүнээс гадна ямар замаар, яаж өгөх нь эцэслэн шийдэгдээгүй байгаа. Сангийн яамны Хүний хөгжлийн сангийн Ажлын алба энэ асуудлыг хариуцаж байгаа аж. Тус албанаас мөн тодруулахад “Сар шинийн өмнө олгох боломж бараг байхгүй. Маргаашийн (өнөөдрийн) Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг танилцуулна. Хуралдаанаас шийдвэр гарсны дараа журмын дагуу олгох болно” гэв
“Улсын ударник” цолтой иргэдэд 100 мянган төгрөг олгоно
“Улсын ударник” цолтой иргэдэд олгох мөнгөн тусламжийг үйлдвэрийн ударникуудад олгохг үй гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм. Энэ талаар тодруулахад “Нийгмийн халамжийн тухай хууль батлагдсан ч баталгаажаагүй байна. Энэ хууль долоодугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Энэ хуулиар Монгол Улсын төрийн шагналт, улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэнд жилд нэг удаа 100 мянган төгрөгийн мөнгөн тусламж олгож байсныг сар болгон олгож байхаар өөрчилсөн. Хууль хэрэгжиж эхлээгүй байхад бичиг баримт бүрдүүлэх тухай ярих болоогүй. Ямар бичиг баримт бүрдүүлж, хаана хэнд хандах журам ч гараагүй байна. Ударник нь үйлдвэрийн ажилтнуудад л ихэвчлэн олгодог байсан. Тиймээс тэр хүмүүст хамаатай шүү дээ. Танайд хандсан хүн сайн ойлгоогүй бололтой гэв.
“Алдарт эх”-ийн одонтой эхчүүдийн мөнгийг хуучин журмаараа олгоно
“Алдарт эх”-ийн I одонтой эхчүүдэд 200, II зэргийн одонтойд нь 100 мянган төгрөг олгоод цөөнг үй жил болж байна. Энэ мөнгө төсөвт суусан учраас сар шинийн өмнө, эс бөгөөс эхчүүдийн баярын өмнө олгодог журмаараа олгоно” гэв.
Эдийн засгийн өсөлт ядууралд өртсөн иргэдэд үр дүнгээ өгтөл ажиллах Ёстой
Эдгээр асуудлаас гадна Нийгмийн халамжийн тухай шинэ хуулиар юу өөрчлөгдс өн, ямар давуу талтайг сонирхлоо.
НХХ-ийн сайд Т.Ганди “Манай улсын эдийн засаг өсөж байгаа ч хүнд хүрэх асуудал нь орхигдож, ядуурал, ажилгүйдэл буурахгүй байна гэх мэт шүүмжлэлийг дагуулсаар байна. Түүнээс гадна ядуу хэсэгт тодорхой үр дүнтэй төсвийн хуваарилалт хүрэхгүй байна гэдгийг олон нийт хэлдэг. Эдийн засгийн өсөлт ядууралд өртс өн иргэдэд үр дүнгээ өгтөл нь бид ажиллах ёстой. Нийгэмд өөрийгөө авч явах чадамжг үй, гарцаагүй халамж шаардлагатай иргэдийг төрийн бодлогоор дэмжих нь энэ шинэчлэлтийн гол үзэл баримтлал. Тиймээс энэ асуудлыг олон талаас судалж, чадамж бүхий баг, нийгмийн байгууллага хамтарч ажиллаад хуулиа батлууллаа. Хууль батлагдсанаар олон зүйлд өөрчлөлт орсон. Тухайлбал хэвтэрт байгаа хүүхдээ асарч буй эх сард 24 мянган төгр өгийн тэтгэмж авч байсан. Үүнийг тэтгэмж гэж хэлэхэд хэцүү, нэг удаагийн тусламж ч гэж хэлэхэд хэцүү. Үүнийг өөрчилж амьжиргааны баталгаажих доод түвшин хүртэл дээш татаж байгаа. Ингэж байж ядуурлаас сугарч гарна гэсэн үзэл баримтлалаар энэ ажлыг хийж гүйцэтгэлээ” гэж онцолж байна.
УИХ Нийгмийн халамжийн тухай хуулийг өнгөрсөн сарын 19-нд шинэчлэн баталлаа. Энэ хуулийг баталснаар дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай хэсэгт чиглэсэн олон асуудал хуульчлагдан, тэдний амьдралд нэмэр болох ажил боллоо гэж иргэд талархаж буй аж. Монгол Улс 1995 онд батлагдсан Нийгмийн халамжийн тухай хуулийг мөрд өж байв. Энэ хуульд ядуу, орлого багатай хэсгийг тусгайлан дэмжсэн эрх зүйн зохицуулалт байгаагүй юм байна. Мөн эрүүл мэнд, боловсрол болон нийгмийн хамгааллын аль ч хуульд ядуу хэсгийг дэмжих эрх зүйн зохицуулалт байгаагүйг шинэ хуулиар өөрчилсөн юм.
Хуулийг хэлэлцэх явцад Үндэсний статистикийн хорооноос хэд хэдэн судалгаа хийжээ. Тэрхүү судалгаанаас харахад ядуусын сарын дундаж хэрэглээ нь бусад иргэдийнхээс гурав дахин, хүнсний хэрэглээ нь хоёр дахин доогуур байж. Түүнчлэн ядуу хүний боловсролын зардал боломжийн амьдралтай хүнийхээс 3.2 дахин, эрүүл мэндийн зардал 6.6 дахин бага аж. Үүнээс улбаалж ямар хүмүүс энэ бүлэгт хамрагдаж байгааг судлахад олон ам бүлтэй өрх илүү өртсөн нь тодорхой болжээ. Тухайлбал, хоёр ам бүлтэй өрхийн 13 хувь нь ядуу байхад наймаас дээш ам бүлтэй өрхийн 73 хувь нь ядуу гэсэн дүн гарчээ. Мөн хөдөө орон нутагт ядуурлын түвшин өндөр, өрх толгойлсон олон хүүхэдтэй эхчүүд ядууралд илүү өртөмтгий байгааг судалгаагаар тогтоов.
Орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэн, орон нутгаас шилжин ирсэн ядуу өрхийн иргэн, асрамжаас гарсан өнчин хүүхэд гэх мэт хэсэг хүмүүс нийгмийн халамжийг хүртэх боломж байсанг үй. Тэдэнд туслах нэрээр нэг удаа дулаан хувцас өгөх, хооллох зэрэг нь үр дүнгүй байсан юм. Шинэ хууль батлагдсанаар халамжийн үйлчилгээг тэдэнд хүргэх боломжтой болж байна. Түүгээр ч зогсохгүй мансуурах донтой бүлэг хүм үүс, хорихоос суллагдсан иргэд гэх мэт нийгэмд гарцаагүй дэмжлэг туслалцаа хэрэгтэй хүмүүст ч энэ хууль үйлчлэх юм байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.